Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд нэр бүхий иргэдийн гаргасан мэдээллийн дагуу, Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хуралдаанаас Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан байна.
ЭХ, ОЛОН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭХ, ЭЦЭГТ ТЭТГЭМЖ ОЛГОХ ТУХАЙ ХУУЛЬ:
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь жирэмсэн эх, 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх, дөрөв хүртэлх насны ихэр хүүхэдтэй эх, эцэг, гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.3.“хүүхдээ асарч байгаа” гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д заасан хүүхэд асрах чөлөөтэй болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.3-т заасан ажилгүй эх 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгааг;
6 дугаар зүйл.Тэтгэмж авах эрх
6.2.Төрүүлсэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх сар бүр хүүхэд асарсны тэтгэмж авах эрхтэй эдгээр заалтууд Үндсэн хууль зөрчсөн эсэхийг эцэслэн тогтоох аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
66.181.161.77
Энэ бол нэг талаараа их зөв шийдвэр 1,2 хүүхэдтэй өрх толгойлсон байсан ч юу ч өгдөггүй байж яагаад заавал олон хүүхэдтэй гэж ялгаварлан гадуурхаж байдаг юм Нөгөө хэд нь ажил хийх дургүй нэг л их халамжинд жаргасан хүмүүс
Хариулах66.181.171.34
ЦЭЦ ИХ Л ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ.ОЛОН ХҮҮХЭДТЭЙ ЭЦЭГИЙГ МУУХАЙ ЯЛГАВАРЛАСАН ХУУЛЬ БАЙСАН.
Хариулах66.181.171.34
Мэдээний гарчиг чинь буруу байна шүү дээ. Өрх толгойлсон эцэгт тэтгэмж өгөхгүй байгаа нь үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргасан байна лээ.
Хариулах202.9.41.26
Салья гэж салаагүй Бурхан нэгийн аваад одсон Үлдсэн би хорт хавдараар өвдөж 5жил групт байсан 5жил болоод групээс хассан ажил хийж үнэндээ дийлэхгүй бие хаатай хүн 3хүүхдээ хүнээс гуйхгүй зөв хүн болгож өсгөх гэж хичээж байна Над шиг хүмүүс бас байдаг юм шүү
Хариулах103.212.118.57
1bodliin zuv zuil, gadaad erchuudtei ger bul bolson gadaad hunii huuhdiig turuulsen emegteichuuded halamj huuhdiin mungu olgohiig boliulah heregtei
Хариулах202.9.46.250
bti hutsatsgaa mongol shg huuhd toruulj bga ehchudd tsalintai eejin 50 k ogj bgan orowdmoor bn
Хариулах66.181.161.6
Битгий шаа тэрэн дотор чинь өгөх хүн бна өгөхгүй хүн бна тэр баячуул хөдөлмөр эрхлэх насны залуучуудтай өрөхөө хас аваал идээл утас ухаал сууцгааж бдаг цас мөс цэвэрлэнэ хэн нь гарч ирэхгүй энэ Улс ороныг хохироосон хулгайч нараа яагаад бага хэмжээгээр торгоод гаргаад бгам бэ болйоч хулгайчууд минь цэцийн гишүүд нэртэй бөөснүүд минь
Хариулах