Өнгөрсөн жилүүдэд оффшор бүсээс хөрөнгө оруулж ирэх тухай асуудал хөндөгдөж, үр дүнд хүрэлгүй өнөөдрийг хүрээд байна.
Тэгвэл өнөөдөр Нийслэлийн прокурорын газрын Ерөнхиий прокурорын орлогч Ц.Насанбат энэ асуудалтай холбогдуулан “23 иргэн, төрийн албан хаагчтай холбоотой оффшор бүсэд хөрөнгө байршуулсан эсэх асуудалтай холбоотой хэрэг шалгагдаж байгаа хэрэг бий. Үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх НҮБ-ын конвенц, Авлигын гэмт хэрэгтэй тэмцэх НҮБ-ын конвенц, МУ-ын хууль тогтоомжид заасан журмын дагуу эдгээр хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Мөрдөх байгууллага болон прокуророос тухайн эд хөрөнгийг хууль бусаар олсон гэдгийг гадаадын ижил эрх бүхий мөрдөх байгууллагуудтай харилцан мэдээлэл солилцох, эрх зүйн туслалцааны хүрээнд маш өргөн цар хүрээг хамарсан шалгах ажиллагаа явагддаг. Энэ хүрээнд битүүмжлэх, царцаах үүргийг мөрдөх байгууллага болон прокурорын байгууллага хэрэгжүүлдэг. Хурааж авах шийдвэрийг шүүх гаргана. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад гадаад улсад худалдан авсан хууль бус эд хөрөнгийг төрд шилжүүлэн өгөх талаар өөрөө санаачлага гаргасан иргэн ч бий” гэсэн мэдээллийг өглөө.
Гэвч энэ бол шинэ мэдээлэл биш юм. Өнгөрсөн 2017 оны наймдугаар сард оффшор бүсэд данстай гэх 23 иргэнтэй холбоотой асуудал хөндөгдөж эхэлсэн. Тодруулбал, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс ‘Монгол Улсын төрийн албанд ажиллаж байсан болон ажиллаж байгаа нэр бүхий 23 иргэн оффшор бүсэд данс эзэмшдэг болох нь тогтоогдсон, ХАСХОМ-ын мэдүүлэгтээ оффшор бүс дэх дансны талаарх мэдээллээ тусгаж мэдүүлээгүй, өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг тайлбарлаж чадаагүй тухай мэдээлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн гэдгээ мэдэгдэж байв. Тухайн үед АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны мөрдөгчдийн хамтарсан ажлын хэсэг томилсон тогтоол гаргаж, хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хамтран явуулахыг дээрх байгууллагуудад даалгасан байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл шалгах ажил ийнхүү дуншсаар байгааг өнөөдрийн прокурорын байгууллагаа өгсөн дээрх мэдээллээс харж болно.
П.МАА
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
Монгол хорхог гиннест бүртгэгдлээ
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
202.9.40.106
хурдан шалгаж оффшор дэх мөнгийг орууож ирээчээ
Хариулах