САЙН МЭДЭЭ: Дархан хот халдваргүй АНХНЫ цэвэр бүс боллоо

Moderator
2021/01/04

Дархан-Уул аймагт бүртгэгдсэн Короновируст халдварын нийт 45 тохиолдол, үүнээс Дархан суманд 38, Хонгор 5 иргэн халдварт өртсөн бөгөөд анхны тохиолдол 2020 оны 11 сарын 17-д Дархан суманд бүртгэгдсэн. Хонгор суманд 2020 оны 11 сарын 27-д халдвар бүртгэгдсэн бөгөөд үүнээс хойш 34 хоног дахин шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна. Тус аймагт халдвар бүртгэгдсэнтэй холбоотой Эрүүл мэндийн Сайдын тушаалаар тухайн голомтод тандалт судалгаа хийх, хавьтлыг илрүүлэх, голомтын хүрээг тогтоох, голомтыг цомхтгох, тусгаарлах, эмнэлгийн тусламжийг зохион байгуулах зэрэг хариу арга хэмжээг зохион байгуулах 3 багийг бүрдүүлэн АОК, ЭМГ-тай хамтран ажилласан. Эдгээр багт ХӨСҮТ-өөс тархвар судлаач эмч Ц.Сэлэнгэ, Л.Азжаргал, НЭМҮТ-ийн Орчны эрүүл мэндийн албаны дарга Б.Сувд, ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний эмч М.Жаргалсайхан, Хөвсгөл аймгийн ЗӨСТ-ийн тархвар судлаач эмч Б.Баасандорж, ариутгагч Т.Одгэрэл нар аймгийн тохиолдлын удирдлагын тогтолцоо, болон тандалт, хариу арга хэмжээний багтай шуурхай хамтран ажиллаж уг голомтын тархалтыг богино хугацаанд хязгаарлалаа.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар болон нэгдсэн эмнэлэгт  Коронавируст халдвараас сэргийлэх болон хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай эм, эмнэлгийн болон хамгаалах хэрэгсэл, оношлуур урвалж зэрэг  нийт 26 нэр төрлийн 400.0 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэж өгчээ.  Нэгдсэн эмнэлэгт амьсгалын аппарат, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, Пульсоксиметр, Халуун хэмжигч /лазер/, Утлагын аппарат, Дижитал рентген аппарат зэрэг нийт 298.1 сая төгрөгний тоног төхөөрөмжөөр ханган эмнэлгийн тусламжийн чадавхийг нэмлээ. Түүнчлэн Эрүүл мэндийн сайдын тушаалаар онцгой байдлын үед ажилласан эмч, ажилчдын 11 дүгээр сарын илүү цагийн хөлс олгоход зориулж Эрүүл мэндийн газарт 51.7 сая, Нэгдсэн эмнэлэгт 113.8 сая төгрөгийн санхүүжилт олгосны дагуу Нэгдсэн эмнэлгийн 371 ажилтан, Эрүүл мэндийн газрын 63 ажилтанд илүү цагийн хөлсийг тус тус тооцож олгожээ. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 809 хүн, хоёрдогч хавьтал 1672 хүнийг илрүүлэн 2-3 удаагийн давтамжтайгаар ПГУ шинжилгээнд хамруулсан.  2020.11.11-ны өдрөөс эхлэн түргэвчилсэн шинжилгээ Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвд – 33094, PCR шинжилгээ аймгийн Нэгдсэн эмнэлэгт–6618 /эерэг 41/, өргөжүүлсэн тандалтаар 18 цэгт PCR-ийн шинжилгээ авч ХӨСҮТ-ийн лабораторид – 21595 /эерэг 4/  тус тус хамрууллаа.


Сэтгэгдэл (35)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.18.98
    2021/01/06

    Засаг дарга нь ганцаараа өөрийнхөө зургийг тавиад байх биш, онцгой, эмнэлэг, цагдаа, мэргэжлийн хяналтын зэргийн дарга нарынхаа хамт байвал илүү сайшаалтай. Манай Эрдэнэт нилээн эрт бүх үйлчигээг нээсэн л дээ, дарга маань даанч даруухан юм.

    Хариулах
    • 66.181.161.1
      2021/01/09

      Мундаг

  • 66.181.161.106
    2021/01/05

    үланббатыр

    Хариулах
  • 66.181.178.246
    2021/01/05

    Одоо улаанбаатараас баахан вирус тээгч очно шүү хүмүүсийг оруулахаас өмнө өөр газар дэглэм сайн сахиж тумгаарлаарай аюултай шүү

    Хариулах
  • 66.181.180.109
    2021/01/05

    Дарханчууд маш хичээлээ. Зөв удидан зохион байгуулаж хамтадаа ажилласан Дарханчууддаа баяр хүргий.

    Хариулах
  • 59.153.113.160
    2021/01/04

    Өвчингүй ажил хөдөлмөрөө хийж амьдарья гэвэл хулгайн тээвэр хийж байгаа хүмүүсийн мэдээлэлийг ард түмнээс авч урамшуулж нууцыг хадгалах хэрэгтэй.

    Хариулах
    • 202.126.90.64
      2021/01/05

      Tm shvv

  • 202.9.40.153
    2021/01/04

    Hot haldwar undur baigaa uchraas gadnaas haldwar orj ireh ersdel baigaag hvn bvr anhaarch haldwar hamgaalliin deglemee sain barih vldlee

    Хариулах
  • 143.176.142.132
    2021/01/04

    mongolchuud ingeed sagsuuraad baidgiin boloogui baina tenemeluudee, tenej yvaad ali hediin oruulj ireed taraachihaad yvj baij medeh , yu yugui l sagsuurtsgaah ym

    Хариулах
  • 66.181.161.119
    2021/01/04

    Одоо бид улам сонор .сэрэмжтэй байх хэрэгтэй байна бид гаднаас л халдвар авах маш өндөр магадлалтай шүү

    Хариулах
  • 103.229.121.43
    2021/01/04

    Одоо иргэн бүр хариуцлагатай байх л үлдлээ.

    Хариулах
  • 103.229.121.101
    2021/01/04

    Бид чадсан

    Хариулах
  • 103.212.119.103
    2021/01/04

    Засаг дарга ёстой мундаг өөрөө үүрэглээд сууж байхыг харсан ийм хүмүүс улс үндэстэнээ аваад явна Аз жаргалд амжилт хүсэё чи шүү сайн залуу

    Хариулах
  • 202.9.46.138
    2021/01/04

    За энхбаярыг мэдэхгуй азаа дарга бур оороо бух юмандаа зогсоод ажлаа хийж бсанг харсан

    Хариулах
  • 66.181.177.84
    2021/01/04

    Засаг дарга нь гэж мундаг залуу байдаг гэсэн. Авчраад хотын даргаар тавьчихсхн.

    Хариулах
  • 66.181.177.84
    2021/01/04

    ЗГ нь гэж мундаг залуу байдаг бололтой. Авчраад хотын даргаар тавьчих юмсан.

    Хариулах
  • 66.181.160.24
    2021/01/04

    Zasag darga mundag bsii shuu

    Хариулах
  • 103.212.116.118
    2021/01/04

    Засаг захиргаа мундаг бнаа... Баяр хүргэе...

    Хариулах
  • 103.229.122.245
    2021/01/04

    Баярлалаа бүх л хүмүүст Дархан хотынхоо ухамсар дээгүүр ард иргэддээ, упирдаж буй дарга нартаа уйггүй зүтгэж хичээсэн эрүүл мэндийн салбар цагдаа онцгой байдлынхандаа бүгдэнд нь хязгааргүй их баярлалаа жлам их хичээх цаг иржээ

    Хариулах
  • 202.55.188.108
    2021/01/04

    Европ-т өвчин яагаад их тархаж Монголд бага байгаагийн ялгаа бол нийгэмдээ л байна л даа. Хөгшин европ хэтэрхий ардчилсан, чөлөөт сэтгэхүй нь давамгайлсан, задгай эрх чөлөөг мэдэрсэн хүмүүс. Монгол бол 70, 80 жил диктатурт, захиргаадалтанд байж сурсан болохоор хөл хорио дэглэмийг чанд мөрддөг...

    Хариулах
  • 66.181.161.125
    2021/01/04

    Amjil husie tanai hamt olond

    Хариулах
  • 103.57.92.110
    2021/01/04

    Мал шиг юм бичхээ болиооч малнуудаа.УБ нэг дүүрэгтэй ч тэнцэхгүй хүн амтай жижиг суурин газарыг барьж догтоосон бол болоо биз дээ .Хэн нэгнийгээ харлуулж хэдхэн монголчууд юунд талцана вэ .Биё биендээ туслаж нэг санаа эв нэгдэлтэй баймаар бна.

    Хариулах
    • 150.129.142.97
      2021/01/04

      Сэлэнгэ аймаг Дараанаас ч цөөн хүн амтай атлаа УБ хотынхоо илүү хүн халдвар авсан. Их бага том жижигтээ биш ээ.

    • 203.91.115.38
      2021/01/04

      Аравыг захирч чадаж байгаа хүн түмэнийг ч захирч чадна.

  • 202.55.188.87
    2021/01/04

    Уб хотын иргэд хэзээ нэг хот шиг сэтгэлгээтэй болно доо. Дандаа энэ тэндээс ирсэн оркуудаар дүүрчихсэн. Жинхэн хотын иргэд чинь Эрдэнэт Дарханых нь юм бишүү

    Хариулах
    • 202.179.21.234
      2021/01/05

      чи шүү

    • 103.212.119.103
      2021/01/04

      Юу үнэн энэ үнэн

  • 59.153.113.214
    2021/01/04

    Эрүүл мэндийн энэ олон ажиллагсадын хичээл зүтгэлийн үр дүнг ганц засаг даргад наанагаад өгч болохгүй ээ

    Хариулах
  • 202.126.90.157
    2021/01/04

    Үйл ажиллагааг зөв зохион байгуулж, удирдсан Ж.Энхбаяр, Дарханы Засаг дарга нар болон ажилласан нийт хүмүүст талархал илэрхийлье.

    Хариулах
  • 66.181.184.159
    2021/01/04

    Амаржаргалаар УВ хотыг удирдуулмаар байна

    Хариулах
    • 64.119.19.149
      2021/01/04

      Яг тийм шүү

  • 202.55.188.88
    2021/01/04

    Удидсан хүмүүс нь сэтгэлтэй зүтгэлтэй нь харагдлаа Азжаргал даргад талархаж байна танай хамт олон мундаг шүү баяр ХҮРГЭЕ

    Хариулах
  • 202.179.21.228
    2021/01/04

    Дарханы засаг даргыг авч ирч хотын даргаар Ж. Энхбаярыг шадар сайд онцгой комиссын дарга болгож болохгүй юм уу?

    Хариулах
  • 103.57.92.197
    2021/01/04

    Баяртай байнаа Удирдлага мундаг байна Мөн иргэд нь ухамсартай лэг журамтай сайн байна Гэвч тайвширч болохгүй .Назгайрч болохгүй

    Хариулах
    • 202.126.89.149
      2021/01/04

      маш үнэн шүү