Шуурхай : "Family med эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд коронавирусийн шинжилгээ өгөх шаардлагатай..."

Moderator
2021/01/09

"Мэдээлэл холбооны сүлжээ компанийн БЗД-ийн салбарын ажилтан болон Family med эмнэлгийн сувилагч халдвар авсан"

Үргэлжлүүлэн "Сүүлд гарсан голомттой холбоотойгоор ажиллаж байсан хүмүүсийг тандаж, судлан хяналтад авлаа.

Тухайлбал, Мэдээлэл холбооны сүлжээ компанийн Баянзүрх дүүрэг дэх салбарын нэг хүн коронавирусийн халдвар авсан нь батлагдсан тул нийт ажилчдаас нь шинжилгээ авч, 10 хүнийг ойрын хавьтлаар тусгаарлаж, 54 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Мөн Family med эмнэлгийн сувилагч халдварт өртсөн учраас тухайн эмнэлгийн эмч, ажилчдыг шинжилгээнд хамруулан ойрын хавьтлын 3 хүнийг тусгаарласан.

Иймд тус эмнэлгээр үйлчлүүлсэн иргэд ч коронавирусийн шинжилгээ өгөх шаардлагатай" гэдгийг нэмж хэлэв.