ШУУРХАЙ : ЧД-ийн цагдаагийн 2-р хэлтсийн алба хаагчийн давтан шинжилгээнээс “COVID19” илэрчээ

Moderator
2020/12/29

Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн алба хаагчийн аав нь БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд коронавирус илэрсэн байна. Ингээд ойрын хавьтлуудаас нь шинжилгээ авахад давтан шинжилгээгээр тус алба хаагчаас халдвар илэрчээ.

Эх сурвалжийн хэлж буйгаар тухайн алба хаагч нь ажилдаа ирж байсан ба ойрын хавьтал болох алба хаагчдыг одоогоор тусгаарлан, шинжилгээ авч байна.

Харин энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс тодруулахад “Эхний хариу сөрөг гэж мэдээлсэн. Давтан шинжилгээ ямар гарсан талаар мэдээлэл ирээгүй” хэмээв.