УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдааны төгсгөлд гишүүдийн олонхийн саналаар Б.Батдавааг Үндэсний статистикийн хорооны даргаар томилохыг дэмжлээ.
Үндэсний статистикийн хорооны даргыг Улсын Их Хурлын даргын санал болгосноор Улсын Их Хурлаас зургаан жилийн хугацаагаар томилдог юм.
Шинэ дарга Б.Батдаваа нь 1984 онд төрсөн, 2002 онд ерөнхий боловсролын сургууль, 2007 онд Тайванийн Минг Чиуны их сургууль, 2012 онд Люксембургийн их сургуулийг тус тус төгссөн. 2007-2012 онд Монголбанкны Төлбөр тооцоо, бүртгэлийн газар, Валют, эдийн засгийн газарт нягтлан бодогч, эдийн засагч, нөөцийн мэргэжилтэн, дилер, ахлах мэргэжилтэн, ахлах дилер, 2013-2016 онд Төлбөрийн тэнцлийн статистикийн судалгааны хэлтсийн захирал, 2016-2019 онд Гадаад валютын нөөцийн удирдлагын хэлтсийн захирал, Зах зээлийн газрын захирал, 2019 оны 2 дугаар сараас Судалгаа, статистикийн газрын захирлаар ажиллаж байгаа аж.
Б.Батдаваа нь жилийн 144 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн гишүүд нь 980 сая төгрөгийн орлого олдог гэдгээ ХОМ-тээ мэдүүлжээ. Б.Батдаваагийнх зургаан орон сууц, хоёр гражтай эдгээр нэг тэрбум 374 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. Хоёр тэрбум 108 сая төгрөгийн хадгаламжтай, Эм Би Эс Пи ХХК, Витри сэндс ХХК, Альфа Миючуал ХХК, Финко Инвестмент Партнерс ХХК, Манлай дорно ХХК, бэст рейт ХХК, финоптис ХХК, Очирманлай од консалтинг ХХК, Туркис Хилл Ресурсэс ХК, Эрдэнэс Тавантолгой ХК, Юнайтэд Кобатө ХХК-иудаас хувь эзэмшдэг байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
Монгол хорхог гиннест бүртгэгдлээ
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна