Хамгаалалтын үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчид эрдэнэт хүний амь насыг аварсан үйл явдал Чингэлтэй дүүрэгт болж өнгөрлөө.
Тодруулбал өчигдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 11 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Баянбүрдийн тойргийн зүүн талд Lexus RX маркийн QR код зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслийг 40 орчим насны эрэгтэй жолоодон явж цагдаагийн алба хаагчид шалгуулаад цааш хөдлөөд зорчих хэсгийн замын брожур мөргөжээ. Тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан цагдаа гүйж очин тээврийн хэрэгсэл жолоодож явсан иргэний бие муудаж, таталт өгсөн байдалтай байсан тул алба хаагч станцаар нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх үед хэлтсийн дарга х/а Д.Ганболд, жолооч а/ч Г.Баярхүү нар ойрхон байсан учир тухайн газарт очиж үүрэг гүйцэтгэж байсан а/д Б.Эрхэмбаяраар иргэний тээврийн хэрэгслийг жолоодуулж албаны автомашинаар урд талд гуферлэж иргэний өөрийн хяналтанд байдаг Баянзүрх дүүрэгт байрлах хувийн эмнэлэгрүү тухайн иргэнийг хүргэж өгч, ар гэртэй нь утсаар холбогдож тусалсан байна.

Эмчрүүгээ залгаад эмч нь утсаар зөвлөгөө өгч байсан хэдий ч тухайн иргэн хариу хэлж чадахгүй тал бие нь мэдээгүй ярьж чадахгүй байсан байна. Өмнө нь бүтэн харвалт өгсөн байсан хүн эмчийн хяналтанд байжээ.

Өндөржүүлсэн бэлэн байдлын үүрэг гүйцэтгэн ажиллаж байхдаа эрдэнэт хүний амь насыг аварсан Тээврийн цагдаагийн албаны Чингэлтэй дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Ганболд, цагдаагийн ахлагч Г.Баярхүү болон ахлах дэслэгч Б.Эрхэмбаяр нартаа амжилт хүсэж баяр хүргэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11.7 сая тн ачаа тээвэрлэжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК болон БНХАУ-ын Норинко компани хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 15885 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянав
"Эрдэнэс тавантолгой" ХК болон "Чайна энержи интернэйшнл девелопмент" ХХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Н.Цэрэнсамбууг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ
Г.Дамдинням: Манай хүссэн хэмжээгээр биш ч боломжтой хэмжээгээр нийлүүлэлт хийж ирсэн ОХУ, ААН-үүдэд бид талархах учиртай
87.66.142.201
Tsagdaa narin hiih yostoi ajiliin neg dhu de, ter baitugai tsagdaa nar emnelgiin anhnii tuslamj uzuulj chaddag baih yostoi
Хариулах66.181.181.137
ок
Хариулах66.181.181.137
оз
Хариулах66.181.181.137
cайн байна
Хариулах202.126.89.2
1
Хариулах192.82.71.65
Сайн байна.Манай цагдаа нар хариуцлагатай шүү.Энэ өвлийн хүйтэнд өдөржингөө гадаа,зуны халуунд бас гадаа үнэхээр хэцүү ажил шүү.Та нартаа ажлын амжилт хүсье
Хариулах