News Paparazzi : Төв аймгийн Аргалант суманд бугын сүрэг үзэгджээ

Moderator
2021/01/08

Төв аймгийн Аргалант сумын нутгаар цас их орж хүйтэрснээс зэрлэг ан амьтан үзэгдэх болжээ. Тэр дундаа нэн ховор амьтанд тооцогддог 270 гаруй буга, 700 гаруй цагаан зээрийн сүрэг тариалангийн хашаатай талбай, сумын төвийн орчимд үзэгдсэн байна. Иймд сумын ЗДТГ-аас био техникийн арга хэмжээ авч Ар-Дулаан, Майхны ам, Халиун булаг зэрэг гурван цэгт 450кг өвс тавьж өгч, бэлчээрлэх бололцоог бүрдүүлжээ. Мөн цаашид ч био техникийн арга хэмжээг үргэлжлүүлэн хийхээр болсон гэж аймгийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна