
Багануур дүүргийн онцгой байдлын нэгэн албан хаагч хулгайн замаар хот орж яваад баригдаж. Зүгээр ч явсангүй иргэдээс хот оруулах дайвар ачаа авч явсан юм байна. Түүнийг нь тээврийн цагдаагийн газраас зогсоон илрүүлээд чухам л онц ноцтой юм болж байна. Тэр хулгайн замаар явж хориотой бараа тээвэрлэсэн болж таарч байна. Гэтэл өчигдөрхөн ачаа тээврийн онгоцоор карготой хамт ирсэн УИХ-ын гишүүд өнөөх нууцлаад байгаа нөхдүүдийг хууль хяналтын байгууллагынхан шалгаж байгаа болов уу. Тэр бас л хулгайн зам. Өнөөдөр монгол улс тэр чигээрээ хулгайн замд идэгдсэн. ЖДҮчид, авилгачид, дээр дооргүй тендэрчид. Бүгд л хулгайн замаар явж байгаа. Одоо агаараар хүртэл хулгайн замтай болчихлоо. Тэр нь иргэний тээвэр ачаа тээвэр байна уу падлы алга. Онцгой байдлын алба хаагчид ямар цалинтай ямар хангалттай байдгийг бид гал утраагчид бол аврах тусгай ангийнханаасаа харж болно. Тэд цагтаа эх орон нь шатаж байхад ганц гөөхий нэг сав хар цайгаа аваад Ми-8д олноороо авслагдаж байсныг бид мартахгүй. Гэтэл өнөөдөр ганц албан хаагч хулгайн замаар явсныг дээр доргүй сэвээд л том асуудал болгоод л шуугиад байна. Ар гэрт нь ямар байсан, ямар шалтгаантай тангараг өрөгсөн төрийн албан хаагч ингэж явах болсон талаар тодруулсангүй. Харин үүний цаана жинхэнэ хулгайн замчдын хэдэн тэрбумаар нь халааслаад, эх орноо худалдаад, энд тэндгүй сэтгэцэд нөлөөлөх зүйлсэд донтсон хүүхдүүдийн төсөөлөгдөшгүй том хэргүүд, төрөөс төрсөн тэрбумтануудын хар зам дурайлттай хэрнээ дараалттай байсаар. Энэ нийгэм хэзээ эрүүлжих вэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
Монгол хорхог гиннест бүртгэгдлээ
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
202.9.47.30
opon nutgiin irged unher hetsvv baina yawulj ogooch
Хариулах