Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Хавдар судлалын үндэсний төвд архаг хүнд өвчтэй 76 настай хүн хүргэгдээд нас барсан. Талийгаач цээжний булчингийн сулрах өвчинтэй, амьсгал зүрх судасны даамжирсан дутагдалтай, артерийн даралттай, чихрийн шижинтэй, элэгний С вирусийн архаг үрэвсэлтэй өвчтөн байсан. Зүрх судасны дутагдлаар нас барсан. Дагалдах онош нь ковидын халдвар байсан. Ковидын халдвартай гэх оношийг эмнэлгийн ажилтнууд нууснаас өвчтөнийг эргэсэн, оршуулганд нь оролцсон хүмүүсээс гурав нь халдвар авч, ойрын болон дам хавьтлын 200 гаруй хүнийг шинжилгээнд хамруулж, тусгаарласан гэдгийг эх сурвалж мэдээлж буй юм.
Энэ талаар Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж үйлчилгээний дарга Я.Буянжаргалтай холбогдож зарим зүйлийг тодрууллаа.
-Өнгөрсөн долоо хоногт ХСҮТ-д хүргэгдсэн ковидын халдвар авсан хүний оношийг эмч, эмнэлгийн ажилтнууд нууснаас болж, 200 гаруй хүн эрсдэлд орсон гэх мэдээлэл ирсэн. Үүнд тайлбар өгнө үү?
-Нас барсан хүний оношийг бид өглөө мэдээлсэн. Тухайн үед өвчтөн ухаангүй ирсэн, цусаар бөөлжиж байсан учраас хамар залгиурын шинжилгээ авах боломжгүй байсан учраас шинжилгээ хийгдээгүй. Өөрөөр хэлбэл, нас барсан хүн элэгний хорт хавдартай, хордлоготой, архиттай, ухаангүй ирээд 4 цаг 20 минут болоод нас барсан. Халдвар авсан хүмүүсийг нас барсан хүнээс авсан уу, үгүй юу гэдгийг одоо судалж байгаа. Тэгэхээр тэр хүн тухайн үед халдвартай байсан гэж таамаглах ямар ч боломжгүй.
-Тэгвэл ямар учраас тус эмнэлэгт болон нас барсан хүнтэй хавьталд орсон хүмүүсийг тусгаарлаж, шинжилгээ авч байгаа вэ?
-Ойрын хавьтлууд гэдгээр нь тусгаарласан. ХСҮТ-ийн ойрын хавьтлын хүмүүст хийсэн шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан. Одоо хоёр дах хариуг харж байж хөл хориог суллах уу, яах уу гэдгээ шийднэ.
Одоо ХСҮТ-ийн эмч эмнэлгийн ажилтнууд, өвчтөн сахиуруудыг хавьталд орсон байх магадлалтай гэж үзэж байгаа учраас тусгаарлаж байгаа. Мөн бурхан болсон хүний оршуулганд оролцсон бүх хүнийг тусгаарлаж шилжилгээ авч байгаа нь үнэн. Гэхдээ тэр хүн халдвар авчихсан байсан гэсэн үг биш. Хавьталд орсон хүн ХСҮТ явж байсан л бол ойрын болон дам хавьтлуудыг тусгаарлаж шилжилгээ авч, судалж байж голомтийг тогтооно.
-Талийгаачийн оршуулганд оролцсон хүмүүсийг эрсдэлд орсон гэж үзэж байгаа юм байна, тийм үү?
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр оршуулганд оролцох хүнийх нь тоог хязгаарлаж, таваас илүү хүнийг бүү оролцоорой гэж зөвлөж байна. Бид ч энэ зөвлөмжийг дагаж байгаа. Энэ тохиолдолд дам хавьтал гэж үзэж байгаа учраас шилжилгээ авч тусгаарлаж байна. Дэлхий нийтийн жишиг бол дам хавьтлыг тусгаарлаж шинжилгээ авахгүй байгаа. Харин манайх голомтолж гарч байгаа, дээр нь бидэнд боломж байгаа учир дам хавьталыг ч тусгаарлан шинжилгээ авч байгаа.
Г.Сар
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
Монгол хорхог гиннест бүртгэгдлээ
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо