Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар “Хүүхдийн төлөө фонд”-ын үйл ажиллагааг сэргээж, анхны хуримтлал үүсгэх зорилгоор “Монгол соёл-Монгол хүүхэд” цахим тоглолтыг өчигдөр орой зохион байгуулж, нийт 2 тэрбум 211 сая төгрөгийн хандив цуглуулсан байна.
Дээрх хандивын мөнгийг цуглуулсан “Хүүхдийн төлөө фонд” НҮТББ-ын Соёлын дэд сайд М.Батбаяр, “Херо” энтертайнментийн найруулагч Б.Баатар нар үүсгэн байгуулсан аж.
Тэгвэл энэхүү асуудлаар УИХ-н гишүүн Б.Энхбаяр байр сууриа илэрхийлжээ. Тэрээр, “Засгийн газар бол “тусгай сан” байгуулах буюу Тусгай сангийн хуульд өөрчлөлт оруулж (УИХ-аар заавал батлагдана) байж хуулийнх нь хүрээнд асуудлыг шийдэх агуулга ярьсан байна даа. Одоогийн хууль зүйн орчин төр иргэдээс хандив авах зохицуулалт байхгүй тул хуульчлагдаж байж л шийднэ. Засгийн газар энэхүү хуулиар байгуулагдах сандаа 10 тэрбумын эх үүсвэр шийдэж буйг Ерөнхий сайд тодотгосон байна. Харин чоно борооноор гэгчээр Засгийн газрын хажуугаар ТББ байгуулж иргэдээс хандив авсан нөхдийн асуудал хуулийн өмнө очих биз.
Энэ мөнгө угаах шинжтэй гэмт үйлдэлд оролцсон Соёлын сайд, дэд сайддаа улс төрийн хариуцлага тооцох нь зүй ёс.
Энэ ТББ-д өгсөн хандивыг Засгийн газрын тусгай санд дайчлан авбал зохино. УИХ-аас гадуур, улсын төсөвт оруулж батлуулахгүйгээр хяналтгүйгээр төрийн өмчит компаниуд ямар их мөнгө “эргэлдүүлж” буйгаа өөрсдөө элдэв “буянт үйл” хийж барьж өгч буйд хувьдаа баяртай байгаа. Хууль очих л болно. Хөөн хэлэлцэх хугацаа ч их мөнгөний хэрэг дээр тавиухан байгаа” гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
66.181.183.163
Энэ нэг дүп царайтай нөхөр юу яриад байнаа. Хүүхдийн төлөө ажил хийх нь тэгээд буруу хэрэг үү?
Хариулах1.30.7.130
Yadarsan irgedeesee, hucheer handiv avaad, odoo tegeed soyoliin yamnii ajiliig TBB hiiheer bolj bn uu, iim tortei bsaar bh uu, yunii tuld huuli heregtei gej
Хариулах202.126.89.78
Зөв зөв бирд шиг болцон улс зөндөө идэж уух гэж л хандив цуглуулж байгаа шүүдээ худалч хулгайчууд дэндлээ Чулуун сайд түүхээ худалдана гэдэг чинэ улсаа худалдана гэсэн үг
Хариулах192.82.77.137
Телевиз урлагииннөхдүүд дор нь тус тусын шагналаа авсан байх яс хэн тооцох юм дор хаяж нэг 5 аас 6саяииг авсан бгаа зүгээр үнгүй юм гэж бхгүй шүү
202.9.46.186
Naad asuudlaa daxin gargaj tavix xeregtei mash zuv
Хариулах