ШУУРХАЙ МЭДЭЭ: Я.Содбаатар: Үйл явдалд гүнээ харамсаж, огцорч байгаагаа мэдэгдэж байна

Moderator
2021/01/20

Засгийн газраас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хуралдаж, холбогдох шийдвэр гаргалаа.

Энэхүү шийдвэрийн талаар УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Онцгой комиссын удирдлага огцорч байна. Өчигдрийн үйл явдалд гүнээ харамсаж чин сэтгэлээсээ мэдэгдэл гаргасан юм. Шууд миний хариуцаж байсан ажил биш ч гэлээ хүнлэг бус, сэтгэлгүй хүмүүс Монголын төрд цөөн ч гэсэн байгаад харамсаж байна. Хариуцлагатай албанд томилсон Ерөнхий сайд ард иргэдээсээ уучлал хүсэж байна.” гэлээ. 

Тэрбээр мэдээллийнхээ төгсгөлд яг одоо огцорч байгаа өргөдлөө Ерөнхий сайдад хүргүүлнэ гэдгээ мэдэгдлээ. 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.185.102
    2021/01/20

    Eruul mendiin said l hairan baina Ene Sodbaatar baisan baigaagyi adilhan ard irgeded lav ygilegdehgyi hyn

    Хариулах