ШУУРХАЙ : Өнөөдөр 21 хүнээс коронавирус илэрч, улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 1,429 болж байна

Moderator
2021/01/10

1-р сарын 9-ний өдөр 22993 хүнд PCR шинжилгээ хийхэд 21 хүнээс вирус илэрлээ. Үүний нэг хүн нь Афганистанаас ирсэн энхийг сахиулагч, нэг нь ХӨСҮТ-ийн сувилагч. Бусад нь халдвартай иргэдийн хавьтал, гэр бүлийнхэн байна.

Баянгол дүүргийн 6-р хорооны 65, 12 дугаар байрны 8 хүний 2 дахь шинжилгээгээр коронавирус илэрлээ. Сонгдо эмнэлгийн лабораторийн эмчээс коронавирус илэрсэн тус эмнэлгийн 160 ажилтныг шинжилгээнд хамруулах ажил үргэлжилж байна.

Ачтан эмнэлгийн голомтоос 45 хүн халдвар авснаас эрүүл мэндийн ажилтан 21 байна. “Мөнххада”-гийн ажилтан 8, гэр бүлийн хавьтал 16 болоод байна.