"Хүүхдийн төлөө фонд" ТББ-аас зохион байгуулсан "Бүхнийг хүүхдийн төлөө" хандивын тоглолтын үеэр алдартнууд өөрсдийн эд зүйлсийг дуудлага худалдаагаар борлуулж хандивын аянд нэгдсэн юм.
Тухайлбал, УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын дархан аварга Б.Бат-Эрдэнэ олон жил өмссөн хүрэн дээлээ дуудлага худалдаанд анхлан 9 саяар дуудаж эхэлсэн бол 38 сая 500 мянгаар Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул, Нутгийн зөвлөлийн тэргүүлэгч, "Хүслийн өнгө" хэвлэлийн компанийн захирал О.Мөнхчулуун авсан юм.
Мөн жүдо бөхийн олимп, дэлхийн аваргын медальт МУГТ, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярын олимпийн аварга болохдоо өмссөн кимоног есөн саяар дуудаж эхэлж 25 сая төгрөгөөр борлууллаа. Олимпийн аварга, МУГТ Э.Бадар-Ууган боксын бээлийгээ мөн есөн саяас эхлүүлж 21 саяар, Тод манлай уяач Э.Эрдэнэчулуун хурдан удмын хээлтэй гүүгээ 99 саяас 200 саяар тус, тус борлуулав.
Энэхүү мөнгийг "Хүүхдийн төлөө фонд"-д хандивлана.


ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
Монгол хорхог гиннест бүртгэгдлээ
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
14.46.46.161
Эд хэд өнгөрсөн жил цугалсан мөнгийг ясан бэ ягаад ийм юм бэ зөв зүйлд зарцуулаасай л гэж гуйядаа олимдын аварга гавьяатуудынхаа үнэлж барашгүй зүйлсийн хүчээр дуудлага худалдаанд оруулсан байхвийдээ
Хариулах103.212.116.173
deel 38.5 say. beelii 21 say -r zaragdaj bsn sh de. hudal medeelel bichdeg ni medegdej bn da
Хариулах202.126.89.78
Хүүхдийн төлөө гэж үнэн л байгаадаа бурхан минь
Хариулах192.82.69.171
УИХ-ын эмэгтэй гишүүд гишүүнийхээ 1 жилийн мөнгийг хандивлахаар болсон бна
66.181.161.113
Toriin alban haagchdiin odriin tsaling ogno gesen niitlel garsan baina lee