УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах саналыг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Сонин юм болж байна. Энд мөсөн уулын оройг ярьж байна л даа. Би Ерөнхий сайд байсан хүн. Хэцүү л дээ. Харамсаад байна. Яагаад бууж өгч байгаа юм бэ, У.Хүрэлсүх ээ. Би өөрийг чинь хоёр зүйл дээр дэмждэг. Шударга ёсны төлөө хийж байгаа ажлыг дэмждэг. Хоёрдугаарт, газрын баялгийг цөөхөн хүн аваад баяжаад таргалаад, Монголд багтааж ядаад гадагшаа оффшорт аваачсан явдалтай тэмцэж байгааг дэмждэг. Гэхдээ бууж өгч байна. Юун нялх биетэй эх, юун Ерөнхийлөгч, юун жагсаал цуглаан. Энэ бол мөсөн уулын ил гарж байгаа хэсэг. Цаана хэлэхгүй юм байгаа. Аюулгүйн зөвлөлийн гурван гишүүний энэ байдал нь Монголын тусгаар тогтнолд аюултай зүйл болж байгаа юм. Харамсаж байна. Оюутолгой, Эрдэнэт, оффшорын их мөнгө л байгаа байх. Огцроод дараа нь юмаа хийх юм байлгав. Анхаармаар юм байна. Монголын ард түмэн 2016 онд 65 суудал өгөөд М.Энхболд гэдэг хүнийг улс орны хөгжүүлэх нь битгий хэл Ерөнхийлөгч рүү явна гээд улс орноор тоглож дууссан 2020 оны сонгуулиар У.Хүрэлсүх гэдэг хувь хүний дээрх тэмцлүүд нөлөөлж та нар 62 суудал авсан байх. Яагаад Монголын ард түмнийг хошгоруулж хошгоруулчихаад буугаад өгчихөв. Өөрийг чинь М.Энхболд шиг Ерөнхийлөгч рүү явна гэж ажлаа өгч байна гэж бодохгүй байна. Тэгэхээр хүн биш. Монгол бол газрын баялгийн мөнгөнөөс болж л дуусаж байгаа юм. Ард түмний аж амьдралыг дээшлүүлье газрын баялгаа тэгш хүртээе гэсэн хүмүүсийг ингэж явуулдаг. Намайг зохион байгуулалттай алчихдаггүй юм бол шударга ёсны төлөө ясаа цайтал тэмцэнэ” гэж хэлсэн үгийг тань би хадгалаад авчихсан. Гэтэл яагаад буугаад өгчихөв. Битгий бууж өг. Юу болсноо ярь” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
49.0.142.158
Дарамтанд орлоо гээд буугаад өгчихдөг хүн биш л баймаар. Тактикийн бага даргаасаа стратегич жанжны зиндаанд хүрэх болоогүй байгаа юмуу болсон юмуу хараядаа болсон бол от гэрээ сайжрах байх.
Хариулах122.201.21.112
Tuuhendee hurtel l tiim zantai shte, gaihah yum alga. Ard tumniig hoshguruulj sanal avchihaad gadnii mangasuudiin aman deer orhiod amia avch zugatdag.
Хариулах202.131.251.130
halaasandaa heden terbumiig hiilee, deer n eronhiilogchid songogdoh erhee avchlaa, hariutslagaas zugtlaa. bolovsrol medleggui tsergiin officert uunees oor bolomj gej yu baihav.
Хариулах202.9.46.116
iim hvn bsan gej vv.uvn erunhiilugch.iim ved hudal yrij namaa gargaad daraa n ard tvmnee haysaniig heden vedee sanana.ydarsan ardaa abaad ybah turiun tvshee hna bna.harin ubchingvi ved n idej deeshee garah hvmvvs ta nar bjee
Хариулах203.91.115.53
ЗӨВ ЗӨВЛӨГӨӨ ӨГСӨН БАЙНА. ХЭРЭВ ШАНТАРСАН БОЛ ЮУН ЕРӨНХИЙЛӨГЧ ГОРЬДОХ. УЛС ТӨРЧИЙН АМЬДРАЛ ДУУССАН НЬ ТЭР.
Хариулах192.82.69.171
Ajilaa hii luivarchidaas eh ornoo tseverel
Хариулах