News Paparazzi : Санта Клаус нэгэн асрамжийн газарт зочилсны дараа 160 орчим хүн халдвар авч, 18 хүн нас баржээ

Moderator
2020/12/28

Бельги улсын нэгэн асрамжийн газарт сайн дурын Санта Клаус зочилсны дараа 160 орчим хүн коронавирусийн халдвар авснаас 18 нь нас баржээ.

Тодруулбал, Бельгийн Антверп хотоос зүүн зүгт 50 км зайд оршдог Мол хэмээх жижиг хотын Хемелрик ахмадын асрамжийн газарт энэхүү эмгэнэлт явдал тохиолдсон байна. Нийт 169 үйлчлүүлэгчтэй энэ газарт халдвар хурдтай тарж, 121 өндөр настан, 36 ажилтныг өвчлүүлжээ. Тэдгээрээс 18 нь гурван долоо хоногийн дотор нас барсан байна. Арванхоёрдугаар сарын 4-ний өдөр Мол хотын нэг иргэн сайн дурын үндсэн дээр Санта Клаусын дүрд хувираад асрамжийн газарт зочилж, өндөр настнуудад зул сарын мэндчилгээ хүргэсэн ажээ.

Хөл хорионы улмаас ахмадуудыг гэр бүлийнхэнтэй нь ч уулзуулахгүй байгаа энэ үед сайн дурын Санта Клаусыг дагалдагчдынх нь хамт халдвар хамгаалалтын дэглэм сахиулалгүй нэвтрүүлсэнд хотын иргэд бухимдаж байгаа ажээ. Санта Клаусын дүрд тоглосон иргэнийг сошиал орчинд элдвээр доромжлох, дарамтлах явдал нэмэгдсэн байна. Лабораторийн шинжилгээний үр дүнд асрамжийн газрын голомтоос коронавирусийн дөрвөн төрлийг илрүүлсний нэг нь хамгийн олон хүнд халдварласныг илрүүлжээ. Эндээс Санта Клаус гол халдвар тараагч болсныг тогтоосон байна.


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 100.2.7.248
    2020/12/29

    Мэдээллийхээ эх сурвалжийг бичдэггүй юмуу. Эсвэл хүмүүсийн айдсыг нэмэгдүүлэх арга уу.

    Хариулах
  • 91.65.114.191
    2020/12/29

    баларсан юм

    Хариулах
  • 202.126.88.138
    2020/12/28

    Oooo vhsen atsaaaa hiigd bganbeeee iiim owchin tomuutai bhd ail2 heseed bj bdg neg Jil onjohod vheh gd bdn bhda

    Хариулах
  • 38.91.101.136
    2020/12/28

    pizda

    Хариулах
  • 38.91.101.136
    2020/12/28

    Zugeer l haraal idsen pizzda shuudai duuren korona virus taraatsn bna shd, alaach lallriig

    Хариулах