News Paparazzi : ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА, ТҮҮНИЙ ОЙР ДОТНЫХНЫ ОЛОН ТЭРБУМЫН ӨР, ЗЭЭЛИЙН БАРИМТ ИЛ БОЛЛОО

Moderator
2021/01/05

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хувь эзэмшдэг компаниуд болон ах дүүс нь их хэмжээний зээл авдаг ч эргүүлэн төлөхдөө хойрго хандаж иржээ.

Тухайлбал, Ерөнхийлөгчийн хувь эзэмшдэг “Мах импекс” ХХК 2015 онд  Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд жилийн 3,8 хувийн хүүтэй 16,5 тэрбум төгрөгийн  зээл авчээ. Мөн түүний төрсөн дүү Х.Баттуулын эхнэр Н.Алтанцэцэгийн үүсгэн байгуулсан “Милл хаус” ХХК нь Мал хамгаалах сангаас хоёр тэрбум төгрөгийн хүүгүй зээл авсан байдаг.  Хоёр тэрбумын ердөө 400 саяд нь тэжээл импортлосон гэдэг ч үлдсэн 1,6 тэрбумыг өдгөөг хүртэл төлөөгүй явж иржээ. Мөн “Милл хаус” ХХК нь Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 2,2 тэрбумын санхүүжилт авч, ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр үрийн буудай нийлүүлсэн зэрэг өр, зээлийн баримтууд ил болсоор байна. Хамгийн ноцтой нь, “Мах импекс”-ийн авсан 16,5 тэрбумын зээлийг эргүүлэн төлсөн эсэх, ямар хуваариар гэх бүх баримт бичиг архиваас устсан байна.

Асуудал үүгээр дуусахгүй. Х.Баттулгын 2007-2008 онд үүсгэн байгуулсан “Камекс” компанийн охин компани болох “Төгрөг нуур энержи” ХХК нь “Цэвэр агаар” сангаас нэг сая ам долларын татаас авч, утаагүй түлш үйлдвэрлэхээр болж,  тэрбээр өөрийн биеэр үйлдвэрийн нээлтэд очин, тууз хайчилж байлаа. Нэг сая ам. доллар буюу 2,9 тэрбумын татаас улсаас авсан ч энэхүү үйлдвэр нь нэг ч шуудай түлш үйлдвэрлээгүй. Харамсалтай нь, энэ талаар хэн ч шахаж, шаарддаггүй.

Ерөнхийлөгч маань хамгийн сүүлд Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр сонгогчдын саналыг худалдан авах зорилгоор 1,8 тэрбум төгрөгийг бэлнээр авч яваад баригдан хуулийн байгууллагад шалгуулж байв. Гэвч сонгогчдыг худалдан авах гээгүй, үйл ажиллагааны зардал байсан хэмээн мэлзэж, мөн л уснаас хуурай гарч байсан түүхтэй.


Эх Сурвалж : 24tsag.mn


Сэтгэгдэл (26)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.79
    2021/01/07

    хэн удирдаад байна аа

    Хариулах
  • 139.5.219.62
    2021/01/07

    Шүүх прокурорыг ерөнхийлөгч уих сонгодог, намын тогтолцоотой байхад хэн тэднийг шалгах вэ.

    Хариулах
  • 139.5.219.62
    2021/01/07

    Үнэн 2.Монголчууд ядуу байна.Тэмцэж чадахгүй аймхай байна.Хууль мөнгөгүй хүнд үйлчилж байна.Тогтолцоогоо өөрчлөх, авлига эдийн засаг улс төрийн хэргийг эх орноосоо урвах зүйл ангид оруулж цаазын ялтай болгох,ха дүү хамаатан садны бүх хөрөнгийг хураадаг болох хэрэгтэй

    Хариулах
  • 66.181.184.52
    2021/01/06

    Ийм эрт сонгууль болох юмуу??? Сурталчилгаа эхлэж байгаа бол нөгөө өвчин чинь хаданд гарна даа,

    Хариулах
  • 182.216.48.250
    2021/01/06

    songuuli duhuud hulsnii bicheech nar shuurhailan ajildaa orjee

    Хариулах
  • 202.131.245.220
    2021/01/06

    er ni ter sanguudiig sain shalgah heregtei sh de

    Хариулах
  • 192.82.73.201
    2021/01/06

    За сонгуулийн сурталчилгаа эхэлжээ.

    Хариулах
  • 150.129.141.238
    2021/01/05

    За яахав хүний хийдэг л асуудал байна

    Хариулах
  • 192.82.74.110
    2021/01/05

    Paparazzi.mn баримттай юм дэлгэнэ шүү. Захиалгат үндэслэлгүй мэдээ тавихаа болино уу.

    Хариулах
  • 203.91.115.48
    2021/01/05

    Eronhiilogchiin sungaa oirthoor har fiar yavj ehlehiin yah gej engedgiin.

    Хариулах
  • 202.9.46.138
    2021/01/05

    Тэр зээлуудийг толуулээч Яаралтай аймар юм бэ . Монголд хуугуй зээл авах гэж , ашигт малтмалын лиценз газар наймаа хийх гэж л торд зутгэдэг улс торчид

    Хариулах
  • 103.212.116.60
    2021/01/05

    Монголд өргүй хүн байгаа юмуу. Харин ч өргүй бол идсэн уусан баян гээд ярих бишүү. Харин ч манай ерөнхийлөгч бидэнтэйгээ л адил эгэл хүмүүсийн төлөөлөл гэдгийг мэдлээ. Ах дүү нарынхаа өрийг дарна гэж бодоод үүнийг бичсэн бх чи. Ерөнхийлөгч минь түүний ах дүү бүгд л жирийн иргэд атаархах юмгүй гайхах юмгүй жирийн монгол гэр бүл. Бүү элдэв юм бич

    Хариулах
  • 113.9.216.25
    2021/01/05

    Yagaad Elbegdorjiig shalgahjgui bgaan be

    Хариулах
  • 103.26.195.11
    2021/01/05

    yamar ih shunaltai muu novsh ve Ene hunii gar huruu oroltsoogyi yum gej baina uu

    Хариулах
  • 202.9.40.88
    2021/01/05

    Баттулга цэвэр байна гэж байхгүй. Дээрхи мэдээлэл үнэн байх магадлалтай. Холбогдох газрууд яаралтай шалгах хэрэгтэй.

    Хариулах
  • 202.55.188.44
    2021/01/05

    Ter makhimpexiin dahiad sudlaach huwitsaat gecheeed dooroo hiam konseriw iin uildwer buyu hku hhk gedeg kompani jinhen mungu hiideg gazar shd teriig ta hed olooguun bn oo

    Хариулах
  • 212.102.51.228
    2021/01/05

    монголын төлөө биш оросын төлөө явж. монголын нүүрс, одоо зэсийг энэ хүн төөрүүлсэн.

    Хариулах
  • 23.105.110.201
    2021/01/05

    яагаад энэ нэг хөмсөг зангидсан худлаа гарын хийсэн залилан, гэмт хэрэгүүдийг хэрэгсэхгүй болгоод байдаг юм бэ.

    Хариулах
  • 66.181.184.165
    2021/01/05

    Өлзийбаатарт төрийн шагнал өгөөд байсан чинь 16.5 тэрбумын баримтыг устсан байна гэдэгтэй холбоотой юм бишүү.

    Хариулах
  • 202.9.46.80
    2021/01/05

    аймаар юм бэ ?

    Хариулах
  • 202.179.24.38
    2021/01/05

    Mongol yllaa daa hoorhii

    Хариулах
  • 139.5.217.88
    2021/01/05

    Намгийн ноцтой нь монголын нүүрсийг үнэгүйтүүлэхийн төлөө үнэнийг илчилсэн улс төрийн зүтгэлтэнүүдийг хоморголон хэлмэгдүүлж шүүх покурорыг атгаж ерөнхийлөгчийн дарангуйлалыг бий болгосонд

    Хариулах
  • 64.119.21.52
    2021/01/05

    Бөөн хар шуналын дэв юм л даа Ямар өлөн цус вэ?

    Хариулах
  • 192.82.65.34
    2021/01/05

    ямар муухай шуналтай хүн бэ. баттулга ерөнхийлөгч

    Хариулах
  • 202.55.188.36
    2021/01/05

    Ийм ерөнхийлөгчтэй байх гэж яасан ханаж цаддаггүй шунал вэ???

    Хариулах
    • 192.82.64.204
      2021/01/05

      Балиар хулгайч