ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа :
Тэрбээр ""Тэнүүн-Огоо" ХХК-ийн автобусны жолооч хийдэг хүнээс коронавирусийн халдвар илэрсэн. Энэ хүн хамгийн сүүлд ажилдаа арванхоёрдугаар сарын 24-нд очсон. Гэр бүлийнх нь хүн коронавирусийн халдвараар өвчилсөн учраас тухайн жолооч ойрын хавьтал байсан. БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн сахиур хүн халдвар аваад үргэлжлээд "Тэнүүн-Огоо" ХХК-ийн жолооч халдварт өртсөн.
"Тэнүүн-Огоо" ХХК-нд 90 гаруй жолооч байдаг. Чингэлтэй, Зунжин гэсэн хойд чиглэлд явдаг автобусны жолооч байсан учраас тэр чиглэлийн автобусны, ойрын хавьтлын 10 гаруй хүнийг тусгаарласан. Бусад хавьтлын 80 хүнээс шинжилгээ авсан. Арванхоёрдугаар сарын 20-24-ний өдрүүдэд тухайн автобусаар үйлчлүүлж байсан иргэд цэгүүдэд шинжилгээ өгөх шаардлагатай.
Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн ажилтан халдварт өртсөн. Энэ хүн бол гэр бүлийнх нь хүн халдвартай байсан учир ойрын хавьтал гэж тусгаарлагдсан байсан. Арванхоёрдугаар сарын 21-нд хоёр дахь хавьтал гэж үзэн Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн ажилтнуудыг шинжилгээнд хамруулсан. Тухайн үед ажилтнуудын шинжилгээнд коронавирус илрээгүй. Мөн өргөжүүлсэн байдлаар цагдаагийн хэлтсийн 254 хүнээс шинжилгээ авч байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
Монгол хорхог гиннест бүртгэгдлээ
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна