News Paparazzi : “Хүнд өвчтэй иргэд онгоцонд багтаагүй, тэдний нэрс шалтгаангүй хойшилжээ”

Moderator
2020/12/28

Энэ сарын 25-нд буюу өнгөрсөн баасан гаригт Сөүлээс карго ачаа зөөх онгоцоор зайлшгүй шалтгаантай гэх 34 иргэнийг эх оронд нь авчирсан. Гэвч энэхүү нислэг Бүгд найрамдах Солонгос улсад амьдарч буй монгол иргэдийн дунд гомдол, маргаан дагуулаад байна. 

Улсын Онцгой Комиссын Шуурхай штабын дарга, Хурандаа Б.Ууганбаяр тухайн үед “Сөүлээс карго ачаа, зайлшгүй шалтгаантай 34 иргэнээ авчирсан. Үүнд, мэс засалд орсон, химийн эмчилгээтэй, жирэмсэн, ар гэрийн гачигдалтай, санхүүгийн хүндрэлд орсон иргэд багтсан” хэмээсэн  ч нислэгээ хүлээж буй өвчтэй хүмүүсийн жагсаалт урагшлаагүй, маш хүнд байдалтай байгаа иргэд үлдэж хоцорсон асуудлаар олон иргэн гомдолтой байгаагаа илэрхийлжээ. Тиймээс  ямар шалгуураар дээрх 34 хүнийг сонгосон талаар иргэд элчин сайдын яам болон Улсын онцгой комиссоос тайлбар шаардсан байна.

Учир нь энэ сарын 23-ны лхагва гарагийн байдлаар Солонгос дахь консулын хэлтэс нийт 4458 иргэний өргөдлийг хүлээн авчээ. Эдгээр иргэдийн 32 буюу 1 хувийг өндөр настан /асран хамгаалагчийн хамт/, 290 буюу 6,4 хувийг 0-18 насны хүүхэд /асран хамгаалагчийн хамт/, 61 буюу 1,5 хувийг жирэмсэн эх /асран хамгаалагчийн хамт/, 82 буюу 2 хувийг эрүүл мэндийн шалтгаантай иргэд /асран хамгаалагчийн хамт/, 4 буюу 0,1 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд /асран хамгаалагчийн хамт/, үлдсэн 3989 буюу 89 хувийг бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд эзэлж байгаа талаар Сөүл дахь Монголын консулын албан хуудсанд мэдээлжээ. 

Гэвч зайлшгүй шалтгаантай гэх иргэд онгоцонд багтаж чадаагүй, бүр нэрс нь урагшлаагүй, хойшилсон байгаад иргэд бухимдаж байгаагаа консулын сайт болон (20+) Embassy of Mongolia in Seoul | Facebook албан хуудсанд илэрхийлсэн байгааг харж болно. 

БНСУ-ын Сөүл дахь Монголын элчин сайдын яамны Консулын хэлтэс нь өнгөрсөн долдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн иргэдийн цагийг хэмнэх, бүртгэлийн оновчтой арга хэлбэрийг сонгох үүднээс тусгай үүргийн нислэгээр нутаг буцах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг цахим хэлбэрээр авч эхэлсэн юм байна. Ийнхүү элчингээс гаргасан нэрсийг УОК баталгаажуулж байгаа. Гэвч нутаг буцах хүсэлт гаргасан иргэдийн нэрс шалтгаангүй хойш шидэгдэх асуудал гарч байгаад тэд ихээхэн бухимдаж  байгаа аж.

Тэд хилийн цаана Монгол улсын иргэдийн амьд явах эрхийг хааж байгааг эсэргүүцэж, ямар шалтгаанаар нэр нь урагшлахгүй ухарч байгаад, мөн ямар хүмүүсийг юуны учир гэнэт цаг тулган авсанаа, иргэдээ яагаад ялгаварлан гадуурхаж байгаагаа тайлбарлахыг хүсч байгаа юм. 

Мөн Солонгост байгаа иргэдийн талаар байнгын зөрүүтэй мэдээлэл өгч, хариуцлагагүй хандаж байгаа асуудалдаа УОК-ыг тайлбар өгөхийг шаардаж,  иргэддээ ижил тэгш шударга хандахыг хүсч байгаагаа олон иргэн илэрхийлсэн байна.

Т.Хэрлэн


Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.108.57
    2020/12/29

    Гадаадаас Монгол иргэдийг битгий аваач гэсэн хүмүүс Монгол биш байхаа. Хэрэв тэд нутаг нэгтэн байгаад ийм санаа гаргаж байгаа бол дэндүү даанч дэндүү хувиа бодогч... хэлэх үг ч олдохгүй юм байна.

    Хариулах
  • 202.21.108.57
    2020/12/29

    УОК гадна байгаа хүсэлт гаргасан хүн болгонд асуудал байгааг ухаарахгүй өдий хүрлээ. Монгол хүн юугаар ч сольж болохгүй Монголын баялаг. Гол баялагаа ингэж гаргуунд нь хаяхаар бид яаж хөгжих юм бэ.

    Хариулах
  • 91.65.114.191
    2020/12/28

    одоо болио .. балай шинэ хэлбэриин дарангуйлал хятадаас гаралтай жүжиг ....ухань вирусгүй жаргачихсан явна лээ нэр хүнд олох гэсэн гэсэнч бүх хүнииг хяндаг тогтолцоо бүрдсэн бнлээ кккккаймшгиин

    Хариулах
  • 124.60.114.164
    2020/12/28

    Гараагүй короногийн төлөө хилээ хааж бараг жилийн өмнөөс попорсон Сараа хатан порчик Нямхүү нар гадаадад гацсан иргэдийг ийм байдалд оруулсанд буруутай.Өөрсдөө энд тусламж хандивыг нь идэж хэдэн тёрбумын орон сууцанд тааваараа жаргаж баына.Хүн зовоосон хүн хариугаа хүртэнэ.Цаг хугацааны асуудал түрүүчээсээ шившиг болж байна.

    Хариулах
  • 64.119.27.177
    2020/12/28

    гадаадад гацсан бүх монголчуудаа паруй авчрах хэрэгтэй, үмхий малнуудаа хар амиа битгий хоохойл

    Хариулах
  • 150.129.140.4
    2020/12/28

    Өвчтэй хүмүүс ажил төрөлгүй болсон орох оронгүй жирэмсэн гм хүмүүсээн авчрах нь зөвөө.Яах гэж авчрах юм гээд өөрийн хар амиа бодож болохгүй шү. ЁР нь хатуу яривал хүний нутагт амь насаа алдвал яана.Ирэё гэсэн бүх иргэдээн татаж аваа.

    Хариулах
  • 139.5.218.62
    2020/12/28

    Odo gadnaas boliocheee endexee yach ch zoxitsuulj chdxgui nusaa xatsartai naaj baij end chn bur bolxoo baichaad bxad xeze ym oilgonoo

    Хариулах
    • 66.181.185.207
      2020/12/28

      Ямар муухай хувиа хичээсэн хүн бэ ийм юмнууд л гай болж байгаашд

  • 202.55.188.100
    2020/12/28

    Хэнч байсан гаднаас хүн зөөж авчирхаа болиочээ авчирах албатай юу тэндэн л орхиочдээ албатай биш гай л бна

    Хариулах
    • 139.5.217.141
      2020/12/29

      Yasan itgelgui setgelgui hun be! Uurtuu taarsan neg zovlongoo busadtai zuirluulj bodood amaa tatahad yanaa! Ai naad Aman nugel uu! Ih uiliin ur yum da!