News Paparazzi : Монгол улс тэг зогсолт хийх чадамжгүй

Moderator
2021/01/07

Сүүлийн үед ковид 19-ийн халдвар хэд хэдэн газар голомтлогдон тархаж байгаатай холбогдуулан ЗГ, УОК, мэргэжлийн байгууллагуудын хэмжээнд ТЭГ зогсол хийх талаар яригдаж эхэллээ. 7-14 хоног тэг зогсолт хийх нь зөв талаар ч иргэдээс санал асуулга яваад эхэлж. Өнөөдөр нэр бүхий 15 чиглэлийн байгуулагууд л үйл ажиллагаа явуулж бусад төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагаа доголдож ажилчид нь гэрээсээ онлайн хэлбэрээр ажилаа явуулж байна. Энэ бүхэн эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ. Хэрвээ тэг зогсолт хийвэл Монгол улс ямар эрсдэлд орох бол. Дээрээс нь он гархын өмнөхөн МУ-ын ерөнхийлөгч өрх бүрт сая төгрөгийн тэтгэмж олгох асуудал түүний хувийн офшор данстай холбогдож хөөсрүүлэх хэлбэрт шилжчихлээ. Энэ жил ерөнхийлөгчийн сонгуулийн жил болохоор сөрөг хүчнүүдээс төрийн тэргүүний эсрэг үйл хийж байгаа үйл ажиллагаа гэж харж болохоор байна. Гэлээ гэхдээ оны өмнө УИХ дээр ерөнхийлөгчийн санал дэмжигдээгүй. Харин засгийн газраас шат дараалсан арга хэмжээ авч сайжруулсан түлшний үнийг 75 хувь бууруулж цахилгаан, ус, дулааны төлбөрийг тодорхой хэлбэрээр хөнгөлсөн. Мөн хөл хориог 5-10 хоногоор үргэлжлүүлэн сунгасаар байна. Дэлхийн жишиг ч өнөөдөр ийм байгаа. Хэрвээ хөл хорио буюу өндөржүүлсэн бэлэн байдлыг олон хоногоор сунгах шийдвэрийг гаргавал нийгэмд цочироо өгч эмх замбараагүй байдал үүсэх эрсдэлтэй. Иймээс ч дэлхий нийт улс орнууд хөл хориог иймэрхүү байдлаар хоног сунган үргэжлүүлж байна. Тэгвэл тэг зогсолт хийвэл яах вэ. Хөгжингүй орнуудын жишээг авч үзье. Япон улс тэг зогсолт хийсэн улс орнуудын нэг. Хэдийгээр арлын энэ улс хүчирхэг эдийн засагтай харагддаг ч гадаад өр нь 11,8 их наяд бюу дэлхийд 2-аарт жагсаж байгаа улс орнуудын нэг. Иймдээ ч иргэдээ ажлын цагаар шахаж тухайн улс оронд стрессэд орох, амиа хорлох нь хэвийн үзэгдэл болоод байгаа. Монгол улстай адилтгавал шинэ иргэн бүр мэндлэхдээ өртэй төрж байна гэсэн үг юм. Монгол улсын гадаадын нийт өр 25,2 тэрбм ам.доллар гэж 2 жилийн өмнө ОУВС-ийн тайланд дурдагдаж байсан. Монгол улсын иргэн бүр тухайн үеийн ханшаар 19 сая төгрөгийн өртэй болж таарч байсан. Тэгвэл одоо тэг зогсолт хийвэл яах вэ. Япон улс тэг зогсолтыг бүрэн зогсоож бүх байгууллагын үйл ажиллагааг хэвийн явуулах болсон. Ингэснээр цар тахлын хадлвар эрчимтэй өссөн. 2021 оны 1-ээр сарын 5-6нд шилжих өдөр арлын улсад хамгийн олон буюу 5 мянга гаран хүнд коровирус илэрсэн нь тухайн улсад гарч байгаа дээд үзүүлэлт гэдгийг ДЭМБ-д мэдэгдсэн. Иймдээ ч Япон улс оны өмнөхөн 3 сар гартал хилээ хаахаа зарласан. Гэхдээ иргэд хувийн аж ахуйн нэгжүүдээ ЗГ бүрэн дэмжиж олон талт арга хэмжээг авсан. Ингэхдээ нэн тэргүүнд тухайн улсад байгаа хүн бүрт / гадаадын иргэнд ч тэр / 100 мянган иен буюу үндсэндээ 3 сая төгрөгийн тэтгэмж олгосон. Тэг зогсолтыг цуцлахдаа тухайн хугацааны бүх төрийн болон хувийн хэвшлийн ажилчдын цалинг ЗГ-аас бүрэн тавьсан. Одоо сургууль, цэцэрлэг, олон нийтийн үйлчилгээний газрууд бүгд ажиллаж байна. Гэхдээ уушийн газар болон нийтийн хоолны газруудын ажиллах цагийн хуваарийг өөрчилж 22 цагт хаадаг байсныг 20 цагт хаадаг болгон наашлуулж энэ хугацаанд ордог орлогыг нь ЗГ-аас нөхөн олгож байна. Дээрээс нь одоо иргэн бүртээ 5 хүртлэх сая төгрөгийн хүүгүй /маш бага хүүтэй/ зээлийг 2 жилийн хугацаатай иргэн бүртээ олгож эхлэж байна. Харин Монгол улсад хөл хориог үргэлжлүүлэн сунгасаар ЗГ нь ус цахилгаан, хатуу түлшийг хөнгөлсөн гэсэн аргацаасан зүйлээс хэтэрч чадахгүй л байна. Одоо тэг зогсолт хийвэл ямар эрсдэлтэй байдалд хүрхийг ЗГ, УОК, Мэргэжлийн байгууллагууд тооцоолсон болов уу.


Сэтгэгдэл (31)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.20.183
    2021/01/08

    Монгол Улс тэг зогсолт хийх тулд эхлээд мөнгө төгрөг санхүү эдийн засгийн хувьд сайн бэлдэх хэрэгтэй байх даан ч манай дарга нар идэж уух талаар бодохоос өөр бодол байхгүй шүү дээ Эх орон Монгол Улс гэсэн сэтгэл зүрх байхгүй хүмүүс энэ хүмүүсийг сонгож байгаа бид их өрөвдөлтэй гэнэн цайлган бодолгүй хүмүүс юм байна даа бас нэмээд хэлэхэд одоо төр барьж байгаа хүмүүс өнөө маргааш аргалах хэдэн төгрөг хуурчих гээд байна даа

    Хариулах
  • 103.10.22.133
    2021/01/08

    tiime 0 zogsoltoo oilgohgvi hvmvvs bna ene ih hvitend dulaanii stantsaa zogsoowol yahu vildwerlelee zogsooloo gehed 21 aimag n nbh ymaa hotoos tatdag 0 zoogsolt bitgii hel odoo ger horoololiin delgvvrt talh ireegvi bna shvv dee

    Хариулах
  • 122.201.23.190
    2021/01/08

    0 зогсолт хийх боломжгүй ч онц байдал зарлах боломжтой өнөөдрийн байдлыг хараа биз дээ баянгол 5,6 хороог яаж байгаан бүх хөдөлгөөнийг хориж байна гэдэг чинь 0 зогсолт биш үү та маргааш ч хоригдож магадгүй учир хоол хүнс түлээ нүүрсээ базаахан зөв тэгэж байж санаа амар рэртээ хоригдоно

    Хариулах
    • 122.201.23.190
      2021/01/08

      хүүхэдтэй айл хүүхдийн сүү тэжээл, пампарсаа хөгшид даралтын эмээ бусад эмийн хамааралтай хүмүүс эм тариа гээд бэлдэж авсан нь дээрдээ

  • 59.153.87.41
    2021/01/08

    o zogsolt hiih bolomjgui bol ene zuvshuursun 15baiguulgaa zarim negii n zogsooh hergtei zahuudaar sinin negj zardag languunuud ch ym u ajillah neriidleer 6n neriin delguur shig ajilj hun bujignuulj bn gol hunseeree dagnmaar ym mash zambraagui bn

    Хариулах
  • 202.9.46.242
    2021/01/08

    ОУВСангийн өрийн дансыг шатааж тэглэх нэг өдөр улс орнуудад ирэх болтугай!

    Хариулах
  • 202.21.108.241
    2021/01/08

    Үхсэнээсээ айгаад байгаа гөлөгнүүд вээ

    Хариулах
  • 202.9.46.155
    2021/01/07

    Дандаа л бэлэнчлэх, бэлэн мөнгө авах утгатай юм бичиж иргэдийг буруу зүйлд уриалж бх юмаа. Тэгж тарааж цацаад бх баян улс уу??? Иргэд өөрсдөө ер нь жаахан эрслэлд хуримтлал үүсгэж бх хэрэгтэй ш дээ! Хүний амьлралд юу ч тохиолдож болно тиймээс хуримтлал үүсгэж бсан хүмүүс түүгээрээ амьдарч бна! Гурил, будаа, мах бхад нэг хэсэгтээ л амьдарна!!!

    Хариулах
  • 202.126.88.201
    2021/01/07

    Тэр15байгууллагаас бусад нь 0зогсоод бга юм бишүү 2сар ажилдаа яваагүй амьжиргааны доод түвшингээр цалинжиж бна

    Хариулах
  • 202.9.41.5
    2021/01/07

    2 sar yuuch uguhgui horison mash buduuleg hargislal shuu

    Хариулах
  • 202.9.41.5
    2021/01/07

    naad korona gseen ard tumen chine gaduur chief duuslaa turiin albaniihaas busad UB hotiin itgeded sayaiig ni ug tegtee tergui turiin albaniihan sard ajil hiihgui saya tug barag avch bgaa bh UB uur gazar uguud hereggui tend buh uilchilgee ni yavagdaj bgaa tegvel arai baga too garna huviin hevshil chine hetsuudej bna shuu

    Хариулах
  • 202.9.41.5
    2021/01/07

    0 zogsolt huseed bh yum bish naad ajillaj bgaa 15 baiguulgiinhaa ajilchdiig bitgii avtobusand suulgaad bgaach mashinnuudaar ni yumuu albanii ajilchidaa zuudug tusgai avtobusaar zuu tegeed urh burt 1 sayaa uguud 14 honog sunga tegeed yamarch nemergui bol zugeer buh uilchilgeegee nee uur arga bhgui

    Хариулах
  • 203.23.199.221
    2021/01/07

    ajil ajil ajil durakuudaa ard tumend ajil ali esbel 1 sai egeeree

    Хариулах
  • 103.57.94.175
    2021/01/07

    0 зогсолт хийх нь зөв .Гэхдээ засгийн газраас ард иргэд рүүгээ чиглэсэн дэмжлэг,ту

    Хариулах
  • 66.181.191.155
    2021/01/07

    Гуцайд байлгүй 0 зогсолтоо хий 1000 1000 нэмэгдвэл Эмнэлэг байтугай лам чинь ч туслахгүй эрүүл байвал бүх юм учир нь олдоно нэгэл их гэр гэрээсээ мөнгө хийдэг улс хуцалгүй 0 зогсоо

    Хариулах
    • 112.72.2.222
      2021/01/07

      zuw

    • 103.57.94.175
      2021/01/07

      Үнэн шүү 0 зогсолт хийх нь зөв.Энэ вирус агаар дуслын замаар маш хурдацтай тархаж байгаа учраас 0 зогсолтыг хийх нь зөв дөө

    • 66.181.160.27
      2021/01/07

      ёстой зөв бичжээ. Худлаа л ажил ажил гээд ажлаа хийж байгаад корона тусвал тэрнээсээ эс юм болох байж.

  • 66.181.183.241
    2021/01/07

    Энэ одоо ямар хүнийх нь хувийн үзэл бодлыг биччих вээ

    Хариулах
  • 139.5.216.68
    2021/01/07

    хоёрын хооронд ингэж сунгаж байхаар,хурдан хатуу тэг зогсолт хийж хумьж авах хэрэгтэй

    Хариулах
  • 64.119.27.35
    2021/01/07

    Эрүүл мэнд чухал шүү бүүр хүндэрхээс нь өмнө 0 зогсолт нэг хийгэд үзсэн зөв

    Хариулах
  • 202.126.90.17
    2021/01/07

    Odoo ajlaa hiitsgeey bidnii zeel bas ajilchidiin tsalin bidnii ur huuhediin umsuh zuuh gd buh zuiliig hariutsaj chadahguigees zugeer ajliin hiileg

    Хариулах
    • 103.57.94.175
      2021/01/07

      Өвчин тусчихвал ямар юмныхаа ажлыг хийж чадах юм бэ,цаашлаад хөдөлмөрийн чадвараа алдаж ирээдүйд маш их хор уршигтай вирус гэж судлагдаад байгаа шүү дээ.

  • 202.9.41.5
    2021/01/07

    tiishdee bolohgui yum yerduu bhgui zuvhun ulaanbaatariin urhud turiin alba geh metiig hasaad ugulduu baga l too garna shuudee hiihgui hund yuch heleed nemergui gej naad MAN chine ard tumnee ulsguj ediin zasgiig alah gej bgaan bnadaa

    Хариулах
  • 202.9.41.5
    2021/01/07

    ystoi ystoi yuuch mungu uguhgui 2 sar horiloo arai denduu shuu gadniihan mungu ugch horij bgaamaa yerunhiilugchiin sanaa zuv bsan MANgaruud tog ed nar gej hairan mungu yairan bolgoj bna yamarch uguujgui zugeer ajliig ni hiilge bas 1 sayaiig ug

    Хариулах
  • 64.119.25.133
    2021/01/07

    zasag tur muu bn.uursduu chaddaguu bol sain duraara ogtstii gedegyum bhda.mundag zaluuchuudad ajila uguul ug n zugerr

    Хариулах
  • 202.55.188.83
    2021/01/07

    2sar ymar ch orloggui bgaa irgedee yaah wee ? huwiaraa hodolmor erheldeg ulsuuddaa ymarch demjleg bhgui bgaashdee , banknii huu n ywaall bdag...

    Хариулах
  • 66.181.161.126
    2021/01/07

    2 сар огт орлогогүй байсан өрх гэрүүд яг яах вэ?

    Хариулах
  • 103.10.22.178
    2021/01/07

    Юу японд 5 сая тегрег 2жил хvvгvи зээллээ гэнээ. Хахахаха

    Хариулах
  • 66.181.161.126
    2021/01/07

    2 сар огт орлогогүй байсан хэд нь яг яах вэ?

    Хариулах
  • 202.126.88.53
    2021/01/07

    Ugui ydaj deer duridsnaar huuguigeer mungu iirgeddee ugch 00zogsolt hiij uwchin tahal namjsnii daraa butsaan tuluulj bolno ymar negen demjlegguigeer shuud 00zogsolt hiiwel ard tmen chin tuildana.tuildaad ehelchihsen baigaa Odoo gants tsalintai orlogtoi baigaa humuus emneleg .tsagdaa.turiin alban haagchid l b.a busad ni ymar ch orloggui b.ga gedgiig zasag tur.turiin tusheed heneer ch heluuleltgui medej baigaa

    Хариулах