ШУУРХАЙ : Д.Нарангэрэл: Бидний хажууд байгаа хүмүүсийн хэн нь ч халдвартай байж болзошгүй ,Нийслэл хотод амьдарч буй бүх хүн эрсдэлтэй

Moderator
Өчигдөр 12 цаг 16 минут

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл : 

"Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг ахиулсантай холбоотойгоор ард иргэд дэлгүүрт бөөгнөрөл үүсгэж байна. Бидний хажууд байгаа хүмүүсийн хэн нь ч халдвартай байж болзошгүй халдварын нөхцөл байдал нийслэл хотын хэмжээнд үүсээд байна. Нийслэл хотод амьдарч буй бүх хүн эрсдэлтэй. Ийм учраас хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх, дархлаагаа дэмжих хэрэгтэй. Гэтэл ийм цаг үед архи, согтууруулах ундаа их хэмжээгээр авах нь дархлааг унагаах эрсдэлтэй. Дархлаа унах нь коронавирусийн халдварт өртөх магадлалыг нэмэгдүүлдэг. Мөн халдвар авсны дараа эмнэлгийн үйлчилгээ авахад удаан, биеийн байдал хүндрэх аюултай. Иймээс архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх нь зүйтэй" гэв