Ханиад, амьсгалын замын халдвартай авсан бол олон нийтийн дунд явахгүй байхыг анхааруулж байна
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 18487 хүнд шинжилгээ хийхэд 21 хүнээс коронавируст халдвар илэрчээ. Тодруулбал, Ачтан эмнэлгийн голомттой холбоотой гэр бүлийн хүнээс дөрөв, БЗД-ийн ТҮК-ийн зургаан ажилтан, БЗД-ийн 17 дугаар хорооны шинжилгээнэс зургаа, үлдсэн нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтлаас илэрсэн бөгөөд улсын хэмжээнд батлагдсан тохилдол 1512 болсон гэдгийг ХӨСҮТ-ээс мэдээллээ.
Мөн сүүлийн өдрүүдэд батлагдаж байгаа тохиолдлууд маш их хүндэрсэн, амьсгалын замын халдвар үүссэн үедээ эмнэлэгт хандахгүй хүндрүүлсэн тохиолдлууд байгаа мэдээллийг албаныхан өгч байна.
Тухайлбал, өчигдрийн батлагдсан тохиолдлын нэг нь Чингэлтэй дүүргийн эмнэлгээр үйлчлүүлсэн байна. Иймээс ханиадтай, амьсгалын замын халдвартай бол олон нийтийн дунд явахгүй, эрүүл мэндийн байгууллагад утсаар мэдээлэл өгөх, хавьтлын тоогоо цөөрүүлэхэд анхаарах шаардлагатай байгааг ЭМЯ-аас анхааруулж байна.
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
Монгол хорхог гиннест бүртгэгдлээ
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо