News Paparazzi : ТӨРИЙН АЛБА ЁС ЗҮЙГҮЙ АЛБАН ХААГЧДАА ХЭЗЭЭ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ?

Moderator
2021/01/13


Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Н.Гэрэлт-Од нь хувийн ашиг сонирхолыг албаны эрх ашгаас дээгүүр тавьж үйлчлүүлэгч аж ахуйн нэгжээс бэлэн мөнгө нэхэж авсныг харъялалын дагуу Авилгатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж эрүүгийн гэмт хэрэг үйлдсэнийг тогтоож, яллагдагчаар татан, шүүхэд шилжүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн байна.
  

Н.Гэрэлт-Одод холбогдох авилга албан тушаалтны хэргийг нийслэлийн прокурор хянаж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1-д заасан “Хахууль авах” гэмт хэргийг үйлдсэн байна гэж эрүүгийн хэрэг үүсгэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүн хэлэлцэж байна. 
Уул нь төрд алба хашиж буй албан хаагч нь хууль, дүрэм, журмаа мэддэг, түүнийгээ баримтлан аливаа ашиг сонирхлоос ангид, ёс зүйтэй, мэргэшсэн боловсон хүчин байхаар хуульчлагдсан байдаг. .
Иймд Төрийн алба нь төрийн албаны нэр хүндийг сэвтүүлж, олон нийтэд муухай харагдуулж байгаа энэ ёс зүйгүй авилгачин албан хаагчдаа хэзээ хариуцлага тооцох вэ? 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.223
    Өчигдөр

    МАН шудрага ёсийг тогтооно гэж төрд шургалсан луйварчдыг цэвэрлэнэ гэж гарч ирсэн. Харин одоо амалсан амлалтандаа хүрч энэ мэт авилгалчдыг хэрхэн шийдэж өгөхийг хармаар байна. Холбогдох албан тушаалтанд нь хүргэж өгнө үү!!!

    Хариулах
  • 122.201.22.163
    2021/01/14

    hen baih shig bna

    Хариулах
  • 202.9.46.181
    2021/01/14

    Энэ монгол хүн юм уу?

    Хариулах