Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2021.01.17-18-ны өдрүүдэд нийт 388 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 301 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажиллажээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 6 хүн гэмтсэж бэртсэний 4 нь хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас 1 хүний амь нас хохирсон байна.
Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Явган зорчигч мөргөх хэлбэрээр-3
Чаргатай гулгаж байгаад автомашинд мөргөгдөх хэлбэрээр -3 тус тус бүртгэгдсэн байна.
2021.01.17-ны 18.30 цагийн орчим Өмнөговь аймаг, Баяндалай сум Наран 2-р баг “Халзан Хайрхан” гэх газар /сумын төвөөс баруун 60км/ шороон замд Toyota Land Cruiser 80 маркийн автомашин онхолдож, зорчигч 59 настай, эмэгтэй Т-н амь нас хохирсон.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 86 жолооч илрүүлсний 51 нийслэлд, 35 орон нутагт тус тус илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Хөдөлгөөний эрчим ихсэж байгаа тул иргэд, жолооч та бүхэн хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, хурдыг зам орчны нөхцөл байдалд тохируулан оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
Монгол хорхог гиннест бүртгэгдлээ
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
139.5.219.86
Аюулгүй байдлаа цаг ямагт хангаж байх нь зөв.
Хариулах126.16.176.30
мэдээгээ зөв бичээчээ, чаргаар гулгаж байсан хүнийг машинаараа дайрсан гэж?!
Хариулах66.181.161.48
Согтуу машин барихаа болилдоо
Хариулах