ШУУРХАЙ : “Монос” эмийн сангийн 17 ажилтанг тусгаарлажээ

Moderator
2021/01/18

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдалтай холбогдуулан ээлжит мэдээллээ хийж байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд есөн хүнээс коронавируст халдвар илэрсэн.

Харин өнгөрсөн амралтын өдрүүдэд илэрсэн халдвартай холбоотой тусгаарлан, ажиглалтад байгаа хүмүүсийн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өнгөрсөн бямба гарагт нэгдүгээр төв эмнэлэгт маш хүнд нэг хүн очсон үйлчлүүлсэн. Тухайн иргэнийгн тусгаарлаж, шинжилгээ хийхэд коронавирусын халдвары авсан нь тогтоогдож, ХӨСҮТ рүү шилжүүлээд байна. Энэ хүний хувьд Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэг, Сонгдо эмнэлгүүдээр үйлчүүлсэн. Иймээс Сонгдо эмнэлгийн зургаан хүнийг тусгаарлаж, 30 хүнээс шинжилгээ авсан бол Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгээс дөрөв, Нэгдүгээр эмнэлгээс 17 хүнийг тусгаарлан, ажиглалт тандалтад авсан. Нийт батлагдсон тохиолдын 1194 хүн хяналт, тусгаарлалтад байна. Мөн “Монос” эмийн сангийн ажилтан өвдсөн. Иймээс тус эмийн сангийн 17 хүнийг тусгаарласан” гэсэн мэдээллийг өглөө.