ШУУРХАЙ : Баянгол дүүргийн 6-р хороонд нэг орцны зургаан хүн халдвар авлаа

Moderator
2021/01/08

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа БГД-ийн 6 хороонд байрлах орон сууцны нэг орцноос халдварын зургаан тохиолдол илэрснийг хэллээ.

Мөн тус орцны нэг батлагдсан тохиолдол ИНЕГ-т ажилладаг учраас ИНЕГ-т тандалт судалгаа шинжилгээг хийсэн. 171 хүнд шинжилгээ хийж, 20 хүнийг тусгаарласан бөгөөд шинжилгээ хийх ажил үргэлжилж байна.

БГД-ийн 6 дугаар хорооны 65, 43-А, 57 дугаар байруудад гэр бүлийн голомттой холбоотой халдварууд гарч байна. Тухайн орчимд "Ачтан" эмнэлгийн ажилчдын байр байдаг юм байна. Үүнтэй холбоотойгоор үргэлжилсэн голомтлог байдал үүссэн учраас БГД-ийн 5, 6 дугаар хорооны бүх иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байгаа" гэдгийг хэллээ.