ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, 12-р сарын 31-ний өдөр 17764 хүнд PCR шинжилгээ хийхэд 5 хүнд коронавирус илэрлээ. Таван хүний нэг нь ХӨСҮТ-ийн сувилагч, хоёр нь Баянзүрх эмнэлгийн голомтын хавьтал, хоёр нь Мөнххада компанийн ажилтан байна.
Тус компанийн хоёр ажилтан хаанаас халдварласан нь тодорхойгүй бөгөөд тандалт судалгааг хийж байна. Өнөөдрийн байдлаар “Мөнххада” компанийн 114 хүнээс ойрын хавьтал 24 хүнийг тусгаарлан шинжилгээнд хамрууллаа.
Коронавирусийн дотоодын халдвар 740, Улаанбаатарт 410, улсын хэмжээнд 1220 боллоо. Үүнээс 837 буюу 68.6 хувь нь эдгэрлээ гэж мэдээлэв.
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
Монгол хорхог гиннест бүртгэгдлээ
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо