Коронавируст халдвартай тэмцэх бэлтгэлээ бүтэн жил хийсэн Монголын төр, өнөөдөр орой ард түмнээрээ дүнгээ тавиуллаа. Өчигдөрхөн төрсөн нялх биетэй бүсгүйг дан халат, дан өмд, тавчиктай нь идэр есын хүйтэнд эмнэлгээс эмнэлгийн хооронд зөөж яваа дүр зураг цахим орчинд шүүмжлэл дагуулав.
Бүтэн жилийн турш бэлтгэгдсэн УОК-ын Шуурхай штабынхны бодит төрх энэ. Тэд өнөөдрийг хүртэл халдварын нөхцөл байдалд ямар алхам хийж, яаж ажиллахаа мэдэхгүй, ойлгоогүй байна. Эцэст нь тэд харгислалыг харууллаа.
Өнөөдрөөс жилийн өмнө урд хөршид гарсан цар тахлын сонсонгуутаа Монголын төр сүр дуулиантай шийдвэрүүд өдөр алгасахгүй гаргаж, ард иргэд ч хүлээцтэй тэвчээртэй хүлээн авч, ягштал биелүүлсэн. Энэ зуур тэд бэлдэж, бэлтгэгдэж, чардайж, чармайж байгаагаа гайхсан. Гэтэл эцэст нь энэ дүр зураг. Тэр бол халдвартай жирийн л иргэн. Тэр жирийн л иргэн учир хүндлэл, өмгөөлөл, үйлчилгээ, хамгаалалт байхгүй. Монгол төрийн өнөөдрийн үнэн төрх л энэ. Яг энэ үйл явдлын дараа буюу нялх биетэй бүсгүйн эрүүл мэндийг золиосонд гаргасан үйлдэлдээ Улсын онцгой комисс хариуцлага хүлээж, огцрох ёстой.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай