ЭМЯ : "Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хоёр ажилтнаас коронавирус илэрсэн"

Moderator
2021/01/06

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажилчдаас коронавирус илэрсэн талаар цахим сүлжээнд мэдээлэл түгээд буй. Энэ талаар ЭМЯ-ны мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа тайлбар өглөө. 

“Батлагдсан тохиолдлын гэр бүлийн хүн цэцэрлэгт хүрээлэнд ажилладаг байсан. Улмаар цэцэрлэгт хүрээлэнгийн ажилчдыг шинжилгээнд хамруулахад хоёр хүний шинжилгээнд халдвар илэрсэн байна. Бид үргэлжлүүлэн тандалт судалгааг хийж байна” гэв.