News paparazzi: ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан : Хойд хөршөөс дөрвөн вагон өндөг орж ирж байна

Moderator
Өчигдөр 14 цаг 12 минут

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан : 

 Тэрээр “Улсын хэмжээнд махны 47, гурил болон гурилан бүтээгдэхүүн 174, бүх төрлийн будаа 61 хоног, хуурай сүү 23, төмс 322, хүнсний ногоо 64 хоног, элсэн чихэр 53 хоног, давс 43 хоног, хадгалалтын нөхцөлөөс шалтгаалан өндөг нэг хоногийн нөөцтэй байна. Хүлэмжийн ногооны импорттой холбоотойгоор ХХААХҮЯ болон Гадаад харилцааны яамнаас Ажлын хэсэг байгуулагдаж, Зам-Үүдэд ажиллаад ирсэн байна. Нарийн ногооны импортын зарим асуудлыг харилцан тохиролцсоноор нийлүүлэлт тогтворжиж байгаа. Дотоодын өндөг үйлдвэрлэгч компаниудын нийлүүлэлт өмнөх үетэйгээ адил тоо хэмжээгээр зах зээлд нийлүүлэгдэж байгаа. Алтанбулаг боомт ажиллахгүй байгаа учраас Оросоос нийлүүлдэг өндөгний тээвэрлэлтийг төмөр зам руу шилжүүлсэн тул хойд хөршөөс дөрвөн вагон өндөг орж ирж байна” гэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна