ХОНГИЛД ХАЯСАН 18 САЯЫГ ХЭНЭЭР ТӨЛҮҮЛЭХ ВЭ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өөрийнхөө өрөөний үүдэнд “Халуун хэмжигч” байршуулсан нь олны дургүйцлийг ихэд хүргэж элдвээр хэлүүлж, чичлүүлсэн. Харин тэр мэдрэмжгүй юу, тэнэг үү чимээгүй л байхгүй “Хувийнхаа мөнгөөр, туслахаа явуулаад авсан. Юу нь буруу байгаа юм” гээд баримт тавьсан ч БАРИМТ нь хуурамч гэдгийг компанийнх нь эзэн хэлж уух ус түгээдэг газраас ХАЛУУН ХЭМЖИГЧ авч ёстой л “ЯВДАГ ОНИГОО”- нд орсон. Ичсэндээ ч тэрүү хэлэх үггүй болсондоо ч тэр үү тэгсхийгээд дуугүй болсон.
Гэтэл энэ шуугиан намжаагүй байхад УИХ-ын гишүүд сайжруулсан целлейод гэх шилэн хаалтны цаана сууж байгаа дүрс харагдав. Ядарсан хэдэн иргэд “Аманд талх, мах, амтагдах шиг боллоо ш дээ” гэж аргаа барсан байдлаар бичиж байв.
Тэрхүү хаалтны цаанаа сууж байгаа гишүүдийг харахад чацтай нэгнийх нь толгой хаалтныхаа дээгүүр гарчихсан харагдаж нь “юуных нь хамгаалалт байхав дээ” гэмээр харагдаж байсан.
“Хэн, хэнд таалагдах гэж тийм зүйл хийгээ вэ” гэсэн асуулт одоо ч байсаар л түүнд ХАРИУЛТ олоогүй л байгаа. Тэгвэл УИХ-ын гишүүдийн зүгээс тийм зүйл хийхийг хүсээгүй гэж байгаа бөгөөд энэ нь Ордны үйлчилгээний албаныхан дээр уг асуудал бууж таарсан гэх яриа ч гарч байв. Товчхондоо бол “Дарга нарт таалагдах гэж ДАЛДГАНАСАН хэрэг болчихсон гэсэн үг.
Гэхдээ тэрхүү үрэлгэн зарлагыг хэн хийсэн байлаа ч тэрхүү мөнгө улсын төсвийн, татвар төлөгчдийн мөнгө. Өнөөдөр цар тахлын хүнд энэ үед 18 сая төгрөг гэдэг бага мөнгө биш. Бүр 1.800.000 төгрөг байлаа ч улсын мөнгө, бас бага биш...
Тэрхүү хаалтнууд шүүмжлэлийн дараа ордны ХОНГИЛД хэвтэж байсан. Харин өдгөө хэний халаасыг түнтийлгэх хэрэгсэл болчхоод хаана цохиж яваа бол доо...
Эх Сурвалж : Erennews.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бүгд Найрамдах Сенегал Улсын Ндиоб хотын дарга Оумар Ба-тай уулзлаа
Монгол хорхог гиннест бүртгэгдлээ
Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
COP17 Цэнхэр бүсэд Шуурхай удирдлагын 1364 ажилтан, албан хаагч ажиллаж байна
COP17: Цэнхэр бүсийн үйл ажиллагааг VENUE COC-оос 24 цаг тасралтгүй зохицуулж байна
COP17: Хязгаарласан авто замуудыг түр хугацаанд нээнэ
Нийслэлийн хэмжээнд шатахууны дугаарлалт мэдэгдэхүйц багассаныг ТЦА-наас онцоллоо
66.181.191.82
Уул нь тэр хаалтыг хэвээр нь байлгасан бол короно вирусээс биш конопны хулгайг таслан зогсооход хэрэгтэй байсан
Хариулах80.200.81.56
Ingej hevtuulj bhaar heregtei gazar, heregtei tsag ued ni ogchihoochei! Kass, nyagtlan bodoh...
Хариулах66.181.161.61
Алихан талдаа яваа бол пялгануудаа
Хариулах