Хүний эрхийн Үндэсний Комисс энэ сарын 22-ны өдөр Улсын Онцгой Комисст Шаардлага хүргүүлсэн. Тодруулбал, нутаг буцах хүсэлт гаргасан манай улсын 12 иргэн БНСУ-д өлсгөлөн зарлаж буйг мэдэгдээд уг асуудлыг шалгаж, шийдвэрлэхийг шаардсан юм.
Эдгээр иргэдийн дунд хоёр сартай жирэмсэн эмэгтэй ч бий гэх мэдээлэл байгаа юм. Тэгвэл Улсын онцгой комиссоос ямар шийдвэр гаргасан нь одоогоор тодорхой бус мөн энэ талаар албан ёсны тайлбарыг өгөөгүй байна.
ТУС ШААРДЛАГАД
Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын Онцгой Комиссын дарга Я.Содбаатар танаа
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 18 дахь заалтад “Монгол Улсын иргэн... гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно.”, мөн зүйлийн 6 дахь заалтад “эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй”, гэж тус тус заасан.
Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 13 дугаар зүйлийн 2-т “Хэн боловч аливаа улс орныг, түүний дотроо эх орноо орхин явах, эх орондоо эргэж очих эрхтэй.”, Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 12 дугаар зүйлийн 4-т “Хэний ч эх орондоо ирэх эрхийг дур мэдэн хасч болохгүй” гэж заажээ.
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай 178 дугаар тогтоолыг баталсантай холбоотойгоор 2020 оны 11 дүгээр сард төлөвлөсөн 10 удаагийн тусгай үүргийн нислэгээс Сөүл-Улаанбаатар чиглэлийн 5, Франкфурт-Улаанбаатар чиглэлийн 1, Токио-Улаанбаатар чиглэлийн 1 нийт 7 удаагийн нислэгийг цуцалж, 12 дугаар сарын 16-ны өдөр Франкфурт-Улаанбаатар, 12 дугаар сарын 20-ны өдөр Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгийг зохион байгуулж, мөн энэ сарын 25-ны өдөр төлөвлөсөн Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийг дахин цуцалжээ.
Дээрх нөхцөл байдлаас шалтгаалан эх орондоо эргэн ирэхээр төлөвлөж байсан иргэд гадаад улсад орон байргүй, хоол хүнсний хомсдол, санхүүгийн хүнд нөхцөлд орсон талаар Комисст удаа дараа гомдол ирүүлж байна.
БНСУ-д байгаа хүмүүсийн нөхцөл байдал анхаарал татаж байна. Тус улсад Монгол Улсын иргэд олноор хөдөлмөр эрхэлдгээс гадна эрүүл мэндийн тусламж авахаар түгээмэл зорчдог. Одоогийн байдлаар эх орондоо эргэж ирэх хүсэлтээ илэрхийлсэн 4000 орчим Монгол Улсын иргэн БНСУ-д байгаа нь хамгийн өндөр тоо байна. Гэтэл 11 дүгээр сарын төлөвлөгөөт 6 нислэгийн 1 нь үйлдэгдсэн, 12 дугаар сард огт нислэг үйлдэгдээгүй байгаа нь эдгээр хүмүүсийн эрх ноцтой зөрчигдөх эрсдлийг бий болгож байна.
Тухайлбал, тус улсын цагаачлалын албаны түр хорих байранд хоригдож байгаа Монгол Улсын 12 иргэн өлсгөлөн зарласан, тэдний нэгэн нь 2 сартай жирэмсэн эмэгтэй бөгөөд тэрээр жирэмсний хордлоготой, эрүүл мэндийн байдал хүндэрсэн талаар Комисст гомдол ирүүлжээ.
Эдгээр иргэдийн төлөөлөл БНСУ-д суугаа Элчин сайдын Яамны ойролцоо суулт зарлаж байна. Олон тооны Монгол Улсын иргэн оршин суудаг БНСУ-д хийх тусгай үүргийн нислэгийг Монгол Улсад бүх нийтийн бэлэн байдал зарласантай холбоотой цуцалсан нь зохисгүй, шударга бус гэж үзэх үндэслэлтэй. Хүний эрх, эрх чөлөөний зөрчлийг таслан зогсоох, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Шаардлага хүргүүлж байна.
Үүнд:
Иргэдээ гадаад улсаас шуурхай татан авах, ялангуяа БНСУ-д яаралтай нислэг үйлдүүлэх; Гадаад улсаас иргэдээ шуурхай татан авах иж бүрэн төлөвлөгөөг холбогдох салбарын мэргэжилтнүүдийн оролцоотой боловсруулж, хэрэгжүүлэх.
Шаардлагын хэрэгжилтийг хангаж, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, биелэлтийн талаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт заасны дагуу 7 хоногийн дотор хариу ирүүлнэ үү" гэсэн байсан юм.

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
Монгол хорхог гиннест бүртгэгдлээ
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
202.9.46.5
Баруун аймгийн тендерийн автобус явна..дайраад авна....дайраад ир..
Хариулах202.9.46.181
12-25нд Сөүл рүү нислэг хийсэн. Энэ нислэг дан ачаа карго гэсэн боловч өчигдөр шөнө хэдэн хүн авч нислэг хийнэ гэж яриа гараад худлаа байх гэсэн ч өнөөдөр хэдэн хүн ч нислэг үйлдсэн. Хамгийн гол нь онгоц бараг хоосон гээд боддоо. Энэ хүмүүс ямар шалгуураар яаж ирсэн юмбээ. Энэ нислэгийн талаар гхя- ны дарга Мөнхтүшиг гэгч иргэдээ татан авч байгаа тэдэн хүн авлаа гээд нээх баатарлаг хүн чичирч ирээд ярьдаг биздээ энэ нислэгтээ хэний хэдэн садан төрөл авчирснаа хэлээч. 11-12 нд нислэгт багтаад бүх хүмүүс бүх төлбөр тооцоогоо хийгээд ажил төрлөөсөө гараад өдийг хүртэл улс орноо ойлгон хүлээж байхад яагаад ийм новшийн байдаг юм бэээээ
Хариулах43.242.242.75
Монголчууд бид бүхэн гадаадад байгаа иргэдээ өрөвдөх биш адил нэг монгол гэдгээрээ дуудаж явдаг нэгнээ эх оронд нь авах хэрэгтэй!!!!! Гадаадад байгаа иргэд бараг дотоодод байгаа иргэдээс илүү хэцүү байдалд байгаа байх шүү Монголчуудаа
Хариулах66.181.178.241
Ээ одоо яанав...Хүний нутагт орон байргүй мөнгө төгрөггүй бол хэцүү хэцүү.Ядаж бхад монголоос сууж буй ЭСЯ нь гэж ёстой хүнгүй юм шиг хөгийн газарда.Зүгээр л энгийн үед очиход эзэнгүй арабат хийгээд алга болчихдог.Зүгээр л хоосон ЭСЯ байр л бдаг бсан штэ.Гэтэл өар орны ЭСЯ дад нь Иргэнд эзний ёсоор хандаж ямарваа нэг асуудлыг нь яаралтай шийдэж өгдөг.Монголын ЭСЯ ууд үнэхээр хэнэггүй бүдүүлэг...
Хариулах202.21.108.143
Зөв зохион байгуулалт хийгээд иргэдээ тасралтгүй аваачээ. Иймхэн бэрхшээл тулгарангуут зөв хурдтай ажиллаж чадахгүй барьц алдаад тэнэгтээт байхын. Чаддаг хурдтай залуучуудад ажлаа өгөө. Зэрэг ажиллах толгой байхгүй. Аймаар удаан ойлгоцтой онцгой комисс. Ажлаа хийж чадахгүй удаан сэтгэж буй хариуцлага нь ард түмэн үүрч байна. Содбаатар үнэн жулдаж байна.
Хариулах66.181.161.83
11 сарын 12нд ирэх байсан хүмүүс энэ сарын хамгийн эхэнд ирэх байсан боловч хамгийн сүүлд авахаар төлөвөлөсөн. Гэвч дотоодод халдвар тархсан гээд бас л аваагүй. Ингэж 2 удаа хойшлуулж байгаа нь хүний эрхийг ноцтой зөрчиж байна. Ирэх хүсэлтэй хамгийн их иргэд Солонгост байхад яагаад солонгос улсаас иргэдээ авахгүй байгаан байна. Энэ хүмүүсийг яаралтай авчрахыг шаардаж байна
Хариулах64.119.24.86
Солонгосоос хүмүүсээ аваачээ тусгай үүргийн онгоцын нислэгийн хуваарьт бас НО байна .Хамгийн олоноор Моголчууд байдаг Солонгос улс руу харин ч олон онгоц явуулах ёстой .Солонгост томчуудын ар гэр байхгүй л дээ чааваас дандаа л борчуудын хүүхдүүд боол хийж яваа юм чинь Яаралтай арга хэмжээ аваачээ Содбаатараа
Хариулах202.9.40.188
Ганц онгоц хүмүүс багтаачих сав монголд алга уу
Хариулах202.9.46.157
Yun ta hed naanaa uchraa ol albatai bishdee olsoj ene ter haha
Хариулах202.21.108.143
Чиний эх орон биш. Бид бүгдийнх. Чи иргэдээ ад үзэх эрх чамд байхгүй. Ер нь юм үзээгүй өчүүхэн гэдгээ битгий гайхуулж бай. Гадагшаа явж үзээгүй бол нууж бай л даа.
223.104.39.16
ene erguu jalganii ork gadaadad bdag hunii mongiig tsusalsan l bga.iim blhooroo oodlodoggui
64.119.26.99
Eh oron chin bolomjgui Bn geed bhad oilgoj Bn uu
Хариулах64.119.25.166
Neg ch hun uheegui uvchnuur shaltaglaj uursidin amid seruun irgedee orhij bdag. Zavin deerese hamgiin turuund buugad zugtdag ahmad shig tur zasag. Yaraltai irgedee tataj av malnuuda.
Хариулах66.181.161.104
za zailaa. endee yaay gej bhad. ta nariig chireed avaachchihsan bish.
Хариулах223.104.39.16
buudchih yumsan delhiigees zailtal n.
118.38.22.205
Ergvv sda mine uvchin tusaj vheesei bilee chi. Cham metiin ork mgld ugaas hereggvi
66.181.161.107
lalraa gadaad garch vzegvi chi yuga medhew nowshchin chi harin delhiges zail
117.111.13.176
Hi mu ooroo zail eh orondoo bgaan ymar bn hvnii nitagt bgn ymar bhuu ji bodood vz irgvv ats mine
192.82.78.160
eh oron chin hetsyy baina shde. ilt bga biz de ard tymen hul horiond bna. hugjiltei ornuud ene tsar tahaluig diilehgyi sandarch bhd mongol oronii huwid ih hynd bna
Хариулах202.21.108.143
Хичнээн хэцүү ч иргэдээ авах нь үүрэг шүү. Ийм тэнэг битгий бай.
118.38.22.205
Vheechdee tegeed cham shg ork bodoltoi yumnuud corona tus2
66.181.161.107
chi eruusuu aih hereggvi chmtai chmgvi zohitsuulchin
64.119.24.123
Наанаа байж бай 7 8 сард зарим суудал хоосон байсан тэр үед ирэхгүй яав даа