Хөл хорионы дэглэмтэй байх хугацаанд буюу энэ сарын 9-нд 135 хүн, 10-нд 86 хүн эрүүлжүүлэх байранд саатуулагдсан. Харин согтууруулах ундаа борлуулж эхэлсэн өдрөөс буюу энэ сарын 11-нд 225 хүн, 12-нд 320, 13-нд 275 хүн эрүүлжүүлэх байранд тусгаарлагдсан байна.
Энэхүү тоо баримттай холбоотойгоор эрүүлжүүлэх байранд коронавируст халдварын эсрэг халдвар хамгаалалтын дэглэм хэрхэн мөрдөгдөж байгаа эсэхийг холбогдох байгууллагуудаас тодруулахад “Цагдаа хүчний байгууллагад мөрдөгдөж байгаа халдвар хамгаалалтын заавар зөвлөмж Эрүүлжүүлэх байранд үйлчилж байгаа” хэмээлээ.
Гэвч Эрүүлжүүлэх байр бол цар тахлын үед халдвар хамгаалалтын дэглэм алдагдах эрсдэл өндөртэй газар. Өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсоны улмаас хаана байгаагаа болон очих газраа мэдэхгүй болсон, гудамж талбай, олон нийтийн газар ухаангүй унасан, энэ байдлаас болж өөрөө осол гэмтэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй болсныг үндэслэл болгон цагдаагийн алба хаагч тухайн этгээдийг хамгаалах, тусламж үзүүлэх зорилгоор эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгдөг.
Нэг үгээр халдвар хамгаалалтын дэглэмээ сахих чадваргүй иргэн гэсэн үг. Эрүүлжүүлэх байранд саатуулагдах иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ үед халдвар хамгаалалтын дэглэм сахиулж байгаа эсэх нь анхаарал татаж байгаа ч тусгайлсан заавар зөвлөмж байгаа эсэхэд тайлбар өгөх хүн олдсонгүй.
СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭТРҮҮЛЭН ХЭРЭГЛЭСЭН ЭТГЭЭДИЙГ АЛБАДАН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ
9 дүгээр зүйл. Эрүүлжүүлэх байрны нөхцөл, үйлчилгээ үзүүлэх журам
9.1.Эрүүлжүүлэх байрны нөхцөл, түүнд тавигдах ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага, эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх журам, зайлшгүй шаардлагатай эм, тариа, эмнэлгийн багаж хэрэгслийн жагсаалтыг эрүүл мэндийн болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтоож, стандартаар батлуулна.
9.2.Үйлчлүүлэгч этгээдийг насанд хүрсэн болон насанд хүрээгүй, эрэгтэй, эмэгтэйгээр нь тус тусад нь байлгана.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
Монгол хорхог гиннест бүртгэгдлээ
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна