
Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмын 12.5-д Сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаарыг үнэ хаялцуулах замаар худалдан борлуулна хэмээн заасан байдаг. Энэ дагуу "азын" гэх тодотголтой улсын дугаарыг дуудлага худалдаагаар борлуулахаар болжээ.
Уг ажлыг Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас Е-Mоngolia цахим хөтөлбөрөөр дамжуулан зохион байгуулж Зам, тээврийн хөгжлийн яам, Цахим хөгжлийн үндэсний хороотой хамтран ажиллаж байна.
Өмнө нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас авто машины "азын" дугааруудыг Төрийн үйлчилгээ, тэр дундаа хог тээвэрлэх автомашинд тавьж байхаар дуудлага худалдаанд оруулж, олсон мөнгөөрөө хүмүүнлэг, нийгмийн сайн сайхны үйлсэд зарцуулах хүсэлт гарган, холбогдох байгууллагад хандаж байсан аж.
auction.transdep.mn сайтад хандан, дуудлага худалдаанд оролцох боломжтой бөгөөд Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмын дагуу үнэ хаялцуулах ажиллагааны ялагчтай байгуулсан гэрээ, улсын бүртгэлийн дугаарын захиалгыг үндэслэн зөвхөн түүний өмчлөлийн тээврийн хэрэгсэлд тухайн дугаарыг олгоно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
Сэтгэгдэл бичигдээгүй байна