News Paparazzi : С.АМАРСАЙХАН: Коронавирусийн халдвар гэсээр байтал үхэх ёсгүй өвчнөөр хүмүүс амиа алдаж, бусад эмчилгээ авч буй иргэдэд хүндрэл учирч байна

Moderator
2020/12/25

УИХ-ын өнөөдрийн чуулганаар коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

УИХ-ын гишүүн С.Амарсайхан чуулганы хуралдаанаар эрүүл мэндийн салбарын төсөв болон тусламж үйлчилгээ авч байгаа иргэдийн нөхцөл байдал, I, II, III эмнэлгүүдээр очсон талаараа хэллээ. 

Тэрээр, манай улсын эрүүл мэндийн салбар коронавирусийн халдвараас сэргийлэхэд анхаарал хандуулсаар бусад өвчний улмаас эмчилгээ, үйлчилгээ авахад хүндрэлтэй болж байгаад иргэд хохирч байгаа, цар тахлын үед шуурхай арга хэмжээ авч ажиллах нь зүйн хэрэг боловч яаралтай тусламж үйлчилгээ, бусад эмчилгээ авч буй иргэдэд хүндрэл учирч байгааг хэллээ.

УИХ-ын гишүүн С.Амарсайхан: Би зориуд тусламж үйлчилгээ авах хүний хажууд байж, дуудлага өгч хугацааг нь үзсэн.  Хөл хорионы үед яаралтай тусламжийн үйлчилгээ хүлээгдэлтэй 1-1.5 цаг хүлээж байж тусламж авч байна. Мөн I, II, III эмнэлгүүдээр очсон. Үзүүлж байгаа иргэд тариураас бусад бүх эм боолтыг гаднаас өөрсдөө авч байна. Санхүүгийн чадваргүй иргэдэд хүнд тусаж байна. Эрүүл мэндийн салбар ганхаж эхэлж байна. Зөвхөн ковид гэсээр байтал ажил үүргийн хуваарилалт орхигдож байна. Төсөв мөнгө эмнэлгүүдэд очихгүй байна. Энэ тал дээр анхаарч ажиллах шаардлагатай байна. Эмч бүр дээр очсон өвчтөн өвчин, зовлонгоо ярьж байна. Яагаад нэгдсэн цахим систем байдаггүй юм бэ. Бүх эм тариагаа өвчтөнүүд гаднаас авч байна. Мөнгөгүй хүн үх л гэж байна ”гэдгийг хэллээ. Тэрээр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргалын мэдээллийг бодит биш, байхгүй гэж хэлж байгааг нь эсэргүүцээд авлаа. 

Тэрээр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргалд  "Байгаа болоод хэлээд байна. Та өөрийн биеэр шалгаж үз. Эсвэл өөр хүн томилоод шалгуул. Коронавирусийн халдвар гэсээр байтал үхэх ёсгүй өвчнөөр хүмүүс амиа алдаж байна. Сэргийлж болох зүрх судасны өвчин гэх мэт өвчнөөр өвдөөд тусламж авч чадахгүй байна. Ийм албан тушаалтай хүн байдаг л зүйл мэт яриад сууж болохгүй. Таны өгч байгаа мэдээлэл бүгд худлаа шүү. Алдаа дутагдлаа засах хэрэгтэй" гэсэн юм. 


Сэтгэгдэл (22)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.77.101
    2020/12/29

    Яг үнэн. Хөдөлгөөнгүй гэртээ хэвтсээр маш олон өвчний суурь болж бна. Дээр нь сэтгэл санааны гутралд их орцгоож бгаа нь мэдэгдэж бна. Өдрийн орлогоороо амьдардаг хүмүүс яаж бгааг таамаглахад ч бэрх бна. Хорь цагдаагийн гээд бгаа нөхдүүд нөгөө гэртээ хэвтэж байдаг тэтгэмжийнхэн шүү дээ. Хажуудаа бдаг ажил хийдэг нэгнээ хань татахын тулд хорь хорь гээд л хэвтэж бгаа. Бас гадаадаас их бичиж бна. Хөл хориогоо боль. Угаасаа ардын дундаас алдаагүй. Хариуцлагагүй эмнэлгээс алдсан. Маскыг нь зүүлгээд хоорондын зайг нь бариулах тал дээр хатуу хяналтаа тогтоож. Өөр арга байхгүй

    Хариулах
  • 66.181.161.6
    2020/12/29

    Үнхээр хэцүү заавал өвчинг н хүндрүүлж бж сая нэг юм үзэж арга хэмжээ авна зарим н хожимдсон бдаг

    Хариулах
  • 139.5.218.106
    2020/12/26

    Тэтгэвэртээ гарах болсон цэцэрлэгийн эрхлэгч аргазүйч хөгшин авгай эмээ нарыг одоо шууд суулгах хэрэгтэй...ялангуяа зарим хөгшин эрхлэгч нар бол жинхэнэ ад чөтгөр , дарамтлагч , хүчирхийлэ гч,авилгал, ах дүү нараа цуглуулагч ,төсвийн мөнгө хүүлэгч ,хүүхдийн хоол хүнс хулгайлагч нар болсон байгааг анхаарах цаг болжээ..Боловсролын байгууллагын удирдах ажилчдыг үндсээр нь өөрчлөх хэрэгтэй болсон байгааг анхаарна у, ,ЭМЯ ны сайд шиг ,Зоригтой алхам шинэчлэл хийгээчээ,,....

    Хариулах
  • 139.5.218.106
    2020/12/26

    Боловсролын сайд, боловсролын яам гэж бас нэг дампуурчихсан идэж бээрэндээ баригдчихсан бугшсан газар бна.....үндсээр нь цэвэрлэж шинэчлэх хэрэгтэй...энэ цагт л шинэчлэгдэнэ..

    Хариулах
  • 139.5.218.106
    2020/12/26

    Нөгөө хотын мээр сумяабззар амьд уу? Орлогч нь л яриад бх юм...Хотод албан ёсны эзэн бна уу? Хот сүйрэх нь ээ,,,,нэг л биш...энд тэндгүй халаа солио...хэзээ хөлөө олж тогтож өвчнөөс салах юм бол доо

    Хариулах
  • 202.9.46.218
    2020/12/26

    Амьдралтай л юм ярьсан бна яг энэ байдал 5-6жил үргэлжилж одоо бүр хүнд суртал нь хэвшил болсон цөөхөн л сэтгэлтэй хүмүүс бий. Дунд нь жирийн иргэд туйлдаж бна мөнгөгүй хүн бол үх л гэж бгаа цаг

    Хариулах
  • 202.55.188.97
    2020/12/26

    Ок бна

    Хариулах
  • 101.100.174.204
    2020/12/26

    Ene huntei untmaar baina kk Orondoo ymar bol kk Nua enter baidag l baihdaa kkk

    Хариулах
  • 66.181.181.139
    2020/12/26

    Tiimee unen unen. Uvchtei humuus geltgu balarch bna.

    Хариулах
  • 59.153.114.237
    2020/12/26

    Чам шиг удирдагч бидэнд хэрэгтэй. 2 нүүргүй. Хоосон ярьдаггүй.

    Хариулах
    • 192.82.77.101
      2020/12/29

      Битгий гуцоо чи. Чи ямар гараа хөдөлгөж амьдардаг биш. Амаа ангайгаад халамж гудраад хэвтэж байдаг биз.

  • 202.126.89.227
    2020/12/26

    Аалз мн чиний буруу 1000 бгаа шүү, гишүүн болтлоо юу ч бэлтгээгүй

    Хариулах
  • 202.9.40.11
    2020/12/26

    Ёстой үнэн ярьж б.на шүү их хэрэгтэй зүйл ярьлаа баярлалаа энэ асуудлыг өшөө цааш нь хөндөж өвчтэй зовлонтой хүмүүсийн төлөө шийдвэр гаргуулахын төлөө ажиллаж өгөөч

    Хариулах
  • 202.9.40.31
    2020/12/26

    Mash zov heljee Ta ene asuudliig sain hondoj taviaarai

    Хариулах
  • 192.82.73.233
    2020/12/25

    Баярлалаа Танд Эмнэлэгт цаг 2 удаа аваад очиж үзүүлж чадахгүй байгаа. Ойр биш болохоор хувийн машинтай явахаар буцаагаад Халдварт өвчин тусаагүй бол эрхээ эдлэх боломжгүй болчхоод байна.

    Хариулах
  • 202.126.90.126
    2020/12/25

    Ийм болоод удаж байгаа шдээ

    Хариулах
  • 66.181.161.46
    2020/12/25

    yag naad sedew ih hetsvv bn hvvhdiin shvd uwduud untaj chadahgvi bhad nomer awii ghd 7honogiin daraah nomer heew neg uguud awbal aw bwal bai gsn shig bnaa hvvhed 7honog yah we turuus huwiin emneleg hvvhdiin shvd vne tulburgvi emchilne gsn yasan be ene hvnd ved huwiin emnelgvvded sanhvvjiltee uguuchee sarangerel gishvvn yawa songuuli bolohoor bi sanaachilsan huuli gd gvigeed bdg um bnlee huuli chin ogt heregjihgvi bn sanhvvjilt bhgv gd bn ajil hiiwel duustal arai umaa ulsiin emneleg bol bvr arai

    Хариулах
  • 64.119.21.199
    2020/12/25

    Ханиадны вирустай болгонг хөгшин залуу хөнгөн хүнд гэлтгүй цуглуулж 14 хонуулвал дийлэх үү

    Хариулах
  • 64.119.24.107
    2020/12/25

    үнэн2

    Хариулах
  • 202.9.40.112
    2020/12/25

    Маш зов.амьдрал дээр яг тийм байгаа бусад овчноор хумуус нь ухээд байхад коронаагаас хэн ч байхгуй байхад улсын бух л хуч хоронгоо короннаад зарцуулагдаад байгааг ойлгохгуй байна

    Хариулах
  • 192.82.70.90
    2020/12/25

    Зөв зүйл хөнджээ.

    Хариулах
    • 103.26.195.5
      2020/12/25

      Яг үнэн үүү