News Paparazzi: УОК: 1-р сарын 15-нд БНСУ руу тусгай үүргийн нэг онгоц явуулж 150-160 иргэнээ авч ирнэ

Moderator
2021/01/07

БНСУ руу энэ сарын 15-нд нэг удаагийн тусгай нислэг хийхээр болжээ. Энэ тухай ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг УОК-ын Шуурхай штабаас 17.00 цагт шуурхай мэдээлэл хийх үеэр мэдэгдлээ. 

Тэрбээр "Тийз нь баталгаажсан иргэдийг эхний ээлжинд авчирна. Нутаг буцах хүсэлтэй 6787 иргэн байна. БНСУ-аас 4692 иргэн ирэх хүсэлтэй байгаа. Үүнээс нэн яаралтай ирэх хүсэлтэй 1500 иргэн бий. Иргэдийн зүгээс ирүүлж буй хүсэлт, шаардлагыг ЭСЯ -аас ирүүлж Улсын онцгой комисст танилцуулж байгаа. 

Өчигдөр шөнө Улаанбаатарт газардсан нислэгтэй холбоотой мэдээлэл сошиал орчинд гарсан. Тэр нислэг МИАТ-ын карго нислэг биш байсан. АНУ-ын Элчин сайдын яамны ажилчид захиалгат нислэгээр ирсэн. ЭСЯ-ны болон НҮБ-ын 30 ажилтан, таван монгол иргэн ирсэн. Таван монгол иргэн нь хүндэтгэх шалтгаантай байсан. Эдгээр хүмүүсийг Кимпински зочид буудалд тусгаарласан" гэлээ. 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 223.104.39.40
    2021/01/08

    suudluud deeree nastai,ovchtoi,jirem sen,baga nasnii huuhduudee suulgaad suudal dunduurh zaind n autobus shig humuusee chiheed avaad ir.holdoj uhlee sh de.ene jil haa saigui gots huiten bna...ireed uidatalaa hevtehees hoish.4 tsag garui zogsohod zugeeree,

    Хариулах