ШУУРХАЙ : Өнөөдөр 21 тохиолдол шинээр батлагдаж улсын хэмжээнд нийт өвчлөлийн тоо 1,512 боллоо

Moderator
2021/01/16

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа :

Нэгдүгээр сарын 15-ны өдөр улсын хэмжээнд 18,487 хүнд PCR шинжилгээ хийхэд 21 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Тэдгээрийг задалж танилцуулбал,

  • Дөрвөн тохиолдол нь "Ачтан" эмнэлгийн голомттой холбоотой тусгаарлалтад байсан гэр бүлийн хүмүүс байна.
  • БЗД-ийн тохижилт үйлчилгээний ажилтан 56 хүнийг шинжилгээнд хамруулахад зургаан хүний шинжилгээнд халдвар илэрлээ.
  • БЗД-ийн 17 дугаар хорооны оршин суугч зургаан хүний шинжилгээнд халдвар илэрсэн.
  • Мөн гэр бүлийн хавьтал болж тусгаарлагдсан хүмүүсээс халдвар илэрлээ