Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Улсын дээд шүүхэд УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Н.Номтойбаяр тэргүүтэй хүмүүст холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхээр товлогдсон байсан ч хойшилсон.
Сануулахад, түүнийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр шүүж, 5.5 жилийн хорих ял оноосон юм.
Тэгвэл энэхүү ял оноосон асуудалтай холбогдуулан сайд асан Н.Номтойбаяр өмнө нь дараах байдлаар байр сууриа илэрхийлж байв. Тэрбээр “Зээл авахаар шалгарсан 29 төслөөс надтай хамаарал бүхий иргэн, хуулийн этгээд байхгүй ба миний бие албан тушаалын байдлаа урвуулж бусдаар дамжуулан хэн нэгэнд давуу байдал олгосон зүйл мөн байхгүй.
Харин миний бие сайд болохоос өмнөх үе үеийн Засгийн газар олон арван тэрбум төгрөгийг эргэн төлөлтгүйгээр олгож байсныг таслан зогсоож 100 хувь эргэн төлөлттэй болгож өөрийгөө гавьяа байгуулсан” хэмээж байсан юм.
Дээрх тайлбараа ч шүүхийн хурлын үеэр өгч байсныг эх сурвалжууд онцолдог.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
Монгол хорхог гиннест бүртгэгдлээ
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
202.9.46.52
ЁС СУРТАХУУН ГЭЖ ЮУ ЯРИАД ӨНА ХУУЛЬЧ ГЭХ ШИГ БИД ХУУЛИА ДЭЭДЛЭЖ ИРСЭН УЛС ХАРИН ТА НАР ХУУЛИАС ГАДУУР ЗҮЙЛ ХТЙГЭЭД БАЙГАА ЧИНЬ ЁС ЗҮЙ ЮМУУ БИД ОЛОН УЛСЫН ШҮҮХЭД ХАНДАХААР БЭЛТГЭЛ ХИИЖ БАЙГАА ТА НАРТ ХАНДВАЛ ШАЛГАЖ БНА ГЭДЭГ АРД ТҮМЭН ХЭЦҮҮ БАЙХАД АРД ТҮМНЭЭ АЛБААР ЯДУУРУУЛЖ БАЙГАА БИЗДЭЭ
Хариулах