News Paparazzi : Япон, Солонгос машинтай иргэд машиндаа СПИРТ-ын ХУНДАГА тавь

Moderator
2021/01/07

Сүүлийн хэд хоногт дэлхий нийтээрээ агаарын температур огцом хүйтэрч байна. Дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд гэрээс орж гарахад л энэ их хүйтэн мэдрэгдэж байна. Бидний соёл иргэншлийг нь даган дуурайх болсон СОЛОНГОС улсд нийтийн тээврийн унаанууд нь асахгүй болох хальтиргаа гулгаанд явахгүй болж зорчигчдоор түрүүлэх зэрэг зөвхөн Монголд харж болно гэгддэг байсан үзэгдэл ажиглагдаж эхэллээ. Иймд нийтийн тээвэрт ихээр ашиглагдаж байгаа БНСУ-д үйлдвэрлэгдсэн автобуснуудын техникийн бүрэн бүтэн байдалд анхаарч техникийн талаас зарим аргуудыг хийж хэрэгжүүлэхийг хуучний жолоочид, автын инженер техникчид анхааруулж байна. 

Ахмад жолооч Ч.Баттөр: Өнөө орой, маргааш өглөө нөгөө хэдэн автобус, нүүрс, хог тээврийн тэрэгнийх нь хамаг агрегат хөлдөөд энд тэнд зогсож байна даа. Их хүйтэнд механик тэрэгний тормоз, конс хөлдөн бээрээд бас л зовлонтой шүү. Эртүүд хүйтрэхэд нэг автобусны конс хөлдөөд араандаа орохгүй зогсож байсан. Хөдөө гадаанаас машин хий хураадаггүй ээ яах вэ гэсэн нөхөд их бичиж байна, аргагүй шүү дээ. Япон, Солонгос тэрэг их байна. Тэд чинь -15 градуст тааруулж хамаг тооцоогоо хийн тэргээ зохиосон, манай хүйтнийг тэсэхгүй. Манай жолооч нар өөрсдөө л Монголчлоно гэгчээр хамаг ухаанаа шавхан хөдөлгөж байгаа. Оросын бүх том оврын машинд СПИРТЫН ХУНДАГА үйлдвэрээс гарахад нь тавиатай байдгийг манайхан салгаад хаячихдаг. Хамгийн хэрэгтэй зүйл байгаа юм шүү дээ. Машины мотор ажиллаж байгаа үед хийн компрессороос гарсан халуун хий энэ яриад байгаа спиртын хундагаар дамжин уур, усгүй болоод баллонд очдог юм. Хэрэв хундагагүй бол тэр халуун уур бүхий хий баллонд очихдоо ус болон ороод энэ хүйтэнд шууд хөлдөн мөс болж хамаг хийгээр ажилладаг эд ангиудыг ажиллагаагүй болгоно. Япон Солонгос тэрэгтэй нөхөд СПИРТЫН ХУНДАГА тавь гэж зөвлөе, зун салгаад л авчихна биз. Бүрэн хийн тормозтой тэрэг ийм хүйтэнд осол гаргах аюултай шүү гэж зөвлөсөн байна. Ахмадын үг алт гэдэг дээ. Бүтээн байгуулалтын их үед хөлдөх бээрэх хүнд хүчир ихийг үзсэн тээвэрчид үнэнийг л хэлж байгаа.


Сэтгэгдэл (24)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 45.148.10.54
    2021/01/10

    Машинаа унтраагаад дээд тосны тагыг хэсэг онгойлгодог юм уур гараад байдаг хүйтэн болохоор тэр уур ус болоод хөлддөг гэж боддог учраас хэсэг дээд тагын нээлттэй байлгаж цан уурын гаргадаг ухаантай юм миний хувьд.

    Хариулах
  • 66.181.161.54
    2021/01/09

    meddeg humuus ni todorhoi bicheed zaagaad ogooch asahgui hed honoson meddegeer ni accomlatoroo salgahaas oor hiij chadah ym baidaggui ee za tegeed zagnaad haraagaad unav zugeer bicheed zaagaad ogchooroi

    Хариулах
  • 59.153.114.194
    2021/01/09

    Гуц нь биз, энийг мэдэхгүй жолооч гэж юу байдгийн,

    Хариулах
    • 139.5.217.28
      2021/01/10

      зөв бичиж чадахгүй байж хуц гэж зөв бич

    • 202.126.89.180
      2021/01/10

      Хараал хэлэхгүй бичиж ыолдоггүй юм уу.Мэдэхгүй хүн байгаа л байх....

  • 202.9.40.63
    2021/01/09

    haha ysn uur uhaj tunhuh ymgu bolsn chn neg hudla unen medeelel shaah gd zuvlgu ntr biched ehelsnu ajilgu yanhni zulbasaganud

    Хариулах
    • 202.126.89.180
      2021/01/10

      Чи ямар ухамсаргүй онгироо ...бэ

  • 66.181.161.25
    2021/01/09

    Хийн автоматнаас гарсан турп салгаад хөлдөдгүй шингэн хий хийхдээ будаа шүүрний турпээ суллаж хий хийчихээд турпээ чангалаад асаа

    Хариулах
  • 103.140.10.246
    2021/01/09

    Зааж өгөөч тавьсан зураг байна уу хөлдөөд хэцүү байна

    Хариулах
  • 66.181.185.161
    2021/01/09

    Тэр юу юм бол оо туршлагатай жолооч нараас юм сонсож сурмаар байна шүү залуу жолооч нар аа би хөгшин шинэ жололч доо миний адван ниссан япон машинд байдаг бол уу мэдэхгүй байна

    Хариулах
    • 203.91.115.48
      2021/01/10

      Хий хураагууртай машинд байнаа Ниссан Адванд хамаагүй

  • 66.181.161.27
    2021/01/09

    100 gr arhi cabindaa tavichihaa

    Хариулах
    • 202.55.188.45
      2021/01/09

      Хундага ш дээ

  • 66.181.189.97
    2021/01/08

    Одоо тийм юм хэрэглэхгүй ээ. Өөр зөндөө юмнууд бг болсон бхөө

    Хариулах
  • 66.181.161.92
    2021/01/08

    haana ni ymar ym bdi

    Хариулах
  • 192.82.77.137
    2021/01/08

    Камаз машинд байгаа даа тэрииг хараад жишээ авчих

    Хариулах
  • 203.91.115.56
    2021/01/08

    100gr spirt hundgand hiigeed motorluugaa hii

    Хариулах
    • 202.55.188.82
      2021/01/09

      шаа псда минь ходоодруугаа хийдиын . гөлөг өө жолооч нь ш дээ маанагаа

  • 202.55.188.94
    2021/01/08

    Тэр нь юу ямаршуухан юм бдаг юм бол. Хаана нь тавих вэ

    Хариулах
  • 202.126.89.147
    2021/01/07

    Болдог л юм.Зун салгах хэрэггүй өвөл зуны гэж хувиарлах хаалт байгаа.

    Хариулах
    • 66.181.161.70
      2021/01/11

      Будаа шүүрэндэар ирж байгаа шланкан дээр тавиад тэрнээсээ будаа шүүрлүүгээ холбочих

    • 202.126.88.131
      2021/01/09

      DAEWOO 106 Автобуснд байгаа

    • 66.181.161.43
      2021/01/09

      Тэр нь хаана 3

    • 66.181.188.15
      2021/01/08

      yaj tavih uu zaaj uguuch