Өмнөд Солонгос Улс түүхэндээ анх удаа 2013 онд эмэгтэй Ерөнхийлөгчтэй болсон билээ. Гэсэн ч өнгөрсөн 2017 онд тэрээр авилгын хэрэгт холбогдож, Засгийн эрхээс огцорсон юм. Тэгвэл /өчигдөр/ БНСУ-ын Дээд шүүхээс түүнд эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан хэргээр 20 жилийн хорих ялаар шийтгэжээ. Өнгөрсөн оны долдугаар сард түүнд 30 жилийн хорих ял оноосон ч давж заалдах шүүхээр ялыг бууруулж 20 жил болгосон аж.
Мөн 18 тэрбум вон /17 сая доллар/ торгуулийг хэвээр нь үлдээжээ. Прокурорууд түүний хорих ялыг ийнхүү бууруулсныг эсэргүүцэж давж заалдах гэсэн ч дээд шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна.
Эргэн сануулбал, Пак Гын Хе нь дотны найз Чой Сун Шилийг улс төрд хууль бусаар оролцуулж байсан гэх хэрэгт холбоотой болох нь мөрдөн байцаалтаар 2016 онд тогтоогдсон юм. Тухайн үед түүний багын найз гэх Чой Сун Шилийн эзэмшдэг хоёр ашгийн бус сан нэг жилийн дотор “Samsung”, “Hyundai”, “LG” зэрэг томоохон компаниудтай эн зэрэгцэхүйц 75 тэрбум вон буюу 66,7 сая долларын ашиг олсон нь тус улсын Прокурорын газрын анхаарлыг татжээ.
Улмаар прокурорууд Чой Сун Шилийг авлига авсан хэрэгт холбогдуулан шалгах явцад түүний компьютерээс 200 файл бүхий баримт бичиг, түүний дотор Ерөнхийлөгчтэй холбоотой баримтууд олсон байна.
Мөн Солонгосын нэр нөлөө бүхий компаниуд болох “Lotte”, “Samsung” зэрэг нийт долоон компаниас их хэмжээний мөнгө нэхсэн нь тогтоогджээ. Ингэснээр Пак Гын Хе ардчилсан замаар сонгогдож ял сонссон Өмнөд Солонгосын анхны эмэгтэй Ерөнхийлөгч хэмээн түүхэнд бичигдэж байна.
Эх сурвалж: BBC
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
Монгол хорхог гиннест бүртгэгдлээ
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
151.34.28.106
Сайнтай нохорловол сарны гэрэл Муутай нохорловол могойн хорлол гэж яасан ч унэн уг вэ
Хариулах202.55.188.101
Yag unen
143.176.142.132
ugaasa naiz gej baihgui, naizuud l negnee horlodog, delhiin tsoohon emegtei eronhiilogchdiin neg baisan , hovorhon zayah alban tushaala morooroo hiij yvahgui de tegsen amidraldaa tuuhtei saihan dursamjtai hoich uedee heleh ugtei duusahgui yu , hunii shunald hyzgaar bii shu
Хариулах64.119.22.189
Дайснуудынхаа идэш болсон доо.Хөөрхий минь.Өмхий солонгосууд ч хайрлах энэрэх сэтгэл гэж байх биш дээ.Өршөөлөөр бушуухан суллагдаасай даа
Хариулах66.181.161.72
Үгүй ерөө. Жаахан бодолтой ялладаг байгаа даа. Одоо 60 хүрэх гэж байгаа хүнтйг 20 н жилйн дараа ямар янзтай гарч ирж амвдраг гэж бодож ял өгж бхйгаа бол. 10 жил байвал арай дээр байсын.
Хариулах66.181.183.46
Negent tiim ym hiisen huniig tsaashdiin amidral enee teree gd yvh ni yul bol
192.82.77.230
ymar saihan oron bolhooroo eronhiilogchoo hurtel ylaldag bnaa harin manaid bolhoor esergeeree ulsaasaa hulgai hiine gazar nutgaa gadnihand ogno geed delhiid baihgui hereg hiichheed bi hereg hiigeegui geed zutgeed baidag yay yah be ene mongoliin shuuhiig solongos shig yl ogdog unench shuuhtei bolbol ene uls mash hurdan hogjnoo
Хариулах66.181.161.116
10 жилийн дараа одоогын дарга нар бүгд шоронд орно
Хариулах