ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
1-р сарын 14-ний өдөр 16854 хүн PCR шинжилгээ хийхэд 12 хүнээс коронавирус илэрлээ. Мөнххада-гийн голомтоос халдвар авсан хүний хавьтал 4 хүний давтан шинжилгээгээр, 17-р хорооны халдвар авсан иргэдийн хавьтал 8 хүнээс коронавирус илэрсэн.
Энэ хүмүүс бүгд тусгаарлалтад байсан.
Халдвар авсан нэг иргэн Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт 2-3 удаа очиж, тусламж авсан. Тиймээс тус эмнэлгийн 100-гаад ажилтнаас шинжилгээ авахад коронавирус илрээгүй. Мөн ХСҮТ-д нэг хавдартай өвчтөн очиж, тусламж авсан. Тус эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдээс шинжилгээ авч, хавьтал болсон 21 хүнийг тусгаарласан. “Энэрэл” эмнэлэгт халдвар авсан нэг хүн очиж тусламж авсан учир эмнэлгийн ажилтнуудыг шинжилгээнд хамруулсан. Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэг иргэн халдвар авсан нь батлагдсан тул Цагдаагийн газрынхныг шинжилгээнд хамруулж, 10 хүнийг тусгаарласан.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай