ШУУРХАЙ : Барьцаалан зээлдүүлэх газрын зээлийн хүүг тэглэх хуулийн төсөл өргөн барилаа

Moderator
2020/12/22

УИХ-ын дарга Г.Занданшатарт "COVID-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нар өнөөдөр өргөн барилаа.

Коронавируст цар тахлын нөлөөллөөс Барьцаалан зээлдүүлэх газраас зээл авсан иргэдийн орлогын эх үүсвэр болсон үйл ажиллагаа, хөдөлмөр эрхлэлт  зогсож, цалин, орлого тасалдан зээлээ эргэн төлөх чадваргүй болж, тэдгээрт өрийн дарамт бий болох, зээлдэгчийн барьцааны зүйл, өмч хөрөнгийн үнэ цэнэ буурах, үнэгүйдэх зэрэг бодит эрсдэл тулгараад байна. Санхүүгийн зохицуулах хороонд 2020 оны 11 дүгээр сарын 27-ны байдлаар ирсэн өргөдөл, гомдол, хүсэлтийн  37.9 хувийг Санхүүгийн зохицуулах хорооны хяналт, зохицуулалтад шууд хамаардаггүй буюу барьцаалан зээлдүүлэх газар болон гар утасны аппликейшн ашиглаж зээл олгогч этгээдүүдээс авсан зээлийн хугацааг сунгуулах, үүнтэй холбоотой зөвлөгөө, тодруулга авах зэрэг асуудалтай холбоотой байна.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5.2-т “тусгай зөвшөөрөл шаардахаас бусад төрлийн аж ахуйн үйл ажиллагааг хууль тогтоомж, стандарт шаардлагад нийцүүлэн, зөвхөн бүртгэх байгууллагад бүртгүүлсний үндсэн дээр чөлөөтэй эрхэлж болно” гэж заасны дагуу одоогийн хэрэгжиж буй хууль тогтоомжийн хүрээнд Барьцаалан зээлдүүлэх газрын үйл ажиллагаа болон зээлийн гэрээний харилцааг зөвхөн Иргэний хуулийн 286 дугаар зүйл, Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны 35 дугаар тогтоолоор баталсан  MNS 5274:2017 ”Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ. Нийтлэг шаардлага" стандартын хүрээнд зохицуулж байгаагаас бусад тохиолдолд төрийн захиргааны аль ч байгууллагын хяналт-зохицуулалтад хамаарахгүй байна.

Дээрх байдлаар төрийн хяналт-зохицуулалтад нэгдсэн байдлаар хамаардаггүйгээс шалтгаалж барьцаалан зээлдүүлэх газрын үйл ажиллагаа болон барьцаа хөрөнгийн үнэлгээ, худалдан борлуулах харилцаанд баримтлах журам, зохицуулалт байхгүй, барьцаалан зээлдүүлэх газраас олгож байгаа зээлийн үндсэн төлбөр, хүү бодох аргачлал нэгдсэн биш, нэмэгдүүлсэн хүүг хэрхэн хэрэглэж байгаа эсэх нь тодорхой бус байна.

Эдгээр нөхцөл байдлыг харгалзан дээрх зээлийн гэрээнүүдийн харилцаанд Улсын Их Хурлаас хууль батлан гаргах замаар тодорхой зохицуулалт хийж, иргэн, хуулийн этгээдийг зээлийн өрийн дарамтад орохоос сэргийлэх, эдийн засгийн сөрөг нөлөөллийг арилгахад чиглэсэн арга хэмжээ авах зайлшгүй шаардлага бий болсон учир уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Х.Булгантуяа боловсруулжээ.

Тус хуулийн төслөөр дараах төрлийн харилцааг зохицуулахаар тусгажээ. 

· Барьцаалан зээлдүүлэх газар болон Зээлдэгч хооронд байгуулсан зээлийн гэрээний 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд хамаарах хүүгийн хэмжээг 0 /тэг/ хувиар тооцох;

· Барьцаалан зээлдүүлэх газар болон Зээлдэгч хооронд байгуулсан зээлийн гэрээний 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд анз, бусад нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж тооцохгүй байх;

· Барьцаалан зээлдүүлэх газар болон Зээлдэгч хооронд байгуулсан зээлийн гэрээний 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангах арга хэрэглэхийг хориглох, хэрэв хэрэглэсэн тохиолдолд зөрчлийн тухай хуульд заасны дагуу зөрчилд тооцох;

· Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээ;

· Барьцаалан зээлдүүлэх газрын хэрэгжүүлэх арга хэмжээ, үүргийг тусгажээ.

Эх Сурвалж : Улаанбаатар /МОНЦАМЭ/


Сэтгэгдэл (99)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.39
    2020/12/26

    hhe ingej hudlaa ajil hiihgui.hen huugui gazar ajluulaad suuhavdee

    Хариулах
  • 202.131.229.34
    2020/12/26

    Үлгэр яриад байх юмаа. Хүүгүй бол зээлдүүлэх газар байгаад яадаг юм бэ. Ямар буяны байгууллага биш. Ямар ашигтай гэж хүүгүй хүнд мөнгө зээлээд л сууж байдаг юм. Тэнэгтэж өгөх юмаа

    Хариулах
  • 124.158.83.21
    2020/12/25

    Тэглэж өгвөл бас л их нэмэр болох гд бнаа начин заанд сая 11сарын 20 доор 140000 төгрөгний хүү төлсөн энэ мөнгөөр уг эь жхан хүнс цуглуулсан бол

    Хариулах
  • 64.119.17.94
    2020/12/25

    Tegoed lombard ajiluuldag humuus yaj amidrah uu uheh uu

    Хариулах
    • 203.91.115.51
      2020/12/26

      Үх үх

  • 202.126.89.1
    2020/12/24

    Bank busiixaa xvvg tegleechee

    Хариулах
  • 59.153.112.185
    2020/12/24

    Банк, банк бус санхүүгийн байгууллагын зээлийг царцаахгүй байж хэдхэн төгрөг эргэлдүүлж байгаа ард иргэдээ оролдоод яадаг бнаа.

    Хариулах
  • 66.181.161.82
    2020/12/24

    Gants udaa 0 bolhgvi ymuu tsailngiin zeel tgwel sain bn

    Хариулах
  • 66.181.161.51
    2020/12/24

    Bank busiin huug zogsoogoocn Olon hun ger orongui bolhono

    Хариулах
  • 103.10.22.50
    2020/12/24

    банкны ббсб цалин зээл авто машин нарын хүүг тэглэх хэрэгтэй бна шүү

    Хариулах
  • 66.181.161.74
    2020/12/24

    ББСБ ХҮҮГ ТЭГЛЭЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ НЭГ МУУ ӨДРИЙН ХООЛОО ОЛЖ ИДЭЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ЯАХНАВДЭЭ ББСБ АВТО ЛАМБОРД ГЭХ ББСБ ЗӨНДӨӨ БАЙГАА ТЭРИЙГЭЭ Л ШИЙД

    Хариулах
  • 150.129.141.26
    2020/12/24

    Ямарч мэдлэггүй тэнэг хүүхэн

    Хариулах
  • 150.129.141.26
    2020/12/24

    Банк банк бусаа чадахгүйн байж. Хэдхэн төгрөг эргэлдүүлж өдрийн хоолоо залгуулж бга барьцаалан зээлдүүлэхийн хүүг тэглэнэ ч гэх шиг. ПР хөөсөн тэнэг шийдвэр гаргахаа болиоч Булгантуяа.

    Хариулах
    • 202.55.188.103
      2020/12/24

      Adilhan Lombard bank bus bvgd orno yamar atsaa yarihad bga sda ve

    • 202.9.46.191
      2020/12/24

      банк бусыг хэлээд байгаа гэж ойлгосон үгүй юмуу

  • 202.126.90.15
    2020/12/24

    Bank busiin huug zogsoogoochee ard tumenee hetsuu tsagt ni demjih heregtei

    Хариулах
  • 66.181.161.74
    2020/12/24

    Bank bus sanhuugin baiguulagin huug zogsoogoochee ard tumenig iim hetsuu tsag ued n demjih heregtei. Ydaj l or shirendee sanaa zovj estresteed baihguishde. Uneheer daramtatai bnaa

    Хариулах
  • 66.181.161.89
    2020/12/24

    Bank busaas bolj hvv eregen tololtiig n diilehggvi oroh oronggvi hashaa baishinggvi bolj bnaa vneheer hezvv bnaaa

    Хариулах
  • 202.9.46.110
    2020/12/23

    Ббсб уудаа зохицуулалт хийгээч арай хэтэрлээ

    Хариулах
  • 103.26.193.40
    2020/12/23

    Батлагдчихаасай билээ.

    Хариулах
  • 66.181.161.109
    2020/12/23

    Ийм хуультай болох нь зөв олон барьцаалан зээлдэх газрууд удирдлагагүй дураараа дургиж санхүүгийн зохицуулах хорооноос гарсаншийдвэрийг ч тоохоо больсон

    Хариулах
  • 66.181.161.109
    2020/12/23

    Зээлдүүлэх газрын нэрийг барьж өндөр хүүтэй зээл олгодог иргэд ч олширсон

    Хариулах
  • 66.181.177.234
    2020/12/23

    Exnii eeljind bank bbsb-iin xvvg zoxitsuulaachee

    Хариулах
  • 66.181.161.109
    2020/12/23

    Барьцаалан зээлдэх газар ломбардтай холбоотой олон маргаан шүүхээр явж байна хүний барьцаа хөрөнгийг эзэнд нь мэдэгдэлгүй зарж хохироодог

    Хариулах
  • 66.181.161.109
    2020/12/23

    Маш зөвөө олон иргэдийг эдийн засгаар нь туйлдуулж байгаа шүү дээ

    Хариулах
  • 66.181.187.158
    2020/12/23

    10000,20000,100000 гээд бичил зээл авахад банк руу очихгүй шүү дээ.Барьцаалан зээлдүүлэх газрууд хөнгөн шуурхай 5 минутанд зээл олгодог.Хулгайн юм авдаг гэж шүүмжлэл явуулах нь өрөөсгөл бөгөөд иргэний үнэмлэхээр бараа хүлээн авдаг,камержуулсан байхад тэр болгон хулгайч нар үйлчлүүлэхгүй. Олон талын судалгаа,саналууд авч байж шийдвэр гаргахгүй бол бас нэг үнэнд нийцэхгүй шийдвэр гарна.

    Хариулах
  • 202.126.89.31
    2020/12/23

    бодит

    Хариулах
  • 66.181.187.158
    2020/12/23

    Зах зээлийн хуулиар Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэгчдийн зээлийн хүү 1995 оноос хойш байнга буурч ирсэн.Зээлийн хүүг хоёр тал харилцан тохиролцож болно.Бага хүүтэй газраас зээл авах нь иргэн хүний өөрийнх нь шийдэх асуудал.Өндөр хүү амласан газраас зээл авахгүй байх нь хувь хүний эрхийн асуудал.Судалгаа муутай шийдвэр гаргаж болохгүй.Барьцаалан зээлдүүлэх газрууд ихэвчлэн өндөр түрээс төлдөг.Хүүгүй зээл гаргаад байвал түрээс цалин бусад зардлаа юугаар төл гэж ийм амьдралгүй юм яриад байна.Хууль эрхийн хүрээнд гэрээ байгуулаад ажиллаж байгаа талуудын хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцох нь хуульд нийцэхгүй.УИХ ын гишүүнд ийм сулхан нөхөд сонгогдсонд харамсаж байна.

    Хариулах
    • 66.181.161.36
      2020/12/24

      tiim shvv bank zeeliin hvv vnen aimar 10say avhad 5sayii hvv tol geed bdoo 50%hvvnd n yavj bna banknii hvvgee bulgaach

    • 139.5.216.88
      2020/12/23

      Oldog orlogo ni zogschood baihad uhgej baiga yum shig baihiima

  • 203.91.115.49
    2020/12/23

    Банк, ббсб зээлийг хүүг зохицуулаач. Урьд нь графикын дагуу зүгээр л төлдөг бсан шд. Одоо нөхцөл бдал ямар бгааг мэдсээр байж. Иргэд төлөхгүй гэж хэлээгүй бүгд л төлнө. Ийм үед үхэх гэж бгаа юм шиг нэхээд бхын.

    Хариулах
  • 202.126.90.31
    2020/12/23

    sain lambard vneheer aimar yma 9sariin hugtsanaand hangalttai hvv tolokson bhad 12 sariin tololtoo hij chadaagvi bhad hvvgee tol geed bh yma zowhon hvvnd nib9 sariin hugatsand 1800000 togrog ogson

    Хариулах
  • 66.181.161.98
    2020/12/23

    bankniihaa ondor hvvg buulgaachee bank gengvvt shal oor yum yriad baihiimaa banknii hvvgee tegleechee eswel buulgaachee

    Хариулах
  • 202.179.21.236
    2020/12/23

    Барьцаалан зээлдүүлэх газар Ковид бид нарт хамгаагүй гээд байна өө. Уул нь Монгол Улсын бүх хүнд л хамаатай баймаар юм

    Хариулах
  • 202.179.21.236
    2020/12/23

    хурданхан шийдэгдээсэй дээ

    Хариулах
  • 59.153.114.148
    2020/12/23

    Ломбард,автомашин барьцаалж зээл өгдөг газаруудыг ер нь нэг цэгцлэх ньмаш чухал хэн д захирагдахгүй,үнэн даам гарсан газарууд л монголоор дүүрэн .хүүг нь хуульд тусгаж өгөх хэрэгтэй.тэд зүгээр ямар ч хөдөлмөр хийхгүй баяжиж ,мөлжиж бна .тэд хүнээс авч авчаад гомдол гаргагч болж бгаа нь дэндүү шударга биш харагдаж бна.

    Хариулах
    • 66.181.161.33
      2020/12/23

      Ломбард

  • 202.9.40.19
    2020/12/23

    Хүүгий нь төөх хэрэгтэй хүү нь ядаж бхад үндсэн мөнгөнөөсөө их бдаг болохоор төлөх хэцүү бх хэцүү болоод бна

    Хариулах
  • 202.9.40.19
    2020/12/23

    Банкны хүүг хойшлуулж өгөөч бид ямар өгөхгүй гэсэн биш ажиллахгүй бгаа үед хэцүү бна ш дээ эподикийн зээлээс бусад зээл хэвээрээ хэрэв хойшлуулаа гхэд

    Хариулах
  • 192.82.67.19
    2020/12/23

    Энэ балаи юмаа болио тэр банк бус банкныхаа хүүг эхэлээд буулгаад бодит байдалд оруулж арга хэмжээ аваач иптeкиин зээлээс бусад ны яг хуучин янзаараа

    Хариулах
  • 66.181.161.20
    2020/12/23

    Ламбард хүүгээ нэхэж авсаар бн бүх газар үйлчилгээ ажиллахгүй орлогогүй энэ үед ломбард л ажиллаж хүү авч бгаа нь маш буруу бөгөөд бусдад дарамт хүндрэлттэй бн

    Хариулах
  • 66.181.188.11
    2020/12/23

    Сайн байна уу? Энэ банкны хүүг арай л дэндүү юм аа. Ломбард ч гэсэн хүүгээ давхар тоо

    Хариулах
  • 192.82.73.3
    2020/12/23

    БАНКНЫ ХҮҮХДИЙН ХАДГАЛАМЖ БАРЬЦААЛСАН ЗЭЭЛИЙГ ТЭГЛЭЖ ӨГӨӨЧ

    Хариулах
    • 103.229.122.30
      2020/12/23

      Dawarsan ym bokoh n

    • 103.229.122.30
      2020/12/23

      Harin tnnn

    • 202.126.90.133
      2020/12/23

      Даварчихсан юм бэ өөрөө төлөөч

  • 202.126.89.179
    2020/12/23

    Arga barsan hvnii l ajil ard irgdees yawal kok awhee gj tiim l svrhii yum banknuudiig ehleed teghleh heregtei shdee

    Хариулах
    • 203.91.115.52
      2020/12/23

      Yg unen bankaa yaj ch chadahgui bj

  • 192.82.72.194
    2020/12/23

    2020onii 12sariin 22ond hurtel msj irlee bainga zalgaj daramtalj bna 86101060 dugaaraas uneheer 3sariin 31 hutel 0 bol odoo nehee blchih tehuu

    Хариулах
    • 66.181.161.90
      2020/12/23

      Чи гуйж зээл авсан уу. Чамайг гуйж зээл өгсөн үү

  • 192.82.72.194
    2020/12/23

    Nadaas neheed msjeer neheed utasaar neheed shuvtan daramtalaad hetsuul bna da

    Хариулах
    • 202.55.188.110
      2020/12/24

      Neg bbsb hvn hariu bicheed barag hohin geh geed baigamu zowlongoor jargon hiiged hol ywahgvilde

    • 122.201.31.151
      2020/12/23

      зээлж авсан бол төлчих, тэнгэрийн хууль

    • 202.126.90.160
      2020/12/23

      medj uwchingvi bsan bol naad lalariin bank lambard ntr deerlhvvlj bhuu hariutslag ntr yrij bga gulugnvvd hvnii amidral oilgoj bicheerei mongol shig hvv undur banktai gazar hana bna heldee

    • 202.126.88.185
      2020/12/23

      Авсан зээлэндээ хариуцлагатай бай ард нь ингэх бсын бол яах гэж зээл авдагийн

  • 66.181.161.86
    2020/12/23

    jou

    Хариулах
  • 66.181.161.22
    2020/12/23

    10% hvvtei zeeldegchiig yah we zunduu bna shtei

    Хариулах
  • 202.21.107.231
    2020/12/23

    bank bus bolon bankaa xyanaj chadaxgui bj xutsna biz

    Хариулах
  • 43.242.243.176
    2020/12/23

    hvnii omnoos ochood hvcheer tawiulsan ym shg l yrihiin zarim hvmvvs tgwl tgd lombarduudiig haalgaad ter bankaaraa l vilchlvvl l dee

    Хариулах
  • 66.181.161.39
    2020/12/23

    Bayrlla UiH darga tanaa

    Хариулах
    • 66.181.161.59
      2020/12/23

      iimhen yman deer bayrallaa ch geh shig owchintei ved tarhiar chine naadaad bn ain joohon uhaantai baitsgaagaach

  • 66.181.161.56
    2020/12/23

    Дэмжиж байна

    Хариулах
  • 66.181.161.31
    2020/12/23

    demjij bna bi batjinbat ireedui gedeg lombardand mashinaa 2 sayd tawisan yum 1.2 sayiig tuluud uldsen tulbriin tulj chadaagvi udsan yumaa tegtel odoo nadaas 1.8 mingan tugrug nehemjleed shvvhed ugtsun bna lee yagaad iim ih mung nehej bga yum bee gesen chin aldangi genee eniig odoo yaah we shvvh bolhoor tul gej bna lee

    Хариулах
  • 122.201.21.126
    2020/12/23

    Ashgui Ene nohduudiin tanil tal hamsaatanguud n lombard ajiluuldaggui bololtoi

    Хариулах
  • 202.9.40.13
    2020/12/23

    zov shuu demjij bna

    Хариулах
  • 202.9.40.13
    2020/12/23

    zov

    Хариулах
  • 122.201.22.226
    2020/12/23

    Awto lombard ch bas oroh u???

    Хариулах
  • 66.181.161.118
    2020/12/22

    Bankiig bol chadahgui shte lalaruud

    Хариулах
  • 59.153.115.23
    2020/12/22

    Ббсб энэ хэцүү үед хэдэн сарч гсн харж үзмээр юмдаа? Адилхан бид хүн хуульд захирагдаж амьдах хэрэгтэй зөвөөөө?

    Хариулах
  • 202.9.40.157
    2020/12/22

    баярлалаа үнэхээр цагаа олсон арга хэмжээ бна нарантуул худалдааны төвд бараа зардаг шинэ жил болно гээд лрмбарднаас 11 сая төгрөг зээлээд шинэ жилийн бараа татчихсан гэтэл цар тахал гарснаар ажиллахаа больсон мөн банкинд байраа барьцаалаад зээл авчихсан бодит бдал дээр яахаа мэдэхгүй хэцүү блаа гэтэл та нарын маань гаргасан шийдвэр баярын оч харвуулах дайны шийдвэр боллоо баярлалаа

    Хариулах
    • 66.181.176.72
      2020/12/23

      Batlagdchihsan ym uu? Zgr huuliin tusul oruulah gj bgaam bish uu

  • 66.181.161.109
    2020/12/22

    Bank bus mashinii zeel hamragdah uu

    Хариулах
  • 66.181.161.26
    2020/12/22

    Машины ломбардны хүү тэглэхүү яах юм болоо

    Хариулах
  • 66.181.161.92
    2020/12/22

    sain bna shvv lombard BBSB baiguulga airai ih undur hvvtei shvv ene 2 t urtui hvmvvs demjin shvv Mongold urgvi 1 ch hvn baihgvi ge biz de

    Хариулах
  • 66.181.161.110
    2020/12/22

    AWTO lombard arai xvvtei shvv 5%

    Хариулах
  • 103.57.92.120
    2020/12/22

    Зөв зөв мөн тэр банк бусууд мөн арай л мөлжлөг хийж байгаа шүү

    Хариулах
  • 202.179.21.235
    2020/12/22

    lombardiin huug buulgah mash zuw shu. mash undur huu awna deerees ni bas tal ch hurehgui uneer awch zarna geed asuudal ih

    Хариулах
  • 202.126.88.165
    2020/12/22

    Say lombardnaas yuma avsan huu avch l bnle.Herev zovshoorogdvol huugee butsaaj avch boloh yumuu 213k tolson

    Хариулах
  • 202.55.188.38
    2020/12/22

    Хөрсөн дээрээ буухгүй юм хийх байхдаа

    Хариулах
  • 66.181.161.35
    2020/12/22

    Yg zow malchini zeel yaah bol

    Хариулах
  • 203.91.115.49
    2020/12/22

    ih hemjeenii mungutei bank zeelee teglehgui baihad baritsaalan zeelduuleh tuvuud zeelee teglene gedeg buruu ed nar chini baga mungutei gazaruud shuu dee

    Хариулах
    • 66.181.161.59
      2020/12/23

      tiish de ymarch bodloggvi shiidwer gargaj bhiin ene jijig sajig ymaa oroldoj bhaar bankniihaa zeeliig tegleech

  • 124.158.109.245
    2020/12/22

    Mash zob shuu

    Хариулах
  • 202.126.88.175
    2020/12/22

    Lombard oroh uu

    Хариулах
    • 202.9.40.134
      2020/12/22

      Orno

    • 202.126.88.56
      2020/12/22

      Lombard oroh uu

  • 202.126.89.121
    2020/12/22

    Барьцаалан зээлдүүлэх газар гэж банк орох уу

    Хариулах
  • 103.26.193.64
    2020/12/22

    Машиний зээлийг тэгэл, ялангуяа банк бусаар машиний зээл өгч мөнгө хүүлэж машиний түгжирэл үүсгэгч Монгол хүнийг шулаж байгаа банк бусын өрийн бичигыг удахгүй устгая

    Хариулах
    • 66.181.161.59
      2020/12/23

      albatai ym shig oorsdoo zowshoorch tsarai aldaj tawitsgaachaad etsest ni ingej heleh hereg bdgiimuu ta nar nad 76 suudliin bogloosoo ta nariin toloo hamag ymiig chine tegleed bn gj bodoj bn u vgvi sh de naadah chine zvgeer shou za

  • 66.181.161.49
    2020/12/22

    malchidiin zeeliig yahwe

    Хариулах
  • 66.181.189.229
    2020/12/22

    Batlagdwal sain bn shvv

    Хариулах
  • 202.126.90.10
    2020/12/22

    Хариулах
  • 202.126.89.56
    2020/12/22

    Zow shvv demjij bn

    Хариулах
  • 202.126.90.62
    2020/12/22

    Яг зөв ломбард ,банк бусын хүүг бодох хэрэгтэй

    Хариулах
    • 202.126.89.191
      2020/12/22

      Lambardiin hvvg tegleh heregtei

  • 203.91.115.37
    2020/12/22

    Bank bbsb diilehgui bj jijig lombadruu dairdagaa boli amidral deer ard iregdiin odriin heregleeg lombarduud zalguulaj bna

    Хариулах
  • 124.158.81.208
    2020/12/22

    Яг зөв тэр тусмаа ломбард банk бус

    Хариулах
  • 124.158.81.208
    2020/12/22

    Яг зөв

    Хариулах
    • 202.126.89.130
      2020/12/22

      Zub shu