ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа :
Тэрбээр "Сүүлийн 3 хоногт бид Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны оршин суугчдаас илрүүлэг шинжилгээ авсан. Уг үйл ажиллагааг нийслэлийн Онцгой комисс, эрүүл мэндийн байгууллага зэрэг олон хүний хүчээр маш өндөр зохион байгуулалттайгаар товлосон хугацаандаа амжиж амжилттай зохион байгууллаа.
Бид нийтдээ 20,176 хүнээс шинжилгээ авсан бөгөөд одоогоор 18,300 орчим хүний шинжилгээний хариу гараад байна. Бусад шинжилгээ үргэлжлэн хийгдэж буй. Хариу нь гарсан 18,300 орчим сорьцоос 8 батлагдсан тохиолдлыг илрүүллээ.
Энэ шинжилгээний ажил нь Улаанбаатар хотод гараад буй короавируст халдварын тархалтыг хянах чухал ач холбогдолтой" гэв.
“Ачтан эмнэлэгт гарсан халдварын голомтоос өнөөдрийн байдлаар нийтдээ 47 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс эрүүл мэндийн ажилтан 21 хүн байгаа бол бусад нь гэр бүлийн ойрын хавьтал, тэднээс дамжсан халдвар байна.
Мөн "Тэнүүн огоо" компанийн автобус баазтай холбоотой нийт 14 тохиолдол бүртгэгдсэн бол "Мөнххада" компанитай холбоотой 25 тохиолдол бүртгэгджээ " гэсэн юм.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай