Б.Дамдин-Очир
COVID19 цар тахлын үед бид хоёр ч сонгууль хийсэн. Үүний нэг нь болох УИХ-ын сонгуулийн дүнгээр МАН-ын дарга У.Хүрэлсүх Засгийн газраа байгуулсан. Ингээд Эрүүл мэндийн сайдаар Нэгдүгээр эмнэлгийн дарга Т.Мөнхсайханыг томиллоо.
Ерөнхий сайд ийн хоёр ч эмнэлгийн даргаар ажиллачихсан, гуч гаруйхан настай үений дуран, хагас хиймэл үеийг солих, мөрний дуран, шөрмөс шилжүүлэн суулгах мэс заслуудаар мэргэшсэн эмч залууг сайдаар томилсон нь олон хүнийг цочирдуулаад авсан.
Учир юу гэвэл Т.Мөнхсайханд МАН-тай холбогдсон түүх гэхээр юмгүй байв.
Харин Гэмтлийн эмнэлэг, Нэгдүгээр эмнэлэг хоёрт бол богино хугацаанд хийж болох бүгдийг хийсэн байдаг юм. Салбараас нь үүнтэй маргах хүн олдохгүй. Яахав, алдаа нь залуу нас, аавынх нь бизнес хоёр юм шиг байгаа юм.
За ингээд, эрүүл мэндийн салбарын удирдлагуудын хувьд “цоо шинэ хүн” сайд болчихлоо. Энэ COVID19 цар тахлын үед шүү дээ.
Монгол Улс нийтээрээ л энэ хүнд цаг үеийг туулж байна. Эрсдэл, халдварын дараах эмчилгээг эрүүл мэндийн салбарынхан чадлаараа эсэргүүцэн ажиллаж байна.
Сар шахмын өмнөөс Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан руу дайралт эхэллээ. Гадаад байнга оршин суудаг нэг тендерийн мангаа цахим сүлжээгээр орой бүр “лайвддаг” болов. Нам, эрх мэдэл дагаж, хүссэнийг нь өгөхгүй бол хэн рүү ч хамаагүй боргож байдаг нэг “улстөрч” нэг хэсэг ноолов. Дараахнаас нь эрүүл мэндийн салбарын нэр бүхий хүмүүс нэр усаа нууж байгаад, бас “баатар” хэмээн өргөмжлөгдөж буй эмч гарч ирээд Т.Мөнхсайханыг муулав.
Хөөрхий дөө, бидний монголчууд хөшигний ардах амьдралаас дэндүү хол, юм бүхэн хоёр талтайг мартана, тэгээд хоёрхон үгэнд уярна.
Эрүүл мэндийн сайд яамандаа зарим нэг хариуцлагын асуудал ярьжээ. Бас удирдлагын баг нь Онцгой комиссын чиглэлийн дагуу халдварын голомт болоод байгаа ХӨСҮТ-ийг ариутган халдваргүйжүүлэхээр болсон байна.
Т.Мөнхсайханыг шүүмжлээд байгаа ил яригдаж байгаа шалтгаанууд нь энэ аж.
Яг үнэндээ ийм цаг үед толгой илж ажиллах хориотой. Алдаа гаргасан албан тушаалтнаа “олсон” бол хариуцлага тооцох үүрэг нь сайдад бий. ХӨСҮТ халдварын голомт болж, Онцгой комисс чиглэл өгсөн бол ариутгах ажлыг зохион байгуулах нь бас л сайдын үүрэг юм. Мөн төрийн хэрэг тасралтгүй явах зарчмаар салбарт хийх ажлыг хийх л ёстой.
Гэвч хэд хэдэн талаас яамаа бужигнуулсан, зохион байгуулалтыг үгүй хийсэн гэх мэт сөрөг “шүүмж” яваад байгаагийн ард өөр том ашиг сонирхол байна. Ийм үед хариуцлагыг сулруулж, халдварыг улам дэгдээе гэх эмч, сайд байна гэж юу байхав. Бүгдээрээ л Хотын даргын хэлдгээр нойр хоолгүй зүтгэцгээж байна.
Эхэнд хэлсэн дээ, энэ сайдын алдаа нь залуу нас аа гэж... Үнэндээ эрүүл мэндийн салбар бол энэ салбарын хийгээд улс төрийн нөхдүүдийн идэш зоогийг бэлддэг газар болоод бугшчихсан юм. Тийм ч учраас хамгийн их зардал мөнгө гаргадаг атал өнөөг хүртэл дэлхийн жишигт дөхдөггүй.
Энэ нь улс төрийн нөлөөтэй, бас эрүүл мэндийн салбарт удчихсан хэсэг бүлэг хүний “юм”-ыг хөдөлгөж, хүслийг хангасаар ирсэн байдаг.
Бас энэ салбарт хийгдэх хөрөнгө оруулалт руу хэдхэн хүн шунаж долларыг сая саяар нь шатааж байдаг юм. Гадаадаас тачаадаж уурлаад байгаа хүний дотор ийм л хүсэл шатаж буй.
Дээрээс нь бид баатар хэмээн өргөмжилсөн эмчийн даргалдаг газрыг лацдаж байгаад аритугавал баатар маань хохирох гээд байгаа хэрэг. Бас ХӨСҮТ-ийн эмч нарт тараагдсан 5.0 сая төгрөгийн хэдийг нь жинхэнэ эзэд нь авч, хэд нь “хэн нэгэн”-ийн халаас руу орсон бэ гэдэг асуудал сөхөгдөх гээд оволзож байна. Алдсан хүмүүс нь айхтар бухимдалтай. Гэхдээ даргаасаа айгаад ярьж чадахгүй байгаа аж.
Товчхон хэлэхэд иймэрхүү хувийн ашиг сонирхол Т.Мөнхсайханы эсрэг босоод байгаа хэрэг.
Учир нь эрүүл мэндийн салбарыг бялуу болгон хүртэгсдэд Т.Мөнхсайханы бодлого яваандаа халгаатай болж эхэлнэ.
Нэг талаас сайн эмч гэгдэж бурхан мэт хүндлэгдсэн хүмүүс нөгөө талдаа хувийн лаборатори, эмийн сангийн сүлжээ, ер нь энэ салбарт хийж болох бүх бизнесийг хийж өврөө түнтийлгэж суудаг. Тиймээс энэ бүхнийг таслан зогсоох цаг нь болсон.
Тэр тэдэнтэй нийлэхгүй. Тэгэхээр очсон сайд бүр нь ийм ашиг сонирхолд нэгдэж, монголчуудын эрүүл мэндээр бизнес хийдэг сүлжээг, бүлэглэлийг өөгшүүлдэг байдал дуусгавар болох учиртай.
Ерөнхий сайд ч танхимаа бүрдүүлэхдээ таван төгрөг хараад сөхрөөд уначихгүй, ажил яаж хийдгээ хоёр ч эмнэлэг дээр харуулчихсан, дээрх мэтийн явдлыг тасалж, эрүүл мэндийн салбарыг өөд нь татъя гэж л Т.Мөнхсайханыг сайдаар томилсон биз ээ.
Одоо байдлыг харвал Т.Мөнхсайханыг сайдыг ийм ашиг сонрихол нэгтэй бүлэг хүн, тэдний турхиралт хэсэгтээ дайрч давшлан “эрүүдэн шүүх” бололтой.
Эх сурвалж: polit.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
Монгол хорхог гиннест бүртгэгдлээ
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
103.57.94.193
залуучуудад зай боломж тавьж өгөх цаг иржээ сайн ажлах бх гэж итгэж байна
Хариулах1.30.7.64
Ene zaluu saidiig, hamgaalaad ajiliig ni hiilgemeer bn, hov yarij, hun muuldag humuudiin ugiig tooh hereggui. Zorigtoi, mergejliin yos zuigee bariad ajillaa
Хариулах202.9.47.7
Ёстой голыг олоод хэлчихэж....Эрүүл мэндийн салбарт бугшсан....том эрх ашгийг дотор нь ажиллаж ирсэн хүний хувьд зөв хөндөөд эхэлсэн...залуу сайд...
Хариулах202.9.46.246
Zaluu hun gej 3 saya hunii eruul mendeer togloj bolno gesen ug uu??? Ner usgui, barimtgui hov heruul hutgasan hog bichih n setguul zui bish. Nertei barimttai notolgootoi bichij chadahgui, hulsnii bicheechid zailaach.
Хариулах202.126.89.187
Хуучирсан, өнгөрсөн үзэл бодлоосоо салж шинэ ирээдүй шинэ тогтолцоо, үинэ бүхэн рүү тэмүүлэх болсон цаг. Хийж эхэлсэн ажлыг нь дуустал нь хийлгэж хариуцлагатай байх нийгэм хэрэгтэй байна
Хариулах202.9.40.57
залуу хүн өөрийн эрч хүчээрээ ялзарсан хувалзнуудыг шахах нь зөвөө
Хариулах202.9.47.7
Тийм шүү
192.82.77.238
Шинэ сайд руу тэр Оном сангийн хүн тэндэрээс хасагдсандаа л боорлоод бсан. Амташсан хэрээ 13 гэдэг шиг. Хөсүт-ийг ч гөсэн орчин нөхцлийг сайжруулж тав тухтай болгох үүрэг өгөхөд л эсэргүүцэж Нямхүү дөрга муудалцаж, намайг ажлаа өг гэсэн гээд л хэвлнл мэдээллээр сэвээд эхэлсэн. Залуу хүнд бугшсан идээ бээрийг цэвэрлэхэд ч их хүёин чармайлт бас их гүтгэлэг өртөх бх даа
Хариулах66.181.185.104
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН АЖИЛ ИХ ХЭЦҮҮ АЖИЛ ШДЭЭ. МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АУЮЛГҮЙ БАЙДЛЫГ ТОЛГОЙГООРОО ХАРИУЦАХ АЖИл. УРЬД НЬ ОНЦЫН АСУУДАЛ ГАРАХГҮЙ АРД ТҮМЭН ӨВЧИНДӨӨ БАРИГДААД "ЧИМЭЭГҮЙ ЭНЭ ЕРТӨНЦИЙГ ОРХИЖ БАЙХАД АСУУДАЛ БОЛЖ БАЙСАНГҮЙ. ЗАРИМ НЬ ХӨӨРХИЙ ХАРАМСАЛТАЙ ГЭЭД ЗАРИМ ЭСРЭГЭЭР НЬ ХАНДАЖ БАЙСАН. ОДОО БОЛ ӨӨРӨӨ. МОНГОЛ ҮНДЭСТЭН ОРШИХ УУ ЭС ОРШИХ УУ ГЭСЭН АСУУДЛЫН ӨМНӨ ИРЧИХЭЭД БАЙНА. ХУУЧНААРАА СЭТГЭЖ ТЕНДЕР ЗЭРЭГ ЛУЙВАРДДАГ ҮЕ ШИГ БОДОЖ БОЛОХОО БОЛЧИХООД БАЙНА. 32МЯНГАН ХҮН ӨВДӨНӨ ГЭСЭН АЮУЛ ХАЖУУД ИРЧИХЭЭД БАЙХАД БӨГС ДОЛООЖ ОЛОН ЮМ ЯРИХАА БОЛЬМООР. АРД ОЛОН БҮГДИЙГ НЬ ХАРЖ БАЙНА.
Хариулах192.82.69.172
тиймээ ЭМСайд ажлаа зөв сайн хийжигаа мундаг байна. Энэ эсэргүүцээд янз бүрийн юм бичээд яриад хүмүүс эрүүл ухаанаар бодож 1- р эмнэлэг ороод үзчихээрэй дээ
Хариулах94.11.16.22
Ene zaluu zuv ajillaj bn ter baatar Nyamhuu chin ehner huuhed ni ugaasaa l gadaadad ajillaj amidardag tusdaa humuus baij hudlaa yariad bhiim tataj avch chadkuu bn jihshig.Ardiin baatar boloh geed bur uhkee
Хариулах59.153.87.55
Намын шийвэр биелүүлэгч үү гэдэг цаг хугацаа хэлээд өгнө Жишээ:Дорлогжав гэж монголд рекорд тогтоосон мал байна Их хамба болоогүй байх????
Хариулах124.60.114.164
Хариуцлагын асуудал ярих нь зөв.Хөсү төвяригдаад ийг шалгах хэрэгтэй эмнэлэг нь короногийн голомт болсон мөн санхүүгийн маш их зарчил
Хариулах66.181.179.14
Монголын ард түмэнд явцын дунд тустай бол бусдын шүүмжийг үл тоо . Өөр эрх ашиг агуулаж байгаа эргэлз Эргэлзэж байвал айдас байна. Одоо цаг зоригтой эрс шийдвэр аз, эз хоёртой цуг явдаг шинэчлэл заларах тул өөрийнхөөрөө байгтун Залуу сайдад талархал илэрхийле!
Хариулах202.21.108.145
сайд зөв бодлого барьж бна ингэж зоригтой өөрчлөхгүй бол эрүүл мэндийн салбар муу бүхнээр угшсан газар шүү Авилгал гар хүндрүүлэлт ийм зүйлгүйл бол аль ч шат нь хөдөлдөггүй
Хариулах73.193.153.178
zaluu xyn zorigtoi ajillax xeregtei. Naad emnelegyyd chin ariun tsevriin oroondoo savan ariutgaliin bodis baidag esexiig shalgaarai. 2017 ond songodog gedeg emnelegt orj yilchlyylexed neg ch savan jorlrongiin tsaas baigaagyi. emnelegyyd ariun tsever caxij baij yilchlegchdiig virusees xamgaalna.
Хариулах103.57.93.121
chantralgu ulam sain ajillaarai
Хариулах202.126.89.172
Зөв бичиж
Хариулах202.126.90.19
Husut-hend amjilt
Хариулах64.119.23.11
Олон жил бугласан дарга нарыг илчил хэд үхэлдэн дайрах нь тодорхой.ХӨСҮТ ийн удирдлага ичих хэрэгтэй.Залуу хүн зоригтой шинэчлэл хийж эхлэж байгааг дэмжиж байна
Хариулах64.119.23.245
Сайддаа амжилт хүсье. Ихийг хүлээж байгаа шүү.
Хариулах103.212.118.139
Сайд ямар ч хүний үгээр биш зөвхөн ном журмын дагуу ажиллах хэрэгтэй чи чаднаа зоригтой бай урагшил амжилт хүсьe