News Paparazzi : Б.Уртнасан: Бид өвөөгөө олоод, хамтдаа шинэ оноо гаргахыг чин сэтгэлээсээ хүсэж байна

Moderator
2020/12/31

Манай улс дотооддоо халдвар алдаж, нөхцөл байдал хүндхэн байгаа хэдий ч хүн бүр шинэ оноо гэр бүлийнхэнтэйгээ хамт гаргахаар догдлон буй. Улаанбаатар хотод ирэх оны нэгдүгээр сарын 6-ны өдрийг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоосон ч баярын бялуу, ууттай хүнсээ барьсаар гэр гэрийн зүг яарах хүмүүс олон харагдана. Харин энэ цаг мөчид нэгэн гэр бүл л баярын уур амьсгалыг мартаж, гэр бүлийнхээ нэгэн хайрт гишүүнийг олох гэж зүдрэн, эрж хайсаар, итгэл найдвар тээсээр яваа. Тэд өнгөрсөн арав гаруй хоногийг дэн дун өнгөрөөж, өвөө минь амьд сэрүүн байж, үр хүүхэд бидэндээ түргэхэн олдоосой гэж залбирсаар байгаа аж. Тэдэнтэй хамт монголын мянга мянган иргэд ч санаа зовнин, дор бүрнээ хурдан олдоосой гэх бодол тээн цахим орчинд алга болсон өвөөгийн талаар мэдээлэл түгээцгээнэ.

Гэвч өнгөрсөн арав гаруй хоногт өвөөгийн талаар баттай сураг ажиг дуулдсангүй. Өвлийн тэсгим хүйтэн өдрүүдэд хаана, юу хийж явааг нь хэн ч мэдэхгүй, төсөөлж ч чадахгүй сууна. 83 настай Д.Дүүрэн гуай арванхоёрдугаар сарын 15-нд гэрээсээ гараад, төөрч сураггүй болжээ. Үр хүүхдүүд нь өнгөрсөн хугацаанд өдөр алгасалгүй эрж, хайж буй хэдий ч одоог хүртэл олдоогүй байна. Бид эрлийн ажиллагаанд жаахан ч гэсэн тус дэм болох үүднээс алга болсон Д.Дүүрэн өвөөгийн зээ охин Б.Уртнасантай холбогдож энэ талаар дахин мэдээллэж, эрлийн ажиллагааны явцын талаар ярилцлаа.

-ӨНГӨРСӨН ХУГАЦААНД УЛААНБААТАР ХОТЫГ БҮРЭН САМНАЖ ХАЙСАН.
ХӨЛ ХОРИОНЫ ҮЕД ИНГЭЖ ИХ ХАЙЖ БАЙХАД ОЛДОХГҮЙ БАЙГААГ НЬ ЦАГДАА НАР ХҮРТЭЛ ГАЙХАЖ БАЙСАН-

-Д.Дүүрэн гуай сураггүй болоод арав гаруй хоночихлоо шүү дээ. Өнгөрсөн хугацаанд эрлийн ажиллагааг ямар байдлаар зохион байгуулж байв?

-Тийм ээ, өнгөрсөн хугацаанд цагдаагийн байгууллагатай хамтран нэг ч өдөр алгасалгүй хайж байсан. Хайхдаа хэсэг хэсгээрээ хуваагдан явсан байж болзошгүй газруудаар нь мөн хамгийн сүүлд явсан гэх баттай газраар нь хайсан. Бараг хотыг бүхэлд нь самнаж хайж байна даа.

-Цагдаагийн бие бүрэлдэхүүн болон гэр бүлийнхэн нь нийлээд хэд орчим хүн хайж байгаа вэ?

-Цагдаагийн байгууллагаас бол хоёр хүн хамтарч хайж байгаа. Гэр бүлийнхний хувьд бол их олуулаа хайж байна л даа. Яг нарийн тоо хэлж чадахгүй байна. Үүнээс гадна фейсбүүкээр холбогдож, тусалж дэмжиж хамт хайж байгаа хүн маш их байна. Бүгдэд нь их баярлаж байгаа.

-Улаанбаатар хотыг самнах байдлаар хайж байгаа юм байна. Одоогоор аль хэсгүүдэд хайгаагүй вэ?

-За бараг л хайгаагүй үлдээсэн хэсэг байхгүй болчихлоо шүү дээ. Улаанбаатар хотын нэг захаас нөгөө зах хүртэл хайж үзсэн. Цагдаа нар хүртэл гайхаж байсан. Хөл хорионы үе, дээрээс нь ингэж хайж байхад олдохгүй байдаг гээд.

-Сүүлд Төмөр замын ойролцоо алхаж явсан нь камерын бичлэгт үлдсэн байдаг. Түүнээс хойш ямар нэгэн баттай сураг гарсан уу?

-Түүнээс хойш ерөөсөө баттай сураг гараагүй. “Барс” захын тэр хавьд л хамгийн сүүлд явж байсан нь миний өвөө мөн байсан. Өдөр бүр хүмүүсээс энд харлаа, тэнд харлаа гэсэн мэдээлэл хүлээж авдаг. Очоод тэр хавийнх нь камерын бичлэгийг шүүж үзээд, хүмүүсээс асуухад биш болж таардаг. Хүмүүс дандаа өөр хөгшин хүмүүстэй андуураад байх шиг байна. Хөгшин настай хүмүүс чинь хоорондоо их адилхан болчихдог юм байна. Алхаа гишгээ, явж байгаа нь хүртэл.

-Цахим орчинд явж буй зарим мэдээллээс харахад нимгэн хувцас, пүүзтэй гарч явсан гэсэн байсан?

-Тийм ээ, пүүзэн гуталтай гарч явсан байсан. Гэхдээ бусдаар бол зузаан хувцасласан байсан. Гадуур хувцас нь өвлийнх. Бас дотуураа нэг биеийн тамирын өмд, нэг дотуур өмд, жинсэн өмд өмссөн байна лээ. Бид нар хувцасыг нь шалгаж үзсэн юм.

-ӨВӨӨГИЙН ТӨРСӨН ОХИН НЬ АМЕРИКАД БАЙДАГ, ТӨРӨӨД УДААГҮЙ, НЯЛХ БИЕТЭЙ ХҮН БАЙГАА. ТЭР ЭГЧ МИНЬ ГАЛЗУУРАХААС НААГУУР МАШ ХҮНД БАЙДАЛД БАЙНА-

-Улаанбаатар хотод тогтоогоод байгаа хөл хорио эрлийн ажиллагаанд саад учруулж байна уу?

-Ер нь бол саад учруулах нь их бага байгаа. Цагдаа нар цаанаасаа мэдээлэл авчихдаг юм шиг байгаа юм. Хэлэхэд мэдээд л явуулаад байгаа. Ганц, хоёр цагдаа л үнэн эсэхийг нь асууж, тодруулж байсан. Түүнээс биш ихэнх нь бидний шалтгаан, нөхцөл байдлыг хүндэтгээд явуулж байгаа. Тэр цагдаа нартаа баярлалаа гэж хэлье.

-Д.Дүүрэн гуай анх гэрээсээ ямар ажлаар гарч явсан юм бэ, тэр өдрөө хэнтэй хамт байсан юм бол?

-Тэр үед яг ямар шалтгаанаар гарсан нь тодорхойгүй байгаа. Өвөө маань ганцаараа байдаг юм. Бид харин ойр ойрхон очиж, эргэж тойрч, хувцас хунар, хоол хүнсийг нь бэлдэж өгдөг. Тэр өдөр яг яах гэж, хэдэн цагийн үед гарсныг нь бид огт мэдэхгүй байна.

-Анх алга болсон гэдгийг нь яаж мэдсэн бэ, хэзээ цагдаагийн байгууллагад мэдэгдэв?

-Өвөө маань эмээгийнд ойр ойрхон очдог байсан юм. Тэгээд тэр өдрөө очоогүй, гэртээ байхгүй байна гээд бид хоорондоо утсаар ярилцаад мэдсэн. Өмнө нь өвөө маань хэд хэдэн удаа гэрээсээ гарч яваад төөрсөн тохиолдол бий. Тухайн үед цагдаагийн байгууллагаас яриад очиж авч байсан. Тэгээд алга болсон арванхоёрдугаар сарын 15-ны өдөр цагдаагаас залгаж магадгүй гээд харсан. Хоёр хоног хараад хэнийд нь ч очихгүй байсан болохоор арга буюу цагдаад мэдэгдсэн.

-Удахгүй шинэ он гарах гэж байна. Та бүхэн өвөөгөө хурдан олоод, хамтдаа шинэ оноо гаргахыг юунаас ч илүү хүсэж байгаа байх?

-Тэгэлгүй яахав, өвөөгөө хурдхан олоод, хамтдаа шинэ оноо гаргахыг чин сэтгэлээсээ хүсэж байна. Манай гэр бүлийнхэнд маш хүнд байна. Өвөөгийн төрсөн охин нь Америкад байдаг юм. Төрөөд удаагүй, нялх биетэй хүн байгаа. Энэ мэдээг сонсоод хамгийн хэцүү байгаа хүн. Бүр галзуурлын байдалтай л байх шиг байна лээ.


-Ярилцсанд баярлалаа. Өвөө нь хурдан олдох болтугай.

Эх Сурвалж : Isee.mn



Сэтгэгдэл (22)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.56
    2021/01/03

    Hurdan oldoosoi bilee burhan mini hairalj orshooj ogood tuslaasaadai bilee bidnii owoogoosl oortsgvi hvn shvdee hetsvvmbee oldosoi burhan mini

    Хариулах
  • 202.9.47.18
    2021/01/02

    Үр хүүхдүүд нь ямар хэрцгий юм бэ? Настай хүниийг ганцаар нь яаж байлгаж чаддаг бнаа ачлалгүй усан тэнэг хүүхдүүд бна эргэж тойроод болчихдоггүй юм

    Хариулах
    • 166.170.14.56
      2021/01/03

      Harin tn martdag owchtei gsn bzsn bzde tiim huniig gantsarang n amidruldag bhda yahawde muu huhdud bno

  • 202.126.89.200
    2021/01/02

    Hurdan oldoosoi

    Хариулах
  • 103.229.120.177
    2021/01/02

    Мартах өвчтэй гэчихээд яагаад ганцааранг нь байлгасан юм бол, мөн эмээгийнд бөйнга очдог ч гэх шиг. Ойлгомжгүй юмаа. Хурдхан эрүүл саруул олдоосой

    Хариулах
  • 202.126.88.202
    2021/01/02

    Арай дэндүү юм аа настай хүнийг ганцаарангийн амьдруулдаг жинхэнэ эмгэнэл

    Хариулах
  • 66.181.161.117
    2021/01/02

    Та нар цуг бдггү юм бол хэн гэртээ ганцаараа бгаад бхавдээ та нараас нуугдаж бж магадгү өвөө эмээгээ амьд сэрүүн дээр н хайрлаач алга болсных н дараа хайж нтр боль2

    Хариулах
  • 66.181.161.114
    2021/01/02

    хань мань нь үр хүүхэд нь хайж байна гээл байсан өөрсөдөд нь байгаа юм байна яаж ичихгүй 80 гарсан мартаж санадаг өвчтэй хүнийг гав ганцаарангийн нь амьдруулдаг байнааа өпөр тутамдаа ханьтай хамт байж асарч ханддаггүй юмуу хань ч гэх хүн нь хайж байна гээд байсан хамт байж халамжилдаггүй бол элэнцгийн нь хань байдгийн ганцаараа амьдардаг эрэгтэй хүн гараад л явна шдээ тэгээд мартаж санадаг өвчтэй ийм урьд нь бас алга болж цагдаа нар олдог байсан ч гэх шиг энэ үр хүүхэд гээд байгаа хүмүүст их учир байх шиг байна бурхан минь гэж одоо галзуурч барьж үхлээ ч гэх шиг өдий хүртэл яааж хайрлаж халамжлахгүй гав ганцаарангий нь байлгадаг байна аа хачирхалтай юм

    Хариулах
  • 66.181.181.218
    2021/01/02

    Гол руу л явчих гээд байдаг юм. Хавар л олдох байх даа. Хөөрхий минь.

    Хариулах
  • 150.129.142.240
    2021/01/02

    Өвөө нь хурдан олдоосой

    Хариулах
  • 192.82.74.123
    2021/01/01

    Ийм өндөр настай хүнийг асардаггүй нь илт бна шүү дээ.Өдий насны хүмүүс тус тусдаа байранд бна гэдэг ёстой тэнэг амьдрал биз дээ.Асрахаас төвөгшөөдөг л бгаа л даа.

    Хариулах
  • 66.181.161.14
    2021/01/01

    Өөр автуус унаанд суугаад Тэрэлж гачуурт Налайх ороогүй байгаадаа?

    Хариулах
  • 66.181.161.81
    2021/01/01

    Humuus alga bolood l baidagiin bishuu. Niited medegdeh neg bii, medegdej niitiin suljeend tawij chaddaggui, hootsoldoj yawj chaddaggui humuus baidagin bna lee. Oron dayar kamerjuulaach ee!!!

    Хариулах
  • 202.126.89.3
    2021/01/01

    Hodoonii hariyaatai bol uwsluu n mdeelel n ochdg yum bn le hurdan oldoosoi

    Хариулах
  • 66.181.161.106
    2021/01/01

    Omnon hed hedn udaa toorj tsagdaa nar olj ogson gnee. Araichde hajuud n gantshan hvn ch gsn hani bolj hool tsaig n hj ogj vneheer boldoggv ymu. Uilmaar bn

    Хариулах
  • 202.21.108.249
    2021/01/01

    Траншей шалгасан уу? Онгорхой юм руу уначаагүй байгаа даа

    Хариулах
  • 103.57.94.205
    2021/01/01

    80 garsan huniih gantsaarang ni amidruuldag bj odoo haa bsan Amerikt bi galzuurlaa gej hudlaa pretend hiigeed yahav dee. 80garsan humuus chini Dementia buyu zunuh uvchintei bolson bdag. Ihenh ni.

    Хариулах
    • 103.26.194.138
      2021/01/01

      Яаг үнэн.

  • 64.119.21.139
    2020/12/31

    Хөөрхийдөө. Юм аа мартаж санадаг 80 гарсан настай хүнийг ганцааранг нь амьдруулж байдаг .....Асуудал эхлээд та нарт байна шүү. Өсгөж өндийлгөсөн үр хүүхэд ач зээ нар нь байхад муу байнаа та нар хайгаад явах биш асраад хамтдаа суух ёстой

    Хариулах
  • 64.119.23.11
    2020/12/31

    Үр хүүхэд ач гуч гэж байгаа юм бол 80 гарсан хүнийг яагаад ганцааранг нь амьдруулдаг юм.Эмгэн нь байдаг юм бол насны эцэст яагаад тусдаа байдгийн .Асрахаас төвөгшөөдөг бол асрах газар нь асруулах хэрэгтэй.Амьд мэнд хурдан олдох болтугай

    Хариулах
  • 66.181.160.107
    2020/12/31

    Galt tergend suugaad yavciin bish uu?

    Хариулах
    • 66.181.161.117
      2021/01/02

      Галт тэрэг явкү бгаа