ЭМЯ-аас өчигдөр /2021.01.02/ Эрүүл мэндийн Т.Мөнхсайхан, УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг болон Нийгмийн Эрүүл мэндийн төвийн тархвар судлаач Б.Сувд нар Улаанбаатар хотод гараад байгаа халдварын голомтуудын нөхцөл байдал, болон ЭМЯ-ны цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Мэдээллийн үеэр Нийгмийн Эрүүл мэндийн төвийн тархвар судлаач Б.Сувд: Өчигдрийн /2021.01.01/ өдрийн байдлаар эх үүсвэр тодорхойгүй халдварын дөрвөн голомт илэрснийг судалж байгаа. Нэгдүгээрт, баяр болсон. Хоёрдугаарт, хүмүүс өөрийгөө халдвар авчихна гэж огт бодохгүй байна. Гуравдугаарт, хүн амын дунд ямар нэг шинж тэмдэггүй халдвартай хүмүүс явж байна гэсэн үг. Ийм учир иргэд хөл хорионы үед дэглэм баримталж чадав уу гэдгийг бодох хэрэгтэй. Хамгийн эрсдэлтэй цэг болох эмийн сан, банк, худалдаа үйлчилгээ, нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси, түгээлт, захиалга хүргэлтийн компани зэрэг зорилтот байгууллагуудаас шинжилгээ авч эхэлсэн гэдгийг хэллээ. Харин өнөөдрөөс /2021.01.03/ эхлэн шинэ жилийн үеэр ажилласан томоохон зах, худалдааны төвийн худалдагч, түрээслэгчдээс шинжилгээ авна. Баянзүрх дүүргийн 85 мянган өрхөөс шинжилгээ авахад хоёр тохиолдол илэрсэн. Тиймээс халдварын байршил тодорхой болоход ард түмэнд мэдээлнэ” хэмээн мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
Монгол хорхог гиннест бүртгэгдлээ
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
43.242.243.55
buten 2,3 sar bolochihood bhad yaj barij humih tuhai tuluvluguu ch gargaaui bga yum shigee.end garlaa gevel araas ni dagaad yavaad bgaa yum bishuu.ugtaj barih gedeg ch yum uu.tiim bodlogo barij boldogguim bh da.ug ni maniasaa uhaantai bolovsroltoi humuus l bmaar yum.
Хариулах103.212.118.185
tor zasag demjeed orgiluun dars nariin nogoog ni tataj ogood esloliin buudlagiin hurtel hiij ogood demjeed bsan bzdee.....ongorson borooni hoinoos tsuv nomrov boljdee!!!hariutslag agui UOK NOK darga nart arga hemjee av!!!!
Хариулах66.181.161.66
Улс орон чадахаараа л ажиллаж байна ш дээ. Үүнээс илүү яах ёстой гэж. Тэнэг үг ойлгодоггүй хүмүүс л хаа хамаагүй тэнээд байхаар яалтай ч билээ
Хариулах202.55.188.97
Сайхан тэнэгтэж байна даа яаанлаа хөөрийс яаж ч ажилаад бга юм
Хариулах