ДЭМБ-ын аргачлалын дагуу хамтарсан багууд өчигдөр 19 дэх үнэлгээг хийхэд Улаанбаатараас орон нутаг руу халдвар тархах эрсдэл маш өндөр гэсэн дүгнэлт гарсан байна.
Энэ тухай ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Чимэдсүрэн танилцуулсан юм. Монгол Улсад 2020 оны 11 дгээр сарын 11-нээс хойш зургаан аймагт коронавирусний кластер голомт гарч, Улаанбаатар хотын голомт идэвхтэй хэвээр байгааг тэрбээр мэдээллээ.
ДЭМБ-ын мэдээлснээр, нууц үеийн дээд хугацаа 14 хоногийг хоёр дахин авснаар 28 хоногоос дээш болсон тохиолдолд уг халдварын халдварлалт зогсож хумигдлаа гэж үздэг. Өнөөдөр Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр аймаг, Архангай аймгийн Батцэнгэл суманд халдварын голомт үндсэндээ хумигдаад байгаа аж.
Дорноговь аймгийн Замын-Үүд , Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын голомт хяналтад байгаа бол Улаанбаатар хотод хамгийн идэвхтэй байна. Тиймээс 21 аймаг руу Улаанбаатараас халдвар тархах эрсдэл маш өндөр байгааг тэрбээр анхаарууллаа.
Мөн аймгуудын кластер голомтыг хумих чиглэлээр орон нутгуудад халдварын голомт гарахтай зэрэгцэн Эрүүл мэндийн сайдын тушаалаар тухайн аймгуудад 1-3 баг илгээж маш шуурхай хариу арга хэмжээ авсан байна. Тухайн багуудад түргэн оношилгоо, илрүүлэг хийж халдвар бүртгэгдсэн аймгуудад одоогоор 133 мянган иргэнийг PCR шинжилгээнд хамруулжээ. Голомтын хавьтлыг тогтоох, эрсдэлт бүлгийг шинжлэх ажлыг салбарын оролцоотой шуурхай хийсэн учраас аймгуудын голомтын халдварлалт зогссон гэж үзэж байгаа
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
Монгол хорхог гиннест бүртгэгдлээ
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо