ХСҮТ-ийн эмэгтэйчүүдийн мэс заслыг Амгалан амаржих газар, ерөнхий мэс заслын үйлчилгээг БГД-ийн эмнэлэгт хийж буйг үйлчлүүлэгчдэд анхааруулж байна.
Хавдар судлалын үндэсний төв энэ долоо хоногт гаднаас үйлчлүүлэгч авахгүй бөгөөд одоогоор тусгаарлагдсан 134 өвчтөн, 71 сахиур байгаа тул эдгээр иргэдэд эмчилгээ үзүүлэх аж.
Өвчтөнүүдийн боолт, хими эмчилгээ зэргийг харьяа дүүргийн эмнэлэг дээр хийнэ. Түүнчлэн УОК-ийн шийдвэрийн дагуу энэ байдал өөрчлөгдвөл тухай бүрд нь мэдэгдэх болно гэж ХСҮТ-өөс мэдээллээ.
Хавдар судлалын үндэсний төвийн голомтоос нэмж халдвар бүртгэгдээгүй байна гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр мэдээлсэн.
Тус эмнэлгийн хоёр эмч, эмчтэй хавьтал болсон нэг хүн, нийт гурван хүнээс коронавирусийн халдвар илрээд буй. 12-р сарын 24-нд халдвар батлагдсан бөгөөд халдвар авсан иргэдийн ойрын хавьтал болох 67 эмнэлгийн ажилтанг тусгаарлан ажиглах байранд, найман өвчтөн, 10 сахиурыг эмнэлэгт, эмнэлгээс гарсан 18 иргэнийг гэрийн тусгаарлалтад авчээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
Монгол хорхог гиннест бүртгэгдлээ
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
Сэтгэгдэл бичигдээгүй байна