ШУУРХАЙ : ХӨЛ ХОРИОНЫ ҮЕД БОГДХАН УУЛНААС САМАР ТҮҮХ ИРГЭДИЙН ТОО БУУРАХГҮЙ БАЙНА

Moderator
2020/12/22

Монгол Улсын Засгийн газар Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг чангаруулж 2021 оны 1-р сарын 6-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотод хатуу хөл хорио тогтоох шийдвэрийг гаргасан. Энэ хүрээнд Нийслэлийн хэмжээнд аялал зугаалга, амралт, жуулчны баазын үйл ажиллагааны хязгаарлалт хэвээр үргэлжилж байна. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа Цагдаагийн ерөнхий газар, МХЕГ, Онцгой байдлын байгууллагууд хамтран иргэдэд зөвлөмж өгч, хөдөлгөөн хязгаарлалтыг зохицуулан ажиллажээ.

Тус хамгаалалтын захиргаа 12 сарын 20, 21-ний өдрүүдэд 4 хэсэг  хяналт шалгалт хийж ажилласан байна. Энэ үеэр уулын хойд хэсгээс 14 иргэн, 2 автомашин, урд хэсэгт 2 отог, 18 хүн, 3 автомашиныг буулгажээ. Түүнчлэн хуучин отогуудын үлдээсэн хог хаягдлыг цэвэрлэж уулнаас буулгасан юм. Хэдийгээр өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед халдвар хамгааллын дэглэмээ баримталж шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байгаа боловч Богдхан ууланд гарах иргэдийн тоо буурахгүй байгааг албаны хүмүүс онцолж байна. Нийслэл хотын иргэд хөл хорионы үед ууланд аялах, шөнийн цагаар явганаар ууланд гарч самар, боргоцой түүх тохиолдлууд цөөнгүй гарч байгааг хэлсэн юм.


Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.181.193
    2020/12/24

    argagui bolood l yvj bgaas hdee

    Хариулах
  • 202.55.188.103
    2020/12/24

    энэ хүйтэнд аргагүй болоод явдаг байлгүй дэ

    Хариулах
  • 66.181.161.6
    2020/12/23

    Agaar salhind garangaa amjirgaa huuj l bn enend buruudaad bh yum yu ch alga ajlaa hiine darhlaagaa demhine agaart sain gar gdg bizde tanuus bolohgui yum bhgui l bn shd

    Хариулах
  • 202.126.90.145
    2020/12/22

    таван төгрөг олох гээл хар хүйтэн их цасыг тоохгүй явж байна шүү дээ, юуг нь буруутгаав

    Хариулах
  • 66.181.161.39
    2020/12/22

    amjirgaagaa zalguulah geed l ..ene huitend argagui bolood l ywj bgaa biz dee

    Хариулах
  • 66.181.186.23
    2020/12/22

    Uliastai zondoo bdg

    Хариулах
  • 66.181.161.14
    2020/12/22

    Амьдралд мөнгө хэрэгтэй л болхоор хар хүйтэнд явж бнаш дээ

    Хариулах
  • 194.156.231.138
    2020/12/22

    zailaachee pizzdakuudaa, an amitdiin tejeelees hulgai hiigeed bhiimaa, uheentsruud, lallryyd

    Хариулах
    • 202.126.90.114
      2020/12/24

      Amidarliin bolomjtoi hvn tegehgvil bhda