News Paparazzi :Т.Мөнхбаяр: Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад 1 сая төгрөг олгох санхүүжилтийг 5-р сард багтаан шийдвэрлэнэ

Moderator
2021/01/07

-Тэтгэврийн зээлгүй байсан 210.0 мянган иргэнд 1.0 сая төгрөг олгох ажил тавдугаар сарын 21-нээс хэрэгжихэд бэлэн болов-

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн хэрэгжилтийн талаарМонголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяа “Эрдэнэс силвер ресурс” компанийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр нарын танилцуулгыг сонсов.

Энэ хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Улсын Их Хурал баталсан бөгөөд яг нэг жил өнгөрч байна. Түүнчлэн 2019 оны эхээр Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших Салхитын алт, мөнгөний ордод тусгай ажиллагаа явуулж, ордыг 2043, 2047 он хүртэл ашиглах тусгай зөвшөөрлүүдийг цуцалж, төрийн мэдэлд авснаас хойш хоёр жил өнгөрч байгаа юм.

Хууль батлагдсанаас хойших хугацаанд “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар ахмад настнуудын тэтгэврийн зээлийг бүрэн төлж барагдуулжээ. 

Энэ арга хэмжээнд 6.0 сая хүртэл төгрөгийн зээлтэй байсан 229.0 мянган иргэний 763.0 тэрбум төгрөгийн зээлийг тэглэсэн байна. 

Түүнчлэн тэтгэврийн зээл тэглэх зорилгоор “Эрдэнэс Монгол” компаниас таван жилийн хугацаатай, 725 орчим тэрбум төгрөгийн бондыг Монголбанкинд байршуулсан бөгөөд энэ бондыг Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр барьцаалсан байсныг бүрэн чөлөөлсөн гэж Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдэгдлээ. Ингэснээр цаашид иргэдийн тэтгэвэр, тэтгэмж, халамжийг олгоход ямар нэг төвөг саад учрахгүй гэсэн үг юм.

Ийнхүү Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль амжилттай хэрэгжиж байна. 

Хуулийн хэрэгжилтийг 2021 оны хаврын ээлжит чуулганд танилцуулахыг УИХ-ын дарга Г.Занданшатар үүрэг болголоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэйх харилцах хэлтсээс мэдээллээ. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.110
    2021/01/08

    Zass 1 sayiig egne gd Zandangiin zurgiig taviad bh uom.Ene hunii sanal.oroltsoo ogt bhgui.eersdiigee chadvargui.medmeggui hunii hiisen ajlaar reklam hh gj ydah uom.

    Хариулах
  • 202.55.188.89
    2021/01/08

    Ажилгүй гэрт хоригдсон иргэдээсээ нийгмийн даатгал нтрээ сорж аваад л байгаа. Тэр мөнгөөрөө ахмадууддаа өгнө гэсэн 1 сая төгрөгөө өгөх нь дээ. Ээждээ аавдаа 1 сая төгрөгөө өгмөөр байгаа бол орлогогүй ч гэсэн бид даатгал татвараа үг дуугүй өгөх ёстой. ГҮЙЦЭЭ

    Хариулах
  • 192.82.70.152
    2021/01/08

    6 SAYIIG TEGLESEN YM BAIJ YAGAAD 6 SAYIIG OGOHGUI BGAA YM

    Хариулах
  • 192.82.70.138
    2021/01/07

    Тэгээд бэлэн болсон бол одоо хэцүү үед нь өгөөч заавал сонгууль дөхөөд өгөх нь ямар учиртай юм болоо

    Хариулах